“Мунзуй” хэмээх нэрээрээ олны танил болсон иргэн Г.Нямдорж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг зүгээр ч нэг орхихгүй бололтой. Тэрбээр Н.Номтойбаярын хувийн амьдрал хийгээд улс төр дэх ажил хэргийнх нь талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын гишүүд, УИХ-ын дарга З.Энхболдын нэр дээр хаягласан өргөдлийг хүргүүлэхээр зэхжээ. Уг өргөдөлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг авлига, хүчин, танхай зэрэг бусад олон төрлийн гэмт хэргийг үйлдсээр байхад хууль хяналтын байгууллагууд түүний хамгаалалтын алба шиг аашилж, түүнтэй сөргөлдсөн хүн бүрийг буруутган яллаж, өөнтөглөдөг боллоо хэмээн өгүүлсэн аж.
Мөн төрийн эрх барих дээд байгууллага болсон УИХ нь гэмт хэрэгтэн орогнодог газар биш бөгөөд Н.Номтойбаярын өдүүлсэн гэмт хэргүүдэд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг миний бие хүсэж байна хэмээжээ. Г.Нямдорж 22 үндэслэл бүхий баримтаа бүгдийг нь гэрчтэй төдийгүй зарим зүйл дээр миний бие гэрчээр оролцох болно гэдгээ ч дурдсан гэнэ. “Мунзуй” хочит Г.Нямдорж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар 2013 оны есдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны хойно байрладаг “Le Triskell” хэмээх франц хоолны газар бие бие рүүгээ хутга барьж дайран, бусдын биед гэмтэл учруулсан гэх хэрэг дэгдэж, нийгэмд дуулиан тарьж байсан билээ.
Иргэн Г.Нямдорж өргөдөлдөө “Н.Номтойбаяр ЭБЭХЯ-ны сайд Д.Зоригтод нөлөөлөх замаар “МАК”-д ашигтай эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх тогтоол гаргуулаад, үүндээ 600 сая төгрөг өгсөн. Мөн Монголын харилцаа холбооны газрын дарга Содоод ТВ байгуулах талаар 20, 20 саяар хоёр удаа нийт 40 сая төгрөг өгсөн. 2011 онд Эрүүгийн цагдаагийн газарт 12 сая төгрөг өгсөн” гэх зэргээр бичсэн аж. Аливаа хэрэг хуучирдаггүй гэгчээр хууль хяналтын байгууллагынхан “Мунзуй” хочит Г.Нямдоржийн бичсэн өргөдлөөс “но”-той, ноцтой гэж үзсэн асуудлыг шалгавал хуудуутай зүйл гарч ирэх нь дамжиггүй бололтой дог оо.
Ийнхүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон түүний найз байсан гэх “Мунзуй” хочит Г.Нямдорж нарын дэгдээсэн шуугиан ирэх оны сонгууль хүртэл үргэлжлэх бололтой.
Эх сурвалж www.wikimon.mn
Холбоотой мэдээ
-
зочин (December 14, 2015 11:02:36 am )
Хөрөнгийг шалга
-
durak (December 14, 2015 11:08:13 am )
Nomguibayar unen gsn shde ene yavdluud herguud ni. Huuli ni guuli bolood mungutei hund uilchildgui bolohoor munzui gdg ni neg ih bolj butehgui l bolu. Iim oodgui amitad tord suuhaar yaj uls oron uudluh bolj bnaa. Nomguibayariig unen zovoor ni shiitgey
-
мөнхөө (December 14, 2015 12:41:14 pm )
ууаасаа аавтайгаа нийлж өчнөөн мөнгө идсэн төрийн хулгайч шүү дээ төрийн толгойд иймэрхүү юмнууд зөндөө бна аа төрөө цэвэрлэх цаг нь болсон догоо
-
Anonymous (December 14, 2015 12:44:46 pm )
YMARCH IX BUZAR BULAI YUM XIIDEG XVN BE
-
hutsdag haltar (December 14, 2015 1:08:47 pm )
Nugel ni nudere bvlt..
