antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2012 Comments are off

“Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн давж заалдах гомдлыг хэлэлцэнэ

нийтлэсэн Admin

“Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн нэхэмжлэлтэй, “Зууны мэдээ” сонины сэтгүүлчид холбогдох давж заалдах шатны шүүх хурал маргааш Нийслэлийн шүүхэд болох гэж байна.

Бага насны охидыг садар самуунд уруу татдаг гэмт этгээдүүд бий болж, заримд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээллийг “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаа сониндоо нийтлүүлсэн. Гэтэл уг мэдээлэлд нэр дурдагдсан, “Мон-Уран”-ы Б.Наранхүү нэр төр гутаасан гэх үндэслэлээр сэтгүүлчийг шүүхэд өгсөн юм. Б.Наранхүүгийн гомдлоор Сүхбаатар дүүргийн шүүх 2011 оны наймдугаар сарын 23-нд хуралдаж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, сэтгүүлчийг цагаатгасан билээ.

Гэтэл Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн шүүх хурлаар уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. Ингэхдээ “…Анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй дүгнэлт хийж, үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, сэтгүүлчийг цагаатгасан” гэжээ.

Мөн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхдээ шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөхийг заасан байна.

Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Батцэрэнгийн даргалсан давж заалдах шатны шүүхийн энэхүү тогтоол нь шууд утгаараа, “Сэтгүүлчийг ялла” гэсэн тушаалыг анхан шатны шүүхдээ өгч байна гэж ойлгож болохоор байгаа юм.

Сэтгүүлч Д.Болормааг уг мэдээллийг нийтэд мэдээлэхээс өмнө гомдол гаргагч хийгээд түүнтэй адил нэртэй этгээд, мөн Г гэх  хүн, зуучлагч нарын тухай гомдол цагдаагийн байгууллагад очсон байдаг. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч Д.Болормаа нь аль хэдийнэ цагдаагийн байгууллагад бүртгэгдэн, зарим ажиллагаа нь хийгдээд байсан мэдээллийг нийтэд дэлгэсэн билээ.

Нөгөө талаар сэтгүүлчийн ур чадвар гарган эрэн сурвалжилж бага насны охидыг садар самуунд уруу татаж, ирээдүйг нь бусниулдаг гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэглэл бий болсныг нийтэд мэдээлж, сэрэмжлүүлсэн. Улаанбаатарын зөвхөн нэг сургууль дээр 20 шахам охины асуудал гарч ирж байхад цаана нь ил болоогүй ийм хэрэг хэчнээн байгаа бол гэдэг нь охин хүүхэдтэй эцэг, эх бүрийн санааг зовоосон асуудал яах аргагүй мөн.

Гэтэл шүүх, хуулийн байгууллага нэгэнт ил болсон энэ бүлэглэлийн гэмт хэргийг үргэлжлүүлэн мөрдөж, гэмт этгээдүүдэд хариуцлага тооцох талаар туйлын хойрго хандаж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг улам цэцэглэх нэг суурь болж байгааг ч үгүйсгэх аргагүй юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car