antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 14, 2015 1 comment

Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс /2015 оны 11-р сар/

нийтлэсэн Admin
527-1450061344images

Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2015 оны 11дүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 5,073орон сууцны үнийг хамруулсан болно.

ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС

2015 оны 11дүгээр сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.4%-иар,өнгөрсөн оны мөн үеэс 10.9%-иар тус тус буурчээ.

ss1

Тухайн сард зах зээл дээр өндөр өртөг бүхий шинэ орон сууц нийлүүлэгдсэнтэй холбоотойгоор шинэ орон сууцны үнэ өмнөх сараас өссөн ч хуучин орон сууцны үнэ үргэлжлэн буурсан нь орон сууцны үнийг индексийг бага зэрэг буурахад  нөлөөлжээ.

ss1(1)

2013 оны 1 дүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны 3 дугаар сард хамгийн өндөр буюу 23.7%-тай гарсан байна. 2014 оны 12 дугаар сараас орон сууцны үнэ (өмнөх оны мөн үетэй харьцуулахад) буурч эхэлсэн бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын орон сууцны үнийн жилийн бууралт нь -10.9 хувьд хүрчээ.

ss1(2)

ss1(3)

Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

ss1(4)

Хуучин орон сууцны үнэ 2-өрөө байр2

Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ  нь 2015 оны 11 дүгээр сарын байдлаар 84,790,000 төгрөг болж өмнөх сараас 2.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 14.3 хувиар тус тус буурсан байна.

ss1(5)

Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

ss1(6)

Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс /2015 оны 11-р сар/

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 11-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар ОСҮИ 11-р сард 6.7хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.3хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -10.3хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.9хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс19.7хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.8хувиар өссөн үзүүлэлт юм. Хэдийгээр өнгөрсөн сараас өссөн ч оны эхэн үеэс -5.6 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -5.5 хувиар буурсан харагдаж байна.

Хуучин орон сууцны үнийн индекссуурь үе буюу 2013 оны 1 сарын үзүүлэлтээс доошоо орж -0.3 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.7 хувиар, оны эхэн үеэс -14.2, өнгөрсөн оны мөн үеэс -14.9 хувиар буурсан үзүүлэлт юм.

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

6.7%

19.7%

-0.3%

Өмнөх сартай харьцуулахад

-0.3%

0.8%

-1.7%

Оны эхэнтэй харьцуулахад

-10.3%

-5.6%

-14.2%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-10.9%

-5.5%

-14.9%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5073орон сууцны мэдээллийг хамрууллаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • нараа (December 14, 2015 1:42:17 pm )

    одоо 8 зээл өгөхөө больж байга болохоор энэ үнэтэй орон сууцнууд зээлийн хүүдээ шатна да

antalya rent a car