antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 10, 2015 46 comments

Бичлэг хийсэн багшийг заналхийлэх болжээ

нийтлэсэн Admin

2idg40r7khnpmggf2o316fm5p3Нэгэн цэцэрлэгт хормогчтой эмэгтэй бага насны хүүхдэд хоол өгөх үеэр хэрцгийгээр зодож буй бичлэг нийгмийг цочроогоод буй. Эл хэргийн эзэн нь Дундговь аймгийн “Оюуны хөгжил” гэх хувийн цэцэрлэгийн тогооч Ж.Отгонтөгс байсан талаар бид мэдээлсэн.

Эл хэрэгтэй холбогдуулан Дундговь аймгийн Цагдаагийн газраас Ж.Отгонтөгст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд 3-5 жилийн хорих ял төлөвлөөд буй. Тэгвэл тэрбээр өчигдөр дээрх бичлэгийг хийсэн ангийн багш Янжинлхамын амь насанд заналхийлж, хүйтэн мэс барин гэрийнх нь гадаа очсон гэх мэдээлэл цацагдаад байна. Тиймээс бид ангийн багш Э.Янжинлхамтай холбогдож дараах тодруулгыг авлаа.

-Танай ангийн хүүхдийг тогооч багш нь хооллохдоо хэрцгийгээр зодож буй үйл явцыг та бичлэг хийн баримтжуулж авсан юм билээ. Тэр бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсанаас хойш тогооч Отгонтөгсийн зүгээс танд дарамт, шахалт үзүүлж тэр ч бүү хэл амь насанд тань заналхийллээ гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Бичлэгийг олон нийтэд дэлгэснээс хойш тэр тогоочийн ар гэрийнхэн  намайг байнга дарамтлах болсон. Түүний нөхөр нь архи уух бүртээ “Манай эхнэрийн мууг үзсэн. Чамайг ална” хэмээн манай гэрт ирж агсам тавьдаг. Үүнээс болоод нөхөр бид хоёр гэртээ очиж чадахгүй, гурван хүүхдээ дагуулаад айл айлаар хонож байгаа. Одоо ч би айлд байна.

-Уучлаарай, тогооч эмэгтэй танай гэрийн гадна хутга барин тань руу дайрч байгаад цагдаад саатуулагдсан гэх мэдээлэл байна. Юу болсон юм бэ?

-Үгүй. Яг над дээр хутга барьж ирсэн тохиолдол гараагүй. Харин ам хэлээр заналхийлж байгаа.

-Яг юу гэж заналхийлж байна вэ?

-Тогооч эмэгтэйтэй гадуур явж байгаад хоёр, гурван удаа тааралдсан. Надтай үг дугараагүй. Харин “Оюуны хөгжил” цэцэрлэгийн эрхлэгч н.Оюунчимэг намайг хэл амаар дарамталсан. Тэр үед “Би хүүхдийн эрхийн төлөө, хүүхдийг хамгаалах гэж ийм зүйл хийсэн”  гэхэд “Болтугай, болтугай. Хүүхдийн төлөө хийснийг чинь мэдэхгүй юм. Чамайг сайн явахыг чинь харна аа” гэж хэл амаараа заналхийлж байсан. Ер нь иймэрхүү дарамт бол байнга ирэх болсон.

-Таныг ажлаасаа халагдсан гэж сонслоо?

-Тиймээ. Би тэр бичлэгийг “Оюуны хөгжил” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Оюунчимэгт өнгөрсөн арваннэгдүгээр сарын 19-ний өдөр үзүүлсэн юм. Гэтэл тэр орой хурал зарлаад намайг шууд ажлаас халсан.

-Та шууд шийдвэрийг нь дагасан хэрэг үү. Гомдол гаргаагүй гэж үү?

-Тэгсэн. Гомдол гаргаагүй байгаа.

-Яагаад?

-Манай цэцэрлэгийн цалин сар бүрийн 20-ны өдөр буудаг юм. Тэгээд би халагдсаныхаа маргааш нь цалингаа авъя гэж хэлсэн. Гэтэл цэцэрлэгийн ня-бо “Чи өөрийн хүсэлтээр халагдсан гээд өргөдлөө бичиж өг.  Тэгвэл би цалинг чинь олгоно” гэсэн юм. Тэгэхээр нь би тухайн үед банкны зээлтэй байсан тул хүссэнээр нь өргөдлийг нь бичээд өгчихсөн. Тэр нягтлан нь манай цэцэрлэгийн эрхлэгчийн охин нь байгаа юм.

