antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2012 11 comments

Шинэ залуу дуучин Я Гэрэлчулуун : Амьдрал хайраар л гоёдог шүү дээ.

нийтлэсэн Admin

1.    Юуны өмнө танд шинэ оны мэнд хүргье. Оны өмнөхөн Монголын соёл урлагийн академаас оны шилдэг дуугаар таны уран бүтээлийг шалгаруулсан гэж сонслоо баяр хүргье.
-Баярлалаа. 25 р суваг телевиз 15 н жилийнхээ  ойд зориулж “Ханилснаас илүү амраг ” олон ангит кино хийсэн. Би энэ киноны дууг дууллаа. Хүмүүс сайхан хүлээж авч байгаад залуу уран бүтээлчийн хувьд баяртай байгаа.
2.    Та уншигдчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Би Хөвсгөлийнх , 10 жилээ Шинэ-Идэр суманд төгсөөд СУИС-ын  дуулаачийн ангид элсэн орж 2009 онд сургуулиа онц төгсөж байлаа .Одоо Үйлст Цаг-ХХК-ны Менежерээр ажиллахын зэрэгцээ  уран бүтээлийнхэ ажлыг эхлээд явж байна.
3.    Таны  “Хоймор сайхан нутагтаа ” дуу хүмүүст их хүрсэн.Шүлгийг өөрөө бичсэн байсан ?
-Баярлалаа. Энэ дууг минь хүмүүс их сонсдог, мэддэг болж байгаад билэгшэээлтэй сайхан л байдаг. Шүлгийг нь би өөрөө бичиж аялгууг нь МУГЖ Чингисийн Жагаа ах маань зохиож өгсөн
4.    Энэ дуу таны анхны уран бүтээл үү?
-Миний анхны уран бүтээл Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Тогтохын Сэр-Од багшийн маань ая яруу найрагч Даваадамдин ахын шүлэг “Харамлаж л явдагаа ээжийгээ” гэж дуу бий. Би энэ дуундаа их хайртай. Анхны уран бүтээл маань  ээжийн тухай дуу байсанд билэгшээж явдаг юм. “Хоймор сайхан нутагтаа” дууны хувьд намайг хүмүүст илүү таниулж өгсөн сайхан дуу минь байгаамаа.
5.    MN 25  телевизийн олон ангит киноны дуу “Амьдрал хайраар гоёдог” дуу хүмүүст их хүрч байна?
-Энэ киноны дууг дуулах болсондоо их баяртай байгаа. Хүмүүс интернэтээр их үзсэн телевиз FM ээр их сонсдог болсон байна. Шүлгийг нь би өөрөө бичиж аялгууг нь МУСТА Аранзаа ах маань хийж өгсөн . Дашрамд Аранзаа ахдаа баярлаж явдгаа хэлье.
6.    Энэ дууны үг нь их гоё санагддаг л даа, энэ нийгэмд амьдрал үнэхээр хайраар гоёж чадаж байна уу?
-Харамсалтай нь 100 хувь чадахгүй байгаа байх. Гэхдээ амьдрал итгэл сэтгэл хайраараа  л гоёдог шүү дээ. Дан ганц материаллаг байдлаар амьдралыг харж болохгүй байх , хосууд бие биенээ гэсэн жинхэнэ хайр байхад аз жаргалыг заавал олно л гэж боддог.
7.    Өнөө үед зарим нэг хүмүүс хайраараа биш өнгө мөнгө хөөж  гэрлэж байна энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Энэ бол хувь хүмүүсийн асуудал. Амьдрал л юм чинь эд мөнгө хэрэгтэй, гэхдээ мөнгө төгрөг хэрэгтэй байна гээд огт хайргүй хүнтэйгээ гэрлэнэ гэвэл утгаггүй биз дээ. Цаанадаж удам судараа гээж болохгүй . Би дээхнэ нэг найзуудтайгаа салхилж яваад  17, 18 тай  гэмээр монгол охид гадаадуудтай хамт хонож өнжөөд явж байхыг хараад их эмзэглэж байлаа. Эндээс “Амьдрал хайраар гоёдог”  дууныхаа санааг олж байсан .
8.    Шинэ он гарлаа 2011 онд уран бүтээлийн олз омог их байв уу?
-Он гараад  анхны  цомгийнхоо ажилд ороод явж байна. Ажил амжилттай байгаа. Өнгөрсөн онд би өөрийн бие даасан  “Хоймор сайхан нутагтаа” тоглолтоо  Мөрөн ,Эрдэнэтэд тоглосон, урилгаар МУСГЗ яруу найрагч Ш Гүрбазар ах маань оролцсон ,хүмүүс их сайхан хүлээж авсан .
9.    Таны бахархал юу вэ?
-Монгол хүн аав ээж нутаг усаараа бахархдаг миний хувьд мөн адил. Надад урам хайрлаж сэтгэлээрээ  дэмждэг  дотны бүх хүмүүсээрээ бахархаж явдаг
   Хоёулаа яриагаа чөлөөт сэдэврүү хандуулъя.Ингэхэд залуу дуучин маань найз бүсгүйтэй юу?
-Сэтгэлдээ хүндэлж явдаг бүсгүй бий.
11.    Эмэгтэй хүний ямар зан чанар таалагддаг вэ?
-Ухаалаг өөртөө итгэлтэй монгол эмэгтэй таалагддаг.
12.    Монгол эмэгтэй гэснээс таныхаар тайлбарлаач ?
-Миний хувьд даруухан  ,цэвэрч, ухаалаг хамгийн гол нь өөрийнхөөрөө элдэв хэлбэрт баригдаагүй эгэл тийм л хүнийг би хэлнэ.
13.    Үлгэр дууриал авч уран бүтээлээ хийдэг дуучдаасаа нэрлэвэл?
-Би зүрх сэтгэлээ бусдын төлөө, урлагийн төлөө зориулж яваа бүх уран бүтээлчдээ хүндэлдэг. Миний уран бүтээлийг дэмждэг Чингисийн Жагаа ах мөн МУГЖ Самандын Жавхлан ахыгаа хүндэлж явдаг .
14.     Сүүлчийн асуултыг танд үлдээе
-Монголчуудаа бүгдээрээ эрүүл энх байж хамгийн гол нь өөрийнхөө өмнөө тавьсан зорилглодоо үнэнч байж, бие биенийгээ гоё хайрлацгааяа л  гэж хэлье.

