antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2012 2 comments

Хаачихаа мэдэхгүй ХААН банк

нийтлэсэн Admin

2009 онд ХААН банкны гүйцэтгэх захирлын ажлыг авсан Английн иргэн Саймон Моррисийг олон улсын “Стандарт

Чартеред” банк (SCB)-ны Ази, Европ, Африкийн салбаруудад 25 жил удирдах албан тушаал хашсан, ОУ-ын менежмент банкны салбарт ихээхэн туршлага хуримтлуулсан гэж үнэлж байсан цаг саяхан. Гэтэл Саймон Моррис ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд нутаг буцсан гэсэн мэдээ олныг гайхширалд хүргээд байна.

Тэрээр үүрэгт ажлаа аваад нэг жил ч болоогүй байсан юм. Бараг зугатаасан ч гэж яригдаад байх юм. Засгийн газраас иргэдэд олгож буй Хүний хөгжлийн мөнгийг банкаараа дамжуулж олгохгүй хэмээн гэдийсэн гэнэ. Үүнийг эсэргүүцсэн банкны ТУЗ-ийн гишүүн, “Таван богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан шинэхэн захирал Саймон Морристой ам мурийж, түнжин хагарсан юм байна.

Тэр нөхөр 500 сая орчим төгрөгийн цалин авдаг байсан гэх юм билээ. Гэхдээ энэ нөхөр зугатахдаа хэчнээн хэмжээний мөнгө аваад зугатсан бол? Үүний хажуугаар монгол орныг хэрэн тэнэсэн хамгийн олон салбартай, бас салбар бүртээ хамгийн олон үйлчилгээний цонхтой гэж олон нийтэд мэдээлдэг хирнээ яг үйлчлүүлэх гээд ороход цайнд орсон, дотоод ажилтай гэх мэт ажилладаггүй цонхнуудыг хэд хэдэн өдөр дараалан ороод ажиглах боломжтой. Үнэндээ бол 2 хон теллер хүмүүст үйлчилдэг, ажлын ачааллаа дийлэхгүй харагдах байдлыг нь өрөвдмөөр. Хаан банкны асуудал юу болж төгсөх бол???

Эх сурвалж: Чухал.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (January 05, 2012 9:55:47 pm )

    Za medehgui e harin ch hunii hugjiliin mungu olgohgui bolsonoor khaan bankni oochir arai l bagassan shu

  • Anonymous (January 06, 2012 11:01:33 am )

    HAAN-ni talaar muu medeelel bichij tawidag tsalintai zawtai hun Hadgalamj bankind bdg gedeg ni yag unen bhaa.Urgelj l neg iimerhuu yum bichih yum.Bolimoor yum.Odoo tegeed l setgegdlee bichihdee HAAN-aa muulaad l ehlene dee.

antalya rent a car