-Хүүхэд зодсон тогоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм билээ. Энэ хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллага таниас тайлбар, мэдүүлэг авсан уу?

-Авсан. Хоёр удаа очиж байцаалт өгсөн. Тогооч хүүхдүүдийг яаж зоддог байсан, хэргийн газар дээр яг юу болсон талаар бүгдийг нь ярьсан. Хэрэв үнэн мөн нь ялдаг юм бол энэ хэрэг хүүхдийн эрхийн талд шийдэгдэх байх гэж бодож байгаа.

-Тэр тогооч эмэгтэй үүнээс өмнө хүүхдэд гар хүрч байсан уу. Та энэ талаар хэр мэдэх вэ?

-Тогооч Ж.Отгонтөгсийн хувьд “Оюуны хөгжил” цэцэрлэг байгуулагдсан цагаас хойш буюу гурван жил орчим ажиллаж байгаа. Энэ хугацаанд хүүхдүүдийг зодож, цохих үйлдлийг байнга хийдэг байсан. Энэ оны аравдугаар сард ойрмогхон хоёр, гурван хүүхдийг зодож, гэмтээсэн. Тэгээд би хоёр удаагийн үйлдлийг нь тэвчиж өнгөрөөгөөд гурав дахийг нь баталгаажуулах хэрэгтэй юм байна гэж бодон бичлэг хийсэн юм. Тэгэхгүй бол хүмүүс надад итгэхгүй юм байна гэж бодоод, баримтжуулах үүднээс тэр өдөр  бичлэг хийсэн. Тэр тогооч хүүхдүүдийг зодохоос гадна хэл амаар маш их доромжилдог. Хөөрхөн инээж байгаа хүүхдийг харснаа “Яасан хөөрхөн инээдэг юм чи” гэж загнана. Бас хүүхдүүдийг “Ургийн гажигтай” гэх мэтээр элдэв нэр хоч өгч, доромжилно.

-Зарим хүмүүс таныг харсаар байгаад хүүхэд зодууллаа хэмээн шүүмжилж байсан. Тэр бичгийг та яг яаж хийсэн бэ?

-Би яг энэ асуудал дээр тайлбар хийе гэж бодож байлаа. Намайг гар утсаа барьж зогсож байгаад тэр билэгийг өөрөө хийсэн гэж ойлгоод байх шиг байна. Би тэр өдөр хүүхдүүдийн өдрийн хоолны цагаар цонхны тавцан дээр утсаа хөдөлгөөнгүй байрлуулж орхичихоод гал тогооны өрөө рүү явсан юм. Тэгээд л тэр хооронд тогооч бүсгүй хүүг зодож буй нь бичлэгт үлдсэн хэрэг. Би эмэгтэй хүн, эх хүнийхээ хувьд тийм хэрцгий зүйлийг нүдээр харах дургүй. Тиймээс л би утсаа үлдээж бичлэг хийсэн.

-Тогооч хүүхэд хооллож байгааг олон хүн гайхаж байна. Уг нь хоолоо л хийх үүрэгтэй биз дээ?

-Манай цэцэрлэгийн эрхлэгч төсөв хүрэлцэхгүй байгаа гэх шалтгаанаар туслах багш ажиллуулдаггүй байсан юм. Тэгээд л хоолны цагаар тэр тогооч туслах багшийн үүргийг гүйцэтгэдэг байсан. Эрхлэгч тэр бичлэгийг үзсэн өдрөө “Цэцэрлэгээ авч үлдэхийн тулд та хоёрыг хоёуланг нь халлаа” гээд биднийг хамт ажлаас халсан.

-Танай цэцэрлэгт хэчнээн хүүхэд хүмүүждэг вэ?

-Манай цэцэрлэгт долоон сараас нэг ой хүртэлх насны хүүхдүүд хүмүүждэг. Нийт 25 хүүхэд бий. Хоёр ангиар хичээллэдэг. Манай ангид 12 хүүхэд хүмүүждэг байсан. Сарын төлбөр нь 126 мянган төгрөг.