Чин сэтгэлээсээ бидэнтэй ярилцсан танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье .

Баярлалаа. Танай сайтын хамт олонд ажлын амжилт хүсье.

Ярилцсан: А Ариунгэрэл                                          www.shuurhai.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (January 05, 2012 2:02:05 pm )

    Hulmas shivernees salah buren bolomjtoi bolloo une 70000 utas 88910270

  • Anonymous (January 05, 2012 2:32:45 pm )

    zurh setgeleeree duulj yavaarai amjilt

  • Anonymous (January 05, 2012 3:15:05 pm )

    gerelee amjilt husie.

  • Anonymous (January 05, 2012 5:52:19 pm )

    sxn zaluu bn
    amjilt hisye chanartai bogood monxiin erch huchtei uran buteelch bgarai
    tgl 1 garj ireed alga bolchvoo

  • Anonymous (January 06, 2012 5:57:12 am )

    saihan duu bn amjilt husie

  • Anonymous (January 06, 2012 9:04:55 am )

    Hoimor saihan nutag duu ih goy duu bolson baina lee. Ene duunii shulgiig zohioj, duulsan ene zaluud bayarlalaa. Nutgiin duudee amjilt husye! Saihan duu zohioj, duulj yavaarai. Duunii ug unen, engiin baih tusmaa saihan baidag.

  • Anonymous (April 02, 2012 5:23:06 pm )

    bitii dongos l doo. hair yamar goyo yumu. mangar batsaan bna da

  • Anonymous (January 03, 2013 7:15:57 pm )

    manai nutgiin ah shuu mundag ah bgamda amjilt husey

  • Anonymous (January 08, 2013 9:22:04 am )

    Goe goe

  • Anonymous (April 30, 2013 11:38:16 pm )

    ухаалаг энгийн сайхан залуу байна.

antalya rent a car