Монголын цуутай дуучин бүсгүйг их л амархан эхнэрээ болгож авсан, дараа нь авсан шигээ амархан алдсан
Тачингаагийн Баярыг мөрийтэй тоглоомонд донтож дампуурсан гэх цуу мэдээ зарим сайтуудаар гарчээ. С.Сэрчмаагаас хойш ноён Т.Баярын санхүүгийн байдал ямар байгааг тодруулах боломж хомс байгаа ч тоглоомонд донтож, хамаг байдгаа тавиад туусан хүн нь “Хөх сүлд”-ийн Журамт хэмээх дутуугүй алдар нэртэй өвөрлөгч эрхэм. Журамт нь Т.Баяртай андуурагдаж байгаа анхны тохиолдол энэ биш бөгөөд чухам анх түүнийг С.Сэрчмаагийн нөхрөөр Монголын зарим хэвлэл эндүүрэн тодруулж байлаа. Энэ эрхэм жил бүр 100 оюутны сургалтын зардал даадаг, Монгол туургатны бөхийн барилдаан зохион байгуулдаг, ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид нисдэг тэрэг бэлэглэх гэсэн зэрэг баруун солгойгүй мөнгө цацдагаараа Монголын олон нийтийн анхаарлыг багагүй татдаг байсан билээ. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр бол Журамт гуай Макаогийн казино руу гүйдэлтэй болсноос хойш мөнгөний машин болсон томоохон бизнесүүдээ, түүний дотор Өвөр Монголын нүүрсний уурхайгаа хүртэл алджээ. Мөнгөгүй хүнийг хүн танихаа байдгийн зовлонг цочирдон хүлээн авсан түүнд хуучны танил нөхдийнх нь нэг тусалсны хүчинд нэг уурхайгаа арайхийн эргүүлэн нээж, хүний нүүр харахтайгаа болжээ.
Харин энэ зуурт цуутай хуримаасаа ганцхан жилийн хойно, хүүхдээ тэврэн эх орондоо эргэн ирсэн С.Сэрчмаа Улаанбаатарт нам жим амьдарч байна. 2009 оны 7 дугаар сард Хөх хотод нэгэн хүлээн авалтан дээр дуулах урилга хүлээн авсан нь Сэрчмаагийн амьдралыг ганцхан жилийн дотор орвонгоор нь эргүүлэх заллага байсныг тэр өөрөө мэдээгүй биз. Урилга явуулсан хүн нь “Шилэнг мин” хэмээх компанийн босс Өжөөд Тачингаагийн Баяр хэмээх эр. Т.Баяр хуучнаар Зууд аймаг, Зостын чуулган, одоогийн Улаанхад хотын Хишигтэн хошууны уугуул, айлын отгон хүү. Өвөр Монголын их сургуулийг нийгмийн ухааны чиглэлээр төгссөн ч 2003 онд “Шилэнг мин” хэмээх компаниа байгуулсан нь одоо уул уурхайн чиглэлээр томоохон төслүүд хэрэгжүүлдэг Өвөр Монголын тэргүүлэх компаниудын нэг болсон юм. Сэрчмааг урилгаар дуулуулж танилцахаасаа өмнө мань эр менежерээрээ дамжуулан “Гала” Ануд хамтран ажиллах санал тавьж байсан гэдэг. “Зүгээр л хамтарч ажиллах санал тавьж байсан. Түүнээс биш гэр бүл болох, өөр илүү санал тавьж байгаагүй. Тэр хүний талаарх ойлголтыг менежерүүдээр нь дамжуулан авч байсан болохоос ямар хүн бэ гэдгийг нь мэдэхгүй. Би өөрөөсөө ахимаг насны залуусыг сонирхдоггүй. Энэ бол яах аргагүй миний хувь хүний онцлог” гэхчлэн Ану нь цуурчээ. Хэрвээ үнэн бол ноён Т.Баяр уул уурхайн бизнесээс гадна Монголын эмэгтэй дуучидтай хамтарч ажиллах “сонирхол”-той байсан бололтой. Харин Монголд түүнийг “Хөх сүлд” группын Журамттай андууран том шуугиан дэгдэж байлаа. Ноён Журамт Улаанбаатарт ирэн даруйгаа “Сэрчмаа гээд дуучинтай холбосон мэдээлэл гарсан байсан. Үүнд дургүй хүрээд ирэхгүй гэж бодож байв” гэхчлэн тунирхжээ.
