antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 11, 2015 5 comments

Хоёр хүүхдээ алах гэж завдсан согтуу эцгийг саатуулжээ

нийтлэсэн Admin

policeСүүлийн жилүүдэд манай улсад гэр бүлийн хүчирхийлэл болон бага насны хүүхдийн хүчирхийллийн хэрэг ихээр гарах болсон. Эцэг эхийн арчаагүй байдлаас болж Монголын ирээдүй болсон бяцхан үрс хэн нэгний золиос болсоор байгаа. Энэ явдал жил ирэх тусам нэмэгдэж өнөөх хүүхдийн төлөөх нийгэмлэг, байгууллага нь доривтой арга хэмжээ авахгүй л байна. Архинд хөлчүүрхсэн эцэг эхийн хар балгаар энэ хорвоод ямар ч гэмгүй бяцхан үрс хохирч байгаа нь харамсалтай. Өчигдөр гэхэд л согтуу эцэг хоёр хүүхдээ цонхоор шидэх гэж байна гэсэн дуудлага ОБЕГ-т ирүүлсэн байна. Тодруулбал, 21:50 цагт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 26 дугаар байрны 8 давхарт айлын цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аврах ангийн 9 аврагчтай бүлэг тус газар очиход 27 настай эрэгтэй архи ууж, гэр бүлийнхэнтэйгээ муудалцаж, гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжин хүн оруулахгүй 2-6 насны хоёр хүүхдийг цонхоор шидэх гэж байжээ. Онцгой байдлын аврагчид 9 давхарын айлын цонхоор доош буун тус айлын гал тогоо, зочны өрөөний цонхыг хагалан дотогш орж хүүхдүүдийг аварсан байна. Аврах ажиллагааг зохион байгуулж байхад согтуугаар хүүхдээ цонхоор шидэх гэж байсан 27 настай иргэн Б аврагчид руу хутга барин дайсан гэнэ. Харин аврагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулсан бөгөөд 2 хэсэгт хуваагдан хаалганы гадна Б-г саатуулж байхад нь зарим нь цонхоор орж 2 хүүхдийн амийг аварчээ. Согтуу этгээдийг болиулах гэхэд өөрийн төрсөн хүү Б /эр.2н/-д хутга тулган эсэргүүцэл үзүүлжээ. Цагдаа болон Онцгой байдлын албан хаагчид шуурхай ажиллан хэргийг таслан зогсоож чадсан байна. Одоо хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна. Өөрийнхөө хоёр хүүхдийг согтуурсан үедээ алах гэж завдсан энэ хэрэг өнөөдөр нийгмийг цочролд оруулаад байна. Архи гэх хар усанд толгойгоо мэдүүлсэн залуучуудын гарт гэм буруугүй бяцхан хүүхдүүд хохирсоор байгааг төр засаг болоод холбогдох газрууд нь зүгээр л хараад өнгөрсөөр байх уу… Бүр цаашлаад өнөөгийн нийгмийн хувь хүний ухамсар ямар доройтсоор тэр бүрт хүүхэд эмэгтэйчүүд хохирч үлдэж байгаа нь харамсалтай.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Tiya (December 11, 2015 1:28:05 pm )

    Ymar aimar yum be! Etseg aav bh erhiig nasan turshid n huuliar shiideed hasah erhtei.Er ene ardchilal ardchilal hunii erh gd orilood bdag, hun chanar es surtahuun humuujil gj bna uu? Uhen uhtel n 2 huuhedtei n uulzah erhiig n has.

  • Anonymous (December 11, 2015 8:03:36 pm )

    Ээ бурхан минь ямар муу ёрын садист новш вэ Шоронд нь хатаавал таарна.

  • naraa (December 11, 2015 11:21:16 pm )

    shorond hii

  • Монгол (December 12, 2015 4:54:25 pm )

    Аргагүйшүү дээ Өнөөдөр монгол улсын төр болон хүний эрхийн бүх шатны байгууллага
    Хүн алсан хүнийг хэрцгийгээр зодож гэмтээсэн хулгай хийж худлаа хэлсэн хүн гүтгэсэн гээд муу юм хийсэн хүн бүхнийг өршөөж эрхийг нь хамгаалж алагдсан хохирсон жирийн иргэдийг хэн хамгаалж хэн эрхийг хамгаалах талаар ярьж бичиж байгаа юм
    Бараг хохь нь гэх нь холгүй байгаа биз дээ хүмүүс ч, хэвлэл мэдээлэлийнхэн ч , урлаг утгазохиолынхон ч , хохирогсод өөрсдөө дөжирчихөж !!!!!!

  • Tsaaziin yaliig sergeeh zailshgui shaardlagatai (December 15, 2015 6:51:08 pm )

    Tsaazgui bolhoor davarchee muuu guluguud yuu hussenee hiideg bolj.

antalya rent a car