-Тэдгээр хүүхдүүдийн ар гэрээс энэ асуудалтай холбогдуулан гомдол, санал гаргаж байна уу?

-Эцэг эхчүүд бүгд гомдол гаргана гэж мэдэгдээд байгаа. Би ар гэртэй очиж чадахгүй яваа болохоор тэдэнтэй хамтарч ажиллаж чадаагүй л байна. Эцэг эхчүүдийг өөрсдөө цагдаад гомдол саналаа гарга гэж хэлээд байж байна. Саяхан нэг хүүхэд уналт, таталт өгч эхэлсэн гэж эцэг, эх нь хэлсэн. Тэгээд эмнэлэгт очтол “Хүүхдийн чинь бие хөхөрч, няцраагүй л бол хүчирхийлээгүй. Ханиад, томуу л байх” гэж хэлсэн гэсэн. Хүүхэд зодууллаа гээд заавал хөхөрсөн байх албагүй. Тэр хүүхэд сэтгэл санаагаар маш их цочирдсон байдаг” гэв.

Хэргийн талаар эргэн сануулахад: 10 сартай бяцхан хүүгийн зодуулж буй бичлэгийг багш Э.Янжинлхам одоогоос 2 сарын өмнө буюу аравдугаар сарын 17-ны өдөр хийсэн гэдэг. Хүүхэд зодож буй эмэгтэй тус цэцэрлэгийн тогооч Ж.Отгонтөгс гэгч бөгөөд тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Оюунчимэгийн төрсөн дүү нь аж. Тэрээр хүүхдүүдийг зоддог гэдгийг Э.Янжинлхам багш мэддэг байсан ч түүний дарамтаас болоод олон нийтэд дэлгэлгүй өнөөдрийг хүрчээ.

П.Мөнхжаргал

eagle.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

46 Comments

  • Anonymous (December 10, 2015 1:50:29 pm )

    за за ах дүүсээрээ нийлээд төрийн байгууллагад шавчихсан тэгээд түүндээ эрдээд амьтны нялх үрсийг зодож байдаг. Эрхлэгчийг нь бас шийтгэх хэрэгтэй.

    • зочин (December 10, 2015 2:13:54 pm )

      Монголд хариуцлага ийм төрхтэй амьдарч байна

    • Anonymous (December 10, 2015 4:14:03 pm )

      huviinh

      • cheegii (December 11, 2015 3:51:47 am )

        erhlegch geed bgaa hun ni ene gemt hergiig nuun daragduulsan bn sh dee.bas deer ni gerchiig zanalhiilsen bn.ene chini gemt hereg biz dee.ter togoochiin nuhur ed nar gerchiig zanalhiilj surduuleed bgaa bol cagdaad medegdeh yostoi baih.ene talaar shuuh cagdaad ajilladag eceg ehchuud baival gerchid zuvulguu ugvul buyn boloh yum bn

  • зочин (December 10, 2015 2:08:00 pm )

    болиочээ чи. Ямар ухамсаргүй юм бэ. Энэ муу нялх амьтныг яг аллаа. Сэтгэл өвдчихлөө. нялх хүүхдэд эцэг, эх байдаг юм бол бичлэгийг нь хараач.өрөөлийн би харахад л зүрх өвдчихлөө. ийм мэтчилэн ах дүү найз нөхөд хамаатан садангаа ямар ч байгууллагын дарга нар тойрон хүрээлүүлж байна. Хувь ч хувьсгалын байгууллага ийм болжээ. ЭЭ хөөрхий ардчилсан нийгэм гэж …..