Цаг хугацааны дарааллаар нь хөөх юм бол Тачингаагийн Баяр, Самбуугийн Сэрчмаа нар 2009 оны 7 дугаар сард танилцаж, 12 дугаар сард Сэли жирэмсэлж, шинэ жилээр хуримласан байдаг. Харин танилцсан жилийнхээ 8 дугаар сарын сүүлээр буюу ердөө 99 хоногийн дараа Т.Баяраас хүүхэд олох бүсгүй маань ийм мэдэгдэл хийж байв:
-Сургууль дээрээ тааралдаж, танилцсан нутаг нэгтнүүдтэйгээ хааяа нийлж шоуддаг. Нөхөр, хүүхэдгүй, ганц бие уран бүтээлч эмэгтэй л явна. Хүнтэй гэрлэх цаг нь болбол суух л байлгүй дээ. “Заяаны хань зам дээр” гэдэг шиг нэг л өдөр хүнтэй суух байх. Тэр хүнтэйгээ амьдарч, үр хүүхдийг нь төрүүлээд ээж шигээ сайхан эзэгтэй болно гэж боддог. Миний хувьд, төлөвлөж зорьсон юм алга. Нэг сайхан нартай өдөр болох биз ээ.
Ингээд л нэг байтугай нартай өдрүүд өнгөрч яг жилийн дараа Бээжингийн хэл, соёлын их сургуулийн оюутан С.Сэрчмаа ээж болчихоод байв. Бие давхар байхдаа тэрээр Монголд хоёр удаа ирээд явсан гэх мэдээлэл байгаа бөгөөд хавар ирэхдээ “Монголиан стар мелшерс” компаниас цоо шинэ “Рэнж ровер” авч унасан нь Улаанбаатарын хэл амаа билүүдэгсдийг хэсэгтээ л ажилтай болгосон юм. Хэдийгээр хүний эхнэр болж, шинэ хүнээ хүлээн давхар биетэй байсан ч С.Сэрчмаа хятад хэл дээрх цомог дээрээ ажиллаж, Бээжин, Хөх хотод урилга заллагаар дуулж, бас хувийн урлагийн сургууль байгуулахаар хөөцөлдөж, ёстой өөрийнх нь дуулдагчлан “хаа ч явсан цуг” гэж мэдээрэй гэх шиг гүйж байлаа. Гэвч нээгдэх тов нь зарлагдаж, багшлах урилга нь ирж явсан дуучин Жаргалсайханы Чингис, мөн өвөр монгол бүсгүйтэй гэр бүл болсон гитарчин Өөжгий нарын тухай яриа С.Сэрчмаагийн салалттай хамт замхарчээ. Арван хэдхэн наснаасаа шоу бизнесийн хатуу ертөнцөд хөл тавьж, эрчүүдийн нүд, хүүхнүүдийн хэл хоёрт ороогдож яваа түүний хувьд шоу бизнесийн “нар жаргах” болоогүй гэж найдах л үлдэж байна.
Сэрчмаагийн тухай 10 баримт
1. Тэрээр Христэд итгэгч билээ. Хятадад болсон хуримын ёслол нь бүхэлдээ энэ шашны дэг ёсоор явагдсан юм. Хуримандаа Улаанбаатараас сүмийнхээ пасторыг урьжээ.
2. Одоо дуучин Халиун (экс “Киви”)-тай гэр бүл болсон Анхаатай тэрээр хагас жил орчим үерхжээ. Гэвч энэ үед түүнийг шар хэвлэлүүд өнөөдрийнх шиг сонирхон ангуучилдаггүй байв.
3. Тэрээр “Мичид рекордс” дуу бичлэгийн студийн захирал Б.Тэмүүлэнтэй хамтран амьдарч байв. Тэд ихэвчлэн IV хорооллын 41 дүгээр байранд байдаг С.Сэрчмаагийн аав Самбуугийнд уулздаг байжээ.
4. Түүний нөхөр Т.Баяр өөрөөс нь ах бөгөөд алдарт бичгийн хүн Инжинаашийн нутгийн уугуул юм. Түүнийг 7 настайгаасаа жижиг наймаа хийж бизнесийн гараагаа эхлүүлсэн гэлцдэг.
5. “Эмөүшн” хамтлагийг С.Сэрчмаа продюсер Чинбаатай муудалцсаны улмаас орхин гарчээ. Өөрийнхөө тухай хамтлагийнхныхаа яриаг санамсаргүй сонссоноор энэ хагарал эхэлсэн байна.
