antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 6, 2012 Comments are off

Хурандаа нарын гэр бүл тэмцэхээ илэрхийллээ

нийтлэсэн Admin

Долдугаар сарын 1-ний үймээний үеэр таван хүн амиа алдсан хэрэгт цагдаагийн хурандаа нарыг буруутган гурван жилийн турш шалгаж буй. Энэ хугацаанд тэдэнд гурван зүйл ангиар ял сонсгон шалгасан. Хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнө зүйлчлэлийг нэмж Эрүүгийн хуулийн 294.2-т заасан “Цэргийн албаны эсрэг” гэх хэргээр яллах дүгнэлт үйлджээ. Зүйл ангиа нэмсэн тухайгаа шүүгчдэгчид болон тэдний өмгөөлөгч нарт мэдэгдээгүй аж.

Тиймээс хурандаа нарын эхнэрүүд өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Засгийн газрын тэргүүн С.Батболд, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монгол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ нарын өндөр дээд албан тушаалтнуудад хандав.

Цагдаагийн эрхийг хамгаалуулахаар гаргасан хүсэлтэд “Ажил үүргээ гүйцэтгэсний төлөө хилсээр яллагдахдаа тулаад байгаа цагдаагийн ажилтнууд иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах хүнд хүчир албанд зүтгэж, олон онц хүнд хэрэг илрүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч явсан. Тэд цагдаагийн албанд бүх насаа зориулсныг хамт амьдарч, ажил төрлийг нь тайван амгалан хийлгэхийн төлөө санаа тавьж, үр хүүхдээ өсгөн, ажилтай үед нь шөнөжин хүлээж хамт нойргүй хонодог гэргий бид сайн мэднэ.

Хуульчдын ярьснаар цагдаагийн албан хаагчид яагаад ч цэргийн гэмт хэргээр зүйлчлэгдэх ёсгүй юм байна. Тиймээс бидний ханийг хэлмэгдүүлэх гэж байна. Цагдаа нарыг дуудаж, үймээн самууныг тараах үүрэг өгчихөөд одоо гэм буруутан болгож байгаа төрд бид гомдож байна. Хэрэв цагдаагийн ажилтнуудыг гэм буруутан болгож яллавал бид үр хүүхдүүд, аав ээж, ах дүү, найз нөхдийнхөө хамтаар амь насаараа дэнчин тавьж тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно.

Биднийг Монголын цагдаа, цагдаагийн ар гэрийнхэн, бүх ард түмэн дэмжинэ гэдэгт итгэж байна” гэжээ. Мөн цагдаагийн гэргий нар жагсаал цуглааныг зохион байгуулсан Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нарыг хариуцлага хүлээх ёстой гэв.

Д.Мягмаржаргал

Эх сурвалж: “Монголын үнэн”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car