antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2015 30 comments

Д.Сэржбүдээ: “Нүүдэл” зуухыг хэрэглэснээр агаарын бохирдлыг 60 хувиар бууруулна

нийтлэсэн Admin

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч хорт утаа хэвийн хэмжээ буюу стандарт хэмжээнээс 2-7 дахин их байна гэсэн судалгаа байдаг ажээ.

Тухайлбал нийслэлд агаарын бохирдлын голомтод амьдарч байгаа иргэдийг тоон судалгаагаар аваад үзэхэд, Баянзүрх дүүрэгт 294908 иргэн, Баянголд 192614иргэн, Сонгинохайрхан дүүрэгт 261917 иргэн, Сүхбаатар дүүрэгт 137837 иргэн, Чингэлтэй дүүрэгт 155000 иргэн аюулын бүсэд амьдарч байна. Нийт сая гаруй хүний эрүүл мэндэд ноцтой аюул тулгараад байгаа гэсэн үг. Агаарын бохирдлоос болж ураг зулбах, нялхсын эндэгдэл 10,98 хувиар нэмэгдсэн.

Амьсгалын замын өвчин 7-8 дахин нэмэгдэж, төрөлхийн гажиг 13,68 хувиар нэмэгдэж, харшлын өвчин 60 хувиар нэмэгдсэн хор хөнөөл ихтэй байгаа юм. Тиймээс эрүүл орчинд амьдрах, агаарын бохирдол, хорт утааг бууруулах боломж бол утаагүй зуух хэрэглэж хэвших.

Улаанбаатарыг утаагүй болгох, агаарын бохирдлыг бууруулах зорилготой “Байгальд ээлтэй технологи” төрийн бус байгууллагын зүгээс хэрэгжүүлсэн “Нүүдэл” хэмээх хийжүүлэгч зуухыг айл өрхүүдэд үнэгүй тарааж эхэлжээ. Эл зуухны ид шид нь их бөгөөд хэрвээ 20,000 айл өрх энэ зуухыг хэрэглэж эхэлбэл, Нийслэлийн утааны 60 орчим хувийг бууруулах боломжтой аж. Мөн түлшний хувьд 70 хувийн хэмнэлттэй ажээ. Түлш голно гэж байхгүй, нүүрс, мод, хөрзөн, шахмал түлш зэргийг асуудалгүй түлнэ.

Одоогийн байдлаар зуухыг үйлдвэрлэгч нь 5000 гаруй хийсэн бөайгаа бөгөөд Нийслэлийн хэмжээнд бүх дүүргийн 300 гаруй айлд өгөх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Ингээд дээрх ажлыг хэрэгжүүлэгч, санхүүжүүлагч төрийн бус байгууллагын тэргүүн, улсын начин Д.Сэржбүдээтэй “Нүүдэл” зуухны талаар ярилцлаа.

Тэрбээр өчигдөр Баянгол дүүргийн 16 хорооны иргэдэд үнэгүй зуух тараах ажлыг өрнүүлсэн юм.

-Технологийн шийдлээр агаарын бохирдлыг арилгана гэж яриад байна?

-Технологийн шийдлээр агаарын бохирдлоос гарах арга замыг бид олсон. “Нүүдэлчин” хийжүүлэгч зуухын хувьд утаагаа дахин хийжүүлэн шатаадаг тул утаагүй. Утаагүй тул хүний биед болон байгаль орчинд ээлтэй эко. Түлшийг даруй 3-4 дахин хэмнэдэг тул эдийн засгийн хувьд хэмнэлтэй, хэрэглэхэд хялбар, ямар ч аюулгүй. Энэ зуухыг хэрэглэснээр гэр хорооллын нэг өрх жилд 239,000 төгрөг хэмнэх боломжтой. “Нүүдэлчин” зуухыг худалдаж авсан айл жилд 83,000 төгрөгийг түлшинд зарцуулна. Харин ханан пийшэнд тавих боломжгүй юм билээ. Бид судалж үзсэн боломжгүй. Утаа нь хүний биед болон байгальд ээлтэй, хоргүй гэдгийг сайн ойлгоорой.

-Энэ зуухыг хэрэгжүүлэх мөнгийг өөрөөс гаргасан гэлээ. Цаашид хэрэгжүүлэхэд хэчнээн төгрөгийн өртөг хэрэгтэй байна вэ. Эдийн засгийн хувьд хэмнэлтэй гэсэн үү?

-Хятад Монголын Засгийн газрын хоорондын буцалтгүй тусламж төслийн 21 жагсаалтад жагсаалтад манай “Нүүдэл” зуух орсон. Үүнд 50 мянган ам.долларын өртөг төсөв байгаа. Тэгэхээр бид нарын хувьд ажил бодитой болно.

