antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2012 1 comment

Стандарт бус засаг задрав

нийтлэсэн Admin

Гурван жил хагас шахам сөрөг хүчингүй байсан УИХ дотор өнөөдрөөс “Хоншоортой” сөрөг хүчин үүслээ. УИХ-ын хоёр баганын нэг АН-ын дарга Н.Алтанхуяг өнөөдөр хамтарсан Засгийн газраас намаа гаргах талаар мэдэгдэхдээ АН бол хийвэл хийдэг, нийлбэл нийлдэг, сөргөлдвөл сөргөлддөг “хоншоортой” нам гэсэн учраас “хоншоортой” сөрөг хүчин гэж хэлж буй хэрэг. АН-ын дарга Н.Алтанхуяг маргааш гэхэд ашигт малтмалын лиценз олгох эрх бүхий нөхдийг цуглуулж хаана хаана ямар лиценз олгосныг нь ил тод зарлуулан анхны сөрөг алхмаа хийхээр болов.

АН салснаар стандарт бус засаг задрах нь ойлгомжтой боллоо. Уг нь УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа шинэ парламент бүрдтэл хамтаараа гэсэн тэдний гэрээ ийнхүү “үхрийн сүүлэн” дээр цуцлагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуульд МАН, АН дангаараа орж, хэн нь ч ялсан хамтарсан засгаа тараахгүй гэсэн ч “гурван хатуу өвөл”-ийг хамтаараа туулсан стандарт бус Засгийн газар нэг талын алхмаар задрах гэж байна. Хамтарсан Засгийн газар түүхэн үүргээ гүйцэтгэсэн тул стандарт бус байдлыг халж стандарт хэв шинжийг бүрдүүлэхээр АН зориглон хөдөлснийг ажиглагчид хоёр талтай хүлээн авч байна. Нэг хэсэг нь МАН Засгийн газраа дагнан авч явах нь МАН-АН-г сарниах чухал ач холбогдолтой хэмээн АН-ын эр зоригийг сайшааж байгаа бол нөгөө хэсэг нь сонгууль болоход хагас жил хүрэхгүй хугацаа үлдээд байхад засгаас гарна гэдэг АН-ын хувьд болчимгүй алхам хэмээн хүлээж авч байна. Ингэснээрээ ирэх сонгуульд АН бүдрэх нүхээ өөртөө ухчихлаа гэсэн байдлаар үүнийг тайлбарлаж буй. АН-ын удирдлага алдаа оноогоо АН, МАН адилхан хүлээнэ хэмээж байхад ажиглагчид сонгуулийн үеэр МАН-ынхан Засгийн газрын алдаа бүрийг АН дээр “асгаж”  буруу болгоноо тохох вий гэсэн болгоомжлолыг илэрхийлээд эхэллээ. Ямартай ч удахгүй болох ҮЗХ-ны хуралдаанаар гал дөл ноцох нь ойлгомжтой. АН-ын шаралхуу гишүүд Н.Алтанхуяг даргыг авч хаяна гэдгээ эртнээс илэрхийлсэн. Тэгэхээр АН албан ёсоор Засгаас гарсан ч толгойгоо  сольж мэднэ. Гэхдээ Засгаас гарах эрс алхмаараа Н.Алтанхуяг дарга суудлаа бэхэлж үлдлээ гэх хэсэг мөн байна.

АН-ыг сонгуульд дангаараа орж ардчилсан засаглалыг тогтоохоор Засгийн газраас гарна гэдгээ мэдэгдсэний дараахан МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд хамтран зүтгэж яваа намынхаа гэнэтийн үйлдэлд харамсч буйгаа илэрхийлэв. “Унаж яваад морио, ханилж яваад нөхрөө” гэдгээр хамтарч яваад гэнэт хаяахаа дуулгасан “партнёр”-таа Засгийн газрын тэргүүн харамслаа илэрхийлсэн нь шоу байж болох талаар ч яриа дуулдаж эхлэв. МАН-ынхан иймэрхүү зүйл болохыг дээрээс мэдэж байсан. Их оройдоо гэхэд Засгийн газрын тэргүүн өчигдөр орой АН  салах гэж буйг мэдсэн. АН-ын дарга нар биеэрээ Ерөнхий сайдад энэ талаар дуулгасан гэж байгаа.

С.Баяр гишүүн өвчтэй гэсэн шалтгаанаар хилийн чинадыг зорьсон нь ч учиртай. Ер нь улс төрд эгзэгтэй нөхцөл үүсээд ирэхээр С.Баяр гишүүн гадагшаа явдаг. Тэгээд тэндээсээ МАН-ыг эчнээ удирддаг гэсэн хар сэр улс төрийн хүрээнийхэн дунд дуулддаг юм. Тэр тусмаа стандарт бус Засгийн газрын автор С.Баяр гишүүн үүнийг сонирхлын гадна үлдээнэ гэж лав байхгүй. АН-ын мэдэлд байсан зургаан сайдын оронд МАН-ынхан өөрийн хүнээ томилсноор асуудал хүндрэл багатай дуусна гэж АН-ынхан хэлж байгаа бол гадна талд байгаа хуульчид танхимын бараг гуравны нэг сайн дураараа огцрох шийдвэрээ гаргачихаад байхад С.Батболдын Засгийн газар бүрэлдэхүүнээрээ буух ёстой гэцгээж байна. Зургаан сайдаа нөхөх үү, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох уу гэсэн эгзэгтэй байдал ийнхүү стандарт бус байсан Засгийн газарт үүслээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 06, 2012 3:12:44 pm )

    ZASGIIN GAZRAAS GARAH L BAISAN YUM BOL ANHNAASAA YUUND ZASGIIN GAZART ORJ AJILLASAN YUM BE. TEGEED CH MAN NAM DANGAARAA ZASGIIN GAZRAA BURDUULJ BOLOH L BAISAN SHU DE,

antalya rent a car