  • зочин (December 10, 2015 2:11:25 pm )

    яанааа…. яанааа… Тэр эрхлэгч… ня-бо.., нялх үр зодсон эмэгтэйд бүгд хариуцлага тооц. Өөрсдийг нь шийтгэ.анх удаа л ийм муухай үйл явдал харж байна би

  • зочинМGL (December 10, 2015 2:19:34 pm )

    бичлэг хийсэн хүнийг дарамтлахаасаа ичдэггүй юм байхдаа, ийм харгис юм хийснийхээ төлөө өөрөө өөрөөсөө ичээд чив чимээгүй баймаар юм.Нөхөр хамаатан садан нь өмөөрч болох л байх л даа гэхдээ ийм аймаар зүйл хийсэн хүний өмөөрөх нь зөв эсэхийг сайн мэдэхгүй л байна.Буруугүй хүлээхгүй байгаагийн нэг илрэл нь тэр эмэгтэйг дарамталж байгаа байх.10 сартай хүүхэд битгий хэл том хүнийг ч гэсэн тэнгж чанга цохивол өвдөнө бас гэмтэнэ ш дээ. арай л юм аа

  • Зочин (December 10, 2015 2:25:47 pm )

    Ийм явдал гарсан нь харамсалтай… уунийг магадлая? гээд орхичихвийдээ! Энэ цэцэрлэгийн эрхлэгч,тогооч, ня-бо гээд ээж,эгч,дуу гурвын холбоо энэ цэцэрлэгийг боомилжээ! Тэр цэцэрлэгийн эрхлэгчийн нехер ч гэсэндээ бас нэг хамсаатан, еереер хэлбэл гал хам буюу булэглэн дарамтлагчид юм байналдаа! Бугдийг нь ажлаас нь халж зохих шийтгэлийг нь оноох хэрэгтэй. Ялын хугацаа нь дуусахаар энэ терлийн ажил алба эрхлэх эрхийг нь насан туршид нь хориглох хэрэгтэй!

  • Anonymous (December 10, 2015 2:41:11 pm )

    Энэ отгонтөгс гэгч ийм жижигхэн хүүхдийг арай хэрцгий зодож бнаа, толгой тархи руу хацар руу нь бие рүү нь гээд сэх сэтээгүй алгадаж цохиж бна шүү дээ. Арай дэндлээ ч тээ. энэ отгонтөгс гэдэг чинь хүн дүртэй хэрцгий яргачин бна. иим хүний хийсэн хоол ямар олигтой л хоол байв гэж. тэгээд л идэхгүй бга биз.Бүх цэцэрлэгийг яаралтай камержуулах шаардлагатай.
    Янжинлхам багш танд баяр хүргэе.олон нялх үрсийг зодуур дарамтнаас салгалаа. Та хүүхдийн эрхийн төлөө том буян үйлдлээ.Олон хүн танд талархаж бга шүү.Таны хийсэн үйл зөв шүү.Ийм хэцүү зодуурыг харж бга хэн ч бичлэг хийх байсан.

  • ЗочинЗочин (December 10, 2015 2:56:23 pm )

    ёс зүйгүй ажилчидтай мөнгө олох зорилготой байгуулагдсан ийм цэцэрлэгийг хаах хэрэгтэй байнга хянаж байгаач

  • 1122 (December 10, 2015 3:00:39 pm )

    Хивсэн дээрээс нь хойчсон хоолыг түүж өгөөд байх шиг байхын, арай үгүй байгаа даа. Еэ бурхан минь.

  • уриаланч (December 10, 2015 3:04:58 pm )

    монголчуудаа бүгдээрээ дуу хоолойгоо нэгтгээд энэ цэцэрлэгийг хаагаад оронд нь улсын цэцэрлэг бариулах уу

  • novsh (December 10, 2015 3:25:54 pm )

    Yu vee ene haltaisan avgai zodoh ni bitgii hel evgui harj bolomgui iim joohon amitaniig alah nee dood tal ni 10 jil b.val taarna ah duustee ni hamt

  • tuul (December 10, 2015 3:42:33 pm )

    ymar shimshermeer ym be hoorhii doo ydajl uilj bgaan orovdmoor hooloo amruu chihej bhdaa hahaagad alchhav gj ygd bodoogui ym bol teneg hogiin avgai eej aav n sain guij bgaad naad zevuul avgai shiitguul oorinh n amruu hool hahtal n chihuul taarna

  • chuka (December 10, 2015 3:42:50 pm )

    araichdee iim teneg durak orchlongoos zailwal taarna

  • Anonymous (December 10, 2015 3:47:00 pm )