-
mongol (December 14, 2015 1:10:30 pm )
100 bish ymaa gehed 80 % ni unen …
-
Зочин (December 14, 2015 1:17:56 pm )
Шалгасан дээр дээ. Мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүс төрд орохоороо ийм ажил хийдэг
-
Г.Батнасан (December 14, 2015 4:22:37 pm )
Тэгээд хэнээр, хэнийг шалгуулах гээд байгаа юм бэ? Шалгадаг, шалгуулдаг хоёуланг нь зайлуулсаны дараа л үнэн мөн нь тодрох байх даа.
-
-
гамбаа (December 14, 2015 1:26:46 pm )
наад Номтойбаяраа шууд бууд
-
Anonymous (December 14, 2015 1:36:55 pm )
harvaas nudend huiten ger bul kkk
-
Anonymous (December 14, 2015 1:37:17 pm )
Matar tsaraituud haha haaaa
-
Хөх чоно (December 14, 2015 1:44:36 pm )
Мунзуй! Чи хэн байх нь хамаагүй. Чиний хийж байгаа үйлдэл монголын ард түмэнд хэрэгтэй. Чамайг дэмжиж байна. Эцсээ хүртэл яваарай. Ухаалаг, болгоомжтой байгаарай. Аавынд зочилсон хүүхэд надаар хэлүүлэлтгүй биз дээ. Гэхдээ л санаа зовж байна. Ах нь чиний зоригийг үнэлж байна.
-
Anonymous (December 14, 2015 1:45:22 pm )
Гайгүй эр юм бишүү.сайн юманд садаа мундахгүйшдэ.хэнд ч бүү бууж өг номтойкүү
-
Ахмад уурхайчин (December 14, 2015 1:58:55 pm )
Сайн яваагаа мэрээд муугий нь үзэх гэж оролдоод байгаа энэ эр ч шоронгоор овоголсон хулгайч гэсэн шүү дээ. Нямтайшир шиг улс орон, ард түмнийхээ хөгжил, сайн сайхны төлөө бүтээлчээр ажиллаж яваа хүн тун цөөхөн дөө. Мэдэхгүй байж мэдэмхийрдэг нусгайнууд олширвол хэцүү л байна. Юм хийж баяждагийг л харуулж яваа улс шүү. Улсын мөнгөөр тоглоогүй г монголын уурхайчид батланаа батлана.
-
чапаев (December 14, 2015 2:35:40 pm )
Монголд шоронд орж рекет хийж сурсан иймэрхүү гарууд өөрсдөө яахаа мэднэ төрөө яаж хулгайч лууварчдаас ангид байлгандаа
-
БАТ (December 14, 2015 4:14:53 pm )
ХУЛГАЙ ИЙЖ ЧАДДАГГҮЙ НЬ Л ШОРОНД СУУНА. ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ НАР ТӨРИЙН ОРДОНД СУУНАА ГЭЖ ҮНЭН ҮГ ШҮҮ
-
Г.Батнасан (December 14, 2015 4:18:46 pm )
Монголд том гээд байгаа хөрөнгөтнүүд, улс төрчидийн ард манзуй шиг нэг нэг эрүүгийн цуутай гарууд байдаг гэсэн яриа олны дунд байдаг. Ортой ч байж мэднэ Саяын эрүүгийн хуулиас нэлээд тод харагдаад байх шиг. Тэд өөрсдийнхөө шахалтыг хүлээж авахгүй бол энэ мэтээр илчилэх нь энүүхэнд биз дээ.
-
БАТ (December 14, 2015 8:18:53 pm )
СОНГУУЛИЙН ДАРАА ЗААВАЛ ШАЛГАХ ЁСТОЙ.
-
aaaaaaaaaa (December 15, 2015 12:18:43 am )
Vneheer zorigtoi bna.Munzui sig iim aabiin hvvhed olon ch bdag boloosoi.Bisherch bna.
-
mongol (December 15, 2015 3:14:32 am )
Mynzyi naad myy bandi chini chamd gai boloh baihaa
20 Comments