antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 6, 2012 1 comment

Иргэн бүрт олгох сая төгрөгийг орон сууцны зээлд оруулах боломжгүй

нийтлэсэн Admin

Хүний хөгжил сангаас нэг сая төгрөг өгөх нь хэмээн зарим иргэд бичиг баримтаа эмхэлж яваа сурагтай. Үүнээс үүдэж Үндэсний төв архив зэрэг газруудын ачаалал ихэсч байгаа талаар архивчид хэлж байлаа. Тэгвэл энэ мөнгийг хэзээ, яаж өгөхийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Халамжийн хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгээс тодрууллаа.

-Цагаан сараас өмнө Хүний хөгжил сангаас иргэн бүрт нэг сая төгрөг өгнө гэх юм. Үнэн үү?

-Иргэн бүрт өгөх нэг сая төгрөг 2012 оны төсөвт ороод батлагдчихсан. Тэгэхээр олгох нь ойлгомжтой. Гэхдээ одоогийн байдлаар энэ мөнгийг олгож эхлэх шийдвэр хараахан гараагүй байна.

-Яагаад гарахгүй байгаа юм бол?

-Хэрхэн, яаж өгөх журам тодорхой болоогүй байна. Одоогийн мэдээгээр өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийг бэлнээр, үлдсэн хүмүүст хувьцаа хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн байгаа. Энэ мөнгийг ирэх сараас эхлэн тараана гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Хэрэв хувьцаа авахгүй бэлэн мөнгө авна гэвэл яах вэ?

-Төсөв батлагдах үед Сангийн сайд хувьцаагаа эсвэл нэг сая төгрөгөө бэлнээр нь авах нь тухайн хүний эрх болохыг тодорхой ярьсан. Бидэнд одоо түүнээс илүү мэдээлэл алга. Ямартай ч Хүний хөгжлийн үндэсний хороо байгуулагдах байх. Хорооны ажлын хэсэгт Ерөнхий сайд С.Батболд болон Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди нар орно гэж дуулсан. Бусдыг нь сайн мэдэхгүй байна. Засгийн газраас Хүний хөгжлийн үндэсний хорооны гишүүдийг томилох байх.

-Иргэнд нэг сая төгрөгийг олгохдоо орон сууцны зээл, эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн үйлчилгээнд ашиглаж болно гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Орон сууцны зээл болон эрүүл мэндийн үйлчилгээндээ шилжүүлж болно гэсэн хуулийг өнгөрсөн онд гаргасан л даа. Гэхдээ энэ жилийн төсөвт орон сууцны зээл болон эрүүл мэндийн үйлчилгээг оруулаагүй байгаа. Тэгэхээр орон сууцны зээлд Хүний хөгжил сангаас олгох нэг сая төгрөгийг зарцуулах ямар ч боломжгүй. Ер нь энэ хувьцааны асуудлыг ганц нэг байгууллага дангаараа шийдчих асуудал биш. Төрийн олон байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж байж л хийх том ажил шүү дээ.

Д.Бат

 

Монголын мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 06, 2012 10:24:21 am )

    ene teneguudiin yarij baigag hardaa. hyyli garsan tegeed heregjihgui bgaa genee. hyyliig heregjiilehgui yum bol gargah hereggui. esvel heregjuuleegui bol heregjuuleegui ali neg hund hariytslaga tootsoo chee. za da ene tur tertee tergui nasgui bolson. teheer daraagiin tur ni ene yamdin teneg ajiltangyydig bugdiig tseverleh heregtei

antalya rent a car