    эцэг эхийнх өмнөөс энэ багш арга хэмжээ авч үүргээ сайн биелүүлсэн байна харин ээж аав өдий болтол ягаад юу ч хийхгүй байгаа юм бэээ би бол очоод алалцанаа . арай хийж мах цусаа урсган байж төрүүлсэн үрийг хүн хүн зодоод байхад биеэ хамгаалах чадваргүй байхад. арчаагүй юмаа арай хэдэн төгрөг гордоод байгаа юм биш биздээ

  • arai ch dee (December 10, 2015 3:52:27 pm )

    Byleglesen bna

  • Anonymous (December 10, 2015 4:25:39 pm )

    eh hun bish bosoo oroolon geechn bhaa unheer aimaar

  • zochin (December 10, 2015 4:27:50 pm )

    Araichde muusain yumnuud dawraad bgan bishvv ajlaas ni ter huuhed zodson bagshiig halaadl boloo yu ooriig ni ch gsn uhtel ni zodood ogoh heregteishd tgd hund zoduulah ymar hetsu bdg gdig medruuled ogoh heregtei

  • anuka (December 10, 2015 4:31:26 pm )

    vnen ym gej bn uu dandaa bayjiin tuluu yvsan bga ym bishvv

  • Зочин (December 10, 2015 4:34:19 pm )

    Ийм хүн хогнуудыг ниймгээс тусгаарлаж бүх насаар нь хорих хэрэгтэй. Ар гэрийнхэн гэж ямар хүмүүс байна вэ? Арай ч дээ… Очоод алалцах хэрэгтэй. Ийм жоохон амьтныг ингэж зодож бхдаа яадаг бна. Элбэгдоржийн л хүний эрх энэ байх даа…Бичлэг хийсэн багшид баяр хүргэе. Зөв юм хийсэн хүний зам нь үргэлж цагаан бдаг юм.

  • oogii (December 10, 2015 4:35:01 pm )

    ah dvvseer ni siitgeh heregtei. hvnii vriig uuriihuu vr shig hairlah heregtei

  • zochin (December 10, 2015 4:54:25 pm )

    ene yargachind yaasan baga yal tuluwluu we bvleg gemt hereg bish vv erhlegch nyagtland ni hvrtel arga hemjee awah heregtei iim hvmvvs yamar argaar tsetserleg neeh zuwshuurul awch chaddag bna aa arai zuwshuurul ugdug darga nariig ni zodoj bgaad awsan um bish bgaa ene yargaching shorond orwol bi ergej ochino oo nohoin hool darj bgaad am ruu ni chihne ee

  • Zochin (December 10, 2015 5:05:04 pm )

    Ene awgaid 100 jiliin yalch bagadna huuhdeer zugaagaa gargadag yasan archaagui mal ve.Ene chin erosoo hun bish araatan bna.Ene huuhdiin etseg eh hamaatan sadan uzdeggui yum baihdaa arai heterhii yum.Umnuus ni bur algadaad haychmaar sanagdjin.Ene huuhdiig yaj zodoj bga teren shig ni tamlmaar zawaan amitan bna.Ter awgaid shuud uh gej l helmeer bna utgagui yum

  • Anonymous (December 10, 2015 5:06:21 pm )

    Nasaar ni yal ug hoid nasandaa huuhded gar hurheergui boltol ni

  • Anonymous (December 10, 2015 5:06:52 pm )

    Ene huuhdiin etseg eh ni haraasai…

  • novsh (December 10, 2015 5:07:57 pm )

    ter muu sogtuu tolgoig dahiad irj daramtalval shsuud hutga shaa yasan ovoo sdanuud ve hunii nyalh uriig ingedegyu ve nad lalruud chin minii huug ingesen bol bi shuud ochij alna huviin a=oshoo avna

  • Anonymous (December 10, 2015 5:09:15 pm )

    Tsetserlegt ajilladag buh humuus yal ugsunch bagadna Yanjinlkham bagshiin ugiig oilgoj sonsdoggui malnuud iimerhuu yumnuud mongold bhaar mongol uls yaj hugjih yum ehleed ene awgaig zailuulah heregtei yum bna .