Хамгийн гол нь бид төр засагтайгаа хамтарч ажиллах ёстой. Зарим нэг хүмүүс арилжааны хэлбэрт оруулаад бизнес болгохыг үгүйсгэхгүй. Богино хугацаанд хурдан гэгч агаарын бохирлыг бууруулах ёстой учраас зөв мэдээллийг иргэдэд өгөөсэй. Агаарын бохирдлыг бууруулах боломжтой болгосон миний хувьд эхлээд ард түмэндээ эл байдлаа мэдрүүлээд явах ёстой гэсэн үүргээ ухамсарлаад өөрийнхөө мөнгөөр хийсэн хийжүүлэгч зуухаа дүүрэг болгонд эхнээс нь тарааж байна. Энгийн зуухтай айл өдөрт 40 кг нүүрс түлж байхад, манай зуух 10 кг нүүрс өдөрт түлнэ. Түлшийг 3-4 дахин хэмнэнэ дээ. Одоогийн хэрэглэж байгаа зуухнуудаас 70 хувийн түлшний хэмнэлттэй гэх мэтээр давуу талууд ихтэй. “Нүүдэлчин” зуухыг хэрэглэж эхэлсэн иргэд ам сайтай байгаа. Хий нь дэлбэрч аюул учруулна гэсэн ойлголт байхгүй. Тиймээс бусдадаа зөв мэдээлэл өгөхийг хүсч байгаа шүү.

-“Цэвэр агаар сан”-гаас агаарын бохирдлыг бууруулах нэртэй их хэмжээний мөнгө төрөөс авсан хэрнээ дарга нь шамшигдуулсан хэрэг гарч байсан. Гэтэл одоо төрийн бус байгууллагууд утаагүй зуухыг хэрэгжүүлж байгаа нэрээр мөнгө угаах гэж байна гэсэн хардлага байх шиг?

-Манайх “Цэвэр агаар сан”-тай ямар ч холбоогүй. Энэ бол цэвэр иргэн хүний гаргасан сэтгэл зүтгэл юмаа. Нэгэнт технологийн дэвшлийг гаргасан байгууллагын хувьд Монгол оронд хэрэгжүүлэх боломжтой гэж үзээд өнгөрсөн хавраас эхлэн хөөцөлдсөөр байгаад Засгийн газрын хоорондын буцалтгүй тусламжинд дээр хэлсэн мөнгийгтусламж хэлбэрээр хүсч бүх бичиг баримтуудаа холбогдох байгууллагуудад өгсөн. Тэгэхээр тэр ажлын хүрээнд санхүүжилтээ авах боломжтой юм.

-“Нүүдэлчин” зуухыг айл өрх хэрэглэснээр агаарын бохирдол хэдэн хувьтай буурах вэ. Энэ талаар судалгаа хийсэн үү?

-Бид нарын тооцоолсноор Улаанбаатарт 200.000 зуух хэрэгтэй юм байна гэж үзсэн. Хэрвээ энэ зуух цаг хугацаандаа нийлүүлэгдэх юм бол Улаанбаатарын утаа 60 хувиар буурна. Гэр хорооллын утаа 95,5 хувиар буурах боломжтой. Гэр хорооллын утаа гэдэг нь Нийслэлийн нийт талбайг бохирдуулж байгаа утааны дийлэнх буюу 52 хувийг эзэлж байна. Утаа багасна гэдэгт итгэлтэй байгаа.

-Өмнө хэрэгжүүлсэн утаагүй зуухнуудаас ялгагдах гол онцлог нь юу вэ?

-Манай зуух анх удаа энгийн зуухан дээр нүүрс хийжүүлэх хатуу түлшийг шатаагаад, угаар болгоод тэрийгээ хий болгоод, гал болгоод дараа нь дулаан болгож гаргаж байгаагаараа онцлог. Бусад зуухууд тэгж чадахгүй.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн зуух тараагдсан байна вэ?

-Нийтдээ гэвэл, өмнө 50-аад зуух нийлүүлсэн. Одоо бол 200 гаруй зуух тарааж байна. Үнэ өртгийн хувьд нэг нь 550 мянган төгрөгийн үнэтэй. Утаа ихтэй аймгууд ч олон бий. Тиймээс дүүрэг бүрт түгээнэ, цаашлаад орон нутгийн иргэдэд тараана, үр дүн та бусаддаа түгээ, мэдээллэх хэрэгтэй.

-Зуух өгч байгаа айлуудаа ямар шалгуураар шалгаруулсан юм бэ?

-Улаанбаатар хотын байшин хороололтой хамгийн ойрхон байгаа, хамгийн их бохирдолтой Гандангийн хавь ойр, дээрээс Баянбүрд, Сонгинохайрхан дүүргийн байшин хороололд ойр байгаа айлуудыг хамруулсан. Агаарын бохирдлыг төвөөс эхлээд тэлэх маягтайгаар байхгүй болгох зорилготой агуулж, бодлого баримталж ажиллаж байна.