6. ГХЯ-ны урд орших Солонгосын хөрөнгө оруулалттай “Чаплин” караоке бааранд тэрээр ажиллаж байсан байдаг.
7. Сэрчмаа малгайны цуглуулгатай. Түүнд янз бүрийн стилийн 40 гаруй малгай бийг. Зорьж цуглуулаагүй, өөртөө авсан гоёл нь ийм олон болчихсон бололтой.
8. Гоцлол дуучнаар ажиллах болсоор анхныхаа продюсерийн гэрээг тэрээр Монголын киноны академи хэмээх ТББ-ын гүйцэтгэх захирал Батсүрэнтэй байгуулж байв.
9. Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа түүнийг “Энэ нэрийг цээжилж аваарай. Эргээд та нар санах болно. Их юм дуулгах хүүхэд. Түүнд царай зүс, хоолой хоёр хослон заяажээ” хэмээн үнэлж байв.
10. С.Сэрчмаа найруулагч Д.Батбаярын “Тэнгэрийн ивээл” уран сайхны кинонд өөрийнхөө буюу Сэрчмаагийн дүрийг бүтээжээ. Өмнө нь тэрээр “Удам”, “Чиний эзгүй шөнө” зэрэг кинонд тоглож байсан юм
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 05, 2012 3:27:04 pm )
hunii heregt ih l durlah yumdaa yadag yum aldaa l bizdee goy ch duuldag saihan busgui shuu dee dahiad l amidral urgeljilseer bna shuu dee
-
Anonymous (January 05, 2012 9:50:28 pm )
saihan hooloitoi saihan ohin, hund buh yum tegsh zayah bish dee, amjilt husie
-
Anonymous (January 06, 2012 1:19:07 am )
Goe hvvhenshde mongolchud erni ih tsus oirtolttoi teneg hvmvvs teriig ni holduulj ogch bga hvn bgvi yu
-
Anonymous (January 11, 2012 1:44:44 am )
yaadag yum we serchmaa chi shuu mongolchuudad uzuuleed ug
-
Anonymous (January 11, 2012 6:52:00 am )
hujaagiin boob huhugch zabaan yum aa hanrahaar yaj huhuj baisan bol gehees buuljis hureed bna daa.
-
Anonymous (January 12, 2012 5:24:26 am )
aldadgui khun gej baidaggui yumaa muulah tusam ulam ongo orj doloon burhan od shig gyalalzaj yavhiig yorooy chi shuu sainch duuchin saihanch khuukhen 10 kuruu tegsh kgun gej baidaggui yumaa duug chin sonsoh durtai shuu amjilt
-
Anonymous (January 12, 2012 5:32:33 am )
ene deer booljis ni khureed baigaa khun ooriinhoo khemjeegeerl setgej bgaa shdee duu mini chamdl tiim yum taarsan yum baina l daa amjilt gargasan yum shig buzar bulaigaa bichiheen bolioch dee bolovsrolgui zolig mini…. bolovson baij suraachil dee cham shig khun mgl oor duuren baihad mgl uls yaj khogjino doo zailuul chamtai ene khunii kiisen buteesniig zuirlevel chini amidral chin daanch khurehgui biz dee
-
Anonymous (January 12, 2012 5:37:44 am )
serchmaagiin barimtch geh shig unen khudal ni medegdehgui yum bichihiin orond amjiltiih ni 10 barimtiig bichvel khamaagui deer baisan yum daa kunii khiij buteesen gavyatai zuilsiig ni bichihgui khunii muud durlaj mongo ologsod ih boljee setguulch ner zuusen erhen ulsuud mini ta narch gesen aldaj onoogui geh batalgaa haana bn nuugaadl yavj bgaa shdee yag uneniig khelkhed…
-
Anonymous (January 13, 2012 10:18:55 am )
serchma goe holoitoi dunud ni talagddag,ug ni anh garj irj bsn dur torh ni huhderheg horhon bla nas ni ybsnas u yadarganas u nuur ni johon dalii haragdah yn,odo ner bn hor bn neg tas buteel higerei,amjilt
-
Anonymous (January 14, 2012 7:46:20 am )
hoorhonoorool bna shdee chinii nud chin dalii yum bailgui dee nudeeree kharhad buur khoorhon yum bnlee

10 Comments