Улс төрийн байдлаар үргэлж олны анхаарлыг татаж байдаг Дархан-Уул аймгийн ЗДТГ иргэддээ төмөр нүүрээ харуулж эхэлсэн гэнэ. Тэрээр иргэддээ нээлттэй байх үүрэгтэй төр засаг нь хаалгаа түгжиж харуул хамгаалалтын ажлыг чанаржуулан боловсон хүчнээ чадавхижуулж, албан ёсны ажил нь өглөөний 08:00-12:00 эхэлж харин 13:30-17-30 цагаас хойш бусад үед Нутгийн удирдлагын ордонд албан хаагчдаас бусад гадны иргэдийг нэвтрүүлэхгүй байхыг мэдэгдсэн байна. Тэрээр энэхүү мэдэгдлийг АЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Сүхбаатар гаргасан гэнэ. Үүнийгээ тайлбарлахдаа “Аймгийн тамгийн газар гэдэг нь иргэдэд үйлчлэх албан ёсны байгууллага. Иргэдэд үйлчлэх цагийн хуваарьт захирамж гараагүй л дээ. Миний хувийн зүгээс, тамгийн газраас шийдвэр гаргаад эмх цэгцтэй байдал, зохион байгуулалттай байх үүднээс ийм мэдэгдэл гаргасан. Угаасаа ажлын цаг өглөө 08:00-12:00 цаг. Цайны цаг 12:30-01:30. Харин 01:30-17:30 цаг хүртэл ажлын найман цаг байгаа. Энэ хүрээнд цайны цагаар иргэдийг дээш нь гаргахгүй. Шаардлагатай тохиолдолд иргэд хариуцсан хүнтэйгээ холбогдож орж болно. Анх намайг ажиллаж эхэлж байхад иргэд, төрийн албан хаагч нар нь ялгагдах юмгүй байсан. Иргэд нь яваад байгаа юмуу төрийн албан хаагч нь яваад байгаа юмуу мэдэгдэхгүй. Харин одоо бол ерөнхийдөө гайгүй болж байгаа. Цаашдаа манай аймгийн иргэд маань тамгийн газрын үйл ажиллагаатай холбогдолтой, төрийн албан хаагч иргэдтэй ямар нэгэн байдлаар зүй бус харьцсан, үйлдэл гаргасан бол шууд надтай уулзаж өргөдөл гомдол гаргаж болно шүү” хэмээн ярьж байлаа.
Хамгаалагч нь дээд удирдлагын тушаалыг чанд сахиж хаалгаа тас түгжин иргэдийг оруулахгүй хэмээн шилэн хаалганы цаанаас харж зогсоно. Иргэдийг хүлээж авах хүлээлгийн танхимдаа ч оруулахгүй өвлийн хүцтэнд иргэдээ зогсоож байгаа нутгийн тамгийн газар төмөр нүүрээ харуулж эхлэв үү.
Эх сурвалж Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 09, 2015 1:35:03 pm )
Их тэнэгтэхнээ. Бид иргэнийхээ хувьд шөнө л биш бол амь, албаны ажлаар хэзээ ч орж болно ш дээ. Иргэддээ нээлттэй биш хаалттай байхаа больёоо.
-
mandakh (December 09, 2015 2:09:01 pm )
Энэ захирамжаа бас нэг хийсэн ажил гэж тайлагнах болов уу аан.Кк
-
Zochin (December 11, 2015 11:37:27 am )
Yasan dabarsan amitan bee
Haanaas irsen hen bee,,naadah chini
3 Comments