  • ene avgaig Dundgovichuud gudmand gargaj chuluugaar shidel (December 10, 2015 5:38:39 pm )

    Ene balai avgaig Dundgovichuud gudmand huuj gargaad chuluugaar shideleh heregtei,,
    tehgui bol dundgoviinhoniig bugd iim oroolonguud gej harj baigaa shuu

  • history (December 10, 2015 6:06:54 pm )

    ene chin l bolovsroliin salbar unaj gvitsenii neg jishee. er ni hot hodoo geltgvi tsetserlegiin erhlegch bagsh gedeg ajil alban tushaal ariljaaniih bolchison ym bish vv. mongo ogch bgaad neg ym erhlegch bolj awaad ah dvv hamaatan sadan naiz nohod hadam beree ajild awch mergejiluun hvvhdiin toloo setgeltei hvmvvsee halj bgaa ywdal gazar awsan shvv dee. chaawaas ter hvn halj orond ni irsen ymnuud ajil medehgvi hvvhded hairgvi iim hogiin ymnuud bgaa ym daa hvmvvsee.deedeh ni suudlaa olohgvi bol doodoh ni gvidelee oldoggvi gej ene. said ni dooshoo orj neg muu tsetserlegiin erhlegch hvcheer tomiluulaad ywj bdag geheer ichdeg boloosoi doo. haramsaltai ni nogooh ajil hiij yzeegvi ym medehgvi nvdnii bulai bolood nerii ni hugalj duuslaa.mongoloor dvvren chaddag meddeg bolowson hvchin baij l bna. daanch tom tanil mongo 2 ni dutaad ajil hiij chadahgvi bna geh.ene jaahan vrsiin huwi zaya bvrheg l bna daa.

  • Ardchilal (December 10, 2015 6:55:50 pm )

    Erhlegchiigni ham heregt ogch etseg ehchuud bugd gomdol gargaj huuhduuduu nariin mergejliin emnelegeer onoshluulah heregtei

  • Anonymous (December 10, 2015 8:02:53 pm )

    Aimar yum be

  • zochin (December 10, 2015 8:23:40 pm )

    ymar aimaar ch yum b dee ene niigem denduu muuhai huiten hooson hatuu huwia hicheesen humuusiig l bii bolgood bh shg.bid bie bieteigee uulzaj ch yriltsahaa bolison haluun dulaan uur amisgal ch bhgui enternet msj alsiin zainaas hariltsdag bolson buh yum hiimel hooson hundii hatuu, bie bienee hairlah ch setgel bhgui boljee. zugeer l hooliig n uguhiin orond ingej bh gj dee araich dee bosood ywanguut n ter huurhun huuhed uilahaa bolchloo sh dee tuunees bish joohon huuhduud uilj l bdag sh dee tegtel uur bn bainga l huurhiig zoddog bsan bh daa. huurhii jaahan amitniig ymar hatuu setgeltei geheeree ingedeg bn aa. hamgiin aimaar n hajuud n hun bn bj l bn sh dee ter n yu ch helehgui zugeer l hewiin uzegdel geed itgetsen ene tsetserleg ymar dampuurtsan yum be baingiin huuhed zoddog gj bhad yu ch hiigeegui bh gj. Togooch n hooliig n ugdug ch gh shg iim archaagui amitan hooloo yj l hiideg bol tosoolohod ch hetsuu yum. ter huuhed uilahgui bn sh dee zugeer l hooliig n ewteihen ugchihud ydag bn aa burhan mn joohon huuhed hooloo bainga l asgaj l iddeg sh dee asgasniihan tuluu ymar aimaar tolgoi tarhiluu n tsohidog yum be ywj held ch oroogui huuhed eej aawdaa yu ch helj chadahgui iim huuhduudiin tsetserlegiig uneheer kamerjuulj, mergejliin humuus ajillaj bn uu gedgiig shalgaj anhaarah heregtei??????????????

  • chimeg (December 10, 2015 9:17:26 pm )

    araii ch dee bichleg hiisen bagshid talarhaj bn iim bichleg hiigeegui bol tsaashid hichneen nyalh ur…… bodohoos ch
    aaimaar

  • Anonymous (December 10, 2015 9:56:39 pm )

    Төрийн албыг төрлийн алба болгочих юм байна л даа Тэр тогооч эмэгтэй юу ч хийхээс буцахгүй аймшигтай нөхөр байна. Хийсэн хэрэгт нь хуулийн хариуцлага заавал
    хүлээлгэх хэрэгтэй

  • эмээ (December 10, 2015 10:23:05 pm )

    ёо ёоо, хамаг биений хөлс гарчихлаа. ийм хүн гэж байх ууу. харгис араатан байшдээ. хүүхэд гаргаж үзсэн юм болуу. энэ хүүхдийн эцэг эх хууль шүүхэд хандаачээ. ийм харгис юмнуудыг шоронд хийгээч.

