
Ард олныхоо хүндлэлийг хүлээсэн гавьяат дуучны нөхөр хүн амины хэрэгт холбогдсон талаарх дуулиан өнгөрсөн долоо хоногт мандсан билээ. Тодруулбал ард олноо “Намрын өнгө” зэрэг аав, ээжийн тухай дуугаараа алдаршсан дуучин Х.Болормаагийн нөхөр Аранзай буюу Б.Бат-Эрдэнийг хүн амины хэрэгт сэжиглэн саатуулсан гэх мэдээлэл гадуур цацагдсан. Тэрбээр хоёр найзын хамт анд явж байгаад сум алдан нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэгт холбогдсон. Энэ хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа талаар тухайн үед эх сурвалжуулж хэлж байв. Мөн цагдаагийн байгууллагын эх сурвалж “Анд явж байсан гурван хүн сум алдаж нэгнийхээ амийг хохироосон хэрэг гарсан нь үнэн. Хэргийг төв аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа. Дуучны нөхөр холбогдсон эсэхийг мэдэхгүй байна” гэсэн.
Тухайн үед ийм хэрэг гарсан талаар дуучин Х.Болормаа ч баталсан. Тэрбээр “Манай нөхөртэй хамт явж байсан хүмүүс сум алдсан нь үнэн. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн. Би тодорхой зүйл мэдэхгүй байна. Харин манай нөхрийг сэжиглэн саатуулсан гэдэг нь ташаа мэдээлэл байна. Манай нөхөр яг одоо гэртээ байна” хэмээн тайлбар өгсөн билээ.
Тэгвэл энэ хэрэг юу болов… Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан хүмүүс нь хэн хэн байв.
Эх сурвалжийн хэлж байгаагаар анд явсан гурван хүний нэг нь Х.Болормаагийн нөхөр Аранзай буюу Б.Бат-Эрдэнэ, нөгөөх нь “Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Төмөрхуяг. Харин амиа алдсан иргэн нь “Ш” гэгч байжээ.Хамгийн сонирхолтой нь хэргийн талаар Цагдаагийн газраас “Анд явж байсан гурван хүн сум алдаж нэгнийхээ амийг хохироосон хэрэг гарсан нь үнэн. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа” хэмээн мэдээлсэн. Ингэхдээ хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсийг саатуулсан гэсэн.
Гэвч Х.Болормаа өөрийнхөө нөхрийг гэртээ байгаа гэсэн бол “Босоо хөх монгол” төрийн бус байгууллагын тэргүүн Төмөрхуяг ч мөн гадуур байгаа бололтой.Тэрбээр өнөөдөр “Ноён уул”-аа аврах хөдөлгөөн зохион байгуулна хэмээн цахим хуудсаараа мэдэгджээ. Тэгэхээр сум алдаж, нэгнийгээ хөнөөсөн хэрэгтэн нь хэн бэ?
Ер нь дуучин Х.Болормаа байс хийгээд л нөхрөө эрэн сурвалжилдаг тухай хэвлэлээр нэг биш удаа бичигдсэн. Учир нь нөхөр Аранзай ан гөрөө гэхээр л амиа тавьдаг нэгэн аж. Тиймээс найз нөхөдтэйгээ дарвин ан гөрөөний замд гарахдаа хайрт ханьдаа хэл дуулгахаа мартсанаас болж Гавьяат жүжигчин Х.Болормаа Улаанбаатараар нэг хайдаг тухай мэдээ цахимаар нэг байна.
Нөгөө талаар хамт анд явж байсан анд нь алдсан суманд оногдож, газар дээрээ амиа алдчихаад байхад “Босоо хөх монгол” төрийн бус байгууллагын тэргүүн Төмөрхуяг олныг жагсаал цуглаанд уриалан дуудсан шигээ сууж байна. Хэдийгээр энэ хэрэг гараад 10 гаруй хонож байгаа ч дэндүү хүнлэг бус зүйл биш гэж үү.
Chuhal.mn
Холбоотой мэдээ
-
zochin (December 11, 2015 12:40:04 pm )
Boli l doo.uur yarih um ugui yu
-
Ард түмэн. (December 11, 2015 2:08:54 pm )
Осол эндэгдэлийг дэвэргэж дэгс мэдээлж хэн нэгнийг илт буруусгаж хүний мөс чанарыг нь дуудсан мэдээлэл бичиж болохгүй.Цагдаа шалгаад асуудлыг шийдвэрлэнэ.
2 Comments