  • zochin (December 10, 2015 11:35:53 pm )

    iim lalarig shorond hataah heregtei adguus estoi heleh vg oldohgvi yum bn ene etseg ehchvvd gomdol garaach yalign uguud shorond yawuul

  • Anonymous (December 11, 2015 3:32:04 am )

    Ene hun bolon ter tsetserlegiin udirdlagiig ter chigeer solih yostoi.Bugdeeree shahaj shaardaj baij eniig shiiduulie. Tegeed ter gazart yamar hariutslaga tootsoniig medmeer baina.Ter nuhur ni surduuleed baigaa bol bas huuliinnhariutlaga huleeh yostoi shuuu. Ene bichlegiig uzeheer l zurh shimshreh yum 10 han sartai amitan shuu dee.Minii mongoliin byatshan urs zovoh yosgui shuu.

  • cheegii (December 11, 2015 3:42:29 am )

    gerchiig huuliinhan hamgaalahgui bol naad erhlegch nyagtlan nar chini zahialga uguud aluulchij magadgui dee.mungutei humuus bn sh dee.huuliinhan ch hudaldagdaj magadgui yum bn.ee ene mongol chini tamiin togoo boljee.huuli ni guuli bolson er em,hugshin zaluu araa shudee havirsan aluurchin yargachin duursen emch bagsh nar ni honi alj bgaa yum shig hun alaad l suuj baidag iim gazriig odoo SIRI-tei adiltgasan ch bolmoor bn.turd ni odoo ideed ideed caddaggui gedes ni hagarah shahsan mangas duursen ene orond ami nas batalgaagui boljee.

  • Baagii (December 11, 2015 5:27:23 am )

    Naad ergvv abgaigaa xoriochee , 10 sartai xvvxdiin tarxinaas doloon dor estoi xelex muu vg alga, ,,,xarax tzaraini xviten ebgvi abgai bna

  • Baagii (December 11, 2015 5:31:47 am )

    Tzetzerleg nertei yargalaliin gazriig xyanaj bdag gazar bna uu za ter tor ch gej gazraa zarj idex geed zabgvi iim yumiig toox zab bxgvi biz, gexdee ter erxlegchiig bas tzug xorix xeregtei, iim bichleg xiigeegvi bol tzaashid ochnoon xvvxdiig zodox bsiin bvv med,,

  • zochin (December 11, 2015 8:42:50 am )

    бичлэг үзэх гэхээр халшраад байхын хаашаа янзын зэвүүн амьтан бэ. хужаа нараас л ийм араншин гарч байсан бичлэг харж байсан юм байна. тэднийг хужаа цус л тэгж байгаа юм гэж бодож байсан юмсан…

  • Zochin (December 11, 2015 9:30:33 am )

    Zewvvn mu gichii we alah ymsan ooriine

  • aimar (December 11, 2015 1:03:26 pm )

    huurhii duu 10han sartai amitan yugaa medeh we dee haraad l nulims unagalaa araichdee ter togooch emegtei uru eh hvn bailtai… yaj tiim jahan amitand gar hvrj chadaj bnaa vneheer zvrh zvsegdeh shig bolloo

  • Anonymous (December 12, 2015 1:37:15 am )

    bvgdiig huuliar shiitgej hariutslaga yamar baidgiig huuliinhan haruulah l vldlee ard tvmen harj bnshvv nuhurteige shiitgvvlj taarah yum bn daa

  • Хан тэнгэр (December 19, 2015 1:22:04 pm )

    Энэ хүний оронцог болсон сэтгэл мэдрэлийн өвчтэй авгайг Шоронд хатаах хэрэгтэй. Энэ цэцэрлэг нэртэй зодуурын газрыг хааж “Эрхлэгч” нэртэй мөнгө хүүлэгчтэй нь хариуцлага тооцох хэрэгтэй

antalya rent a car