-“Нүүдэлчин” зуухандаа баталгаа гаргаж өгөх үү?

-3-5 жилийн баталгаа гаргаж өгнө.

О.Сайхан

14495682505666a7faaef13

14495682555666a7ff05bd0

14495682525666a7fcedca7

14495682595666a80347519

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • батзориг (December 09, 2015 9:57:50 am )

    зуух л бол зуух шүү дээ, түлш ороод шатаж л байгаа бол нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл гарч л байгаа шүү дээ.

    • bbc (December 09, 2015 10:37:56 am )

      yamar aimar shinjleh uhaanii burhan tenger we chi

    • zochin (December 09, 2015 5:43:37 pm )

      Ta sain unsh. Ter nuursturugchiin dutuu iseliig chini dahin shataadag gej helj bna

    • zochin (December 09, 2015 5:44:41 pm )

      Taniig demjij baigaa shuu!
      Bi tanai zuuhiig hereglej baigaa BGD iin irgen bna. Uneheeriin aguu yum hiijee mundag zaluu.

  • irgen (December 09, 2015 10:43:50 am )

    mash heregtei zuil tom buyn hiiij bgaan bn talarhaj bn

  • OGNOO (December 09, 2015 11:00:58 am )

    Дэмжээд өгвөл гайгүүл юм байна аа.хэрэглээд үзлээ. төслийн зуухнаас хамаагүй дээр юм байна.

  • хотын иргэн (December 09, 2015 11:03:32 am )

    ямар ч зуух хэрэггүй зүгээр л цахилгаанаар буюу хийн түлшээр ажилдаг халаагуур хийгээчээ

  • irgen (December 09, 2015 11:10:00 am )

    NUURS TULJ L BAIGAA BOL UTAA GARAH NI OILGOMJTOI

  • novsh (December 09, 2015 11:14:42 am )

    za bolioo heden jil ingej mongo ugaadiin be hechneen terbumaar togloson be ter mongoor hangalttai tsahilgaan stants bariad togoor halaadag bolchih bsan bhdaa

  • zochin (December 09, 2015 11:57:36 am )

    shal hidlaa ?

  • zochin (December 09, 2015 11:58:55 am )

    zuuhi ni awahgui lbaimaar ba ?

  • oidov (December 09, 2015 12:46:20 pm )

    ene uneheer sain zuuh utaa garahgui dulaanaa sain barij baina.shatalt saitai.ail urhuud tavij uzeed uursduu medreh bizdee.yamartai ch bi setgel ih undur baina.ta buhendee bayarlalaa.ajliin undur amjilt husie.ih buyan hiij baina shuu.

  • ZALUU (December 09, 2015 2:00:48 pm )

    NEMERGUI EE ZUGEER L MONGO SAAH ARGA NUURSTULJ BGAAM CHINE ADILHAN HORT YTAA L GARNA TSAHILHGAANIIG L HONGOLOH HERGTEI TEGJ BAIJ DEVSHIL GARN.GER HOROOLOLIHNIIG ESON SHIDIIN ZUUHAAR BOMBOGDHIIM DAAA

  • mandakh (December 09, 2015 2:01:55 pm )

    Хэзээ айл 1 өдөрт 40кг нүүрс түлдэг байсан юм.Төслөөс хэдэн төгрөг салгая гээд тэнгэрээр явахаар эхлээд газар дээр бууж бодит байдалтай танилц. КККК

  • ИРГЭД (December 09, 2015 2:59:01 pm )

    Шал худлаа шүү наад зуух чинь.Ноцолт,асалт шаталтаас бага ч болов хорт хий ялгардаг шүү дээ энэ химийн хуулийг дунд сургууль төгссөн хүн бүхэн мэднэ.ХҮНИЙ ТАРХИ эргүүлж мөнгө олох арга заль.ямарч бодсийг шатаахад утаа гардаг нь үнэн

    • zochin (December 09, 2015 5:42:16 pm )

      ta unend guitsegdeh baihaa

  • eo eeeeeeeeeeeeo (December 09, 2015 3:19:34 pm )

    zaaaaaazz.zalhaj bn.100 huvi gej bsan ch itgehgui eee

  • uur yumaar oroldol do.. (December 09, 2015 3:22:01 pm )

    yamar aimaar medremjgui yum be..odoo iim yum yariad tanii biznes yavah uu.zasag tur hurtel zalhaad utaanii esreg gants tugrug ch tusuvluugui biz de..

  • дарга (December 09, 2015 3:30:55 pm )

    юм хиийж баигаа хүнээ битгий хоиш нь чангаа. Эхлээд ашиглаж үз дараа нь саналаа хэл.

  • Anonymous (December 09, 2015 3:32:16 pm )

    Tsahilgaan ni iluu ur duntei baih aa. Zuuh bol zuuh gej bodogdoj bna

  • zochin (December 09, 2015 4:12:22 pm )

    Яндангийн угаар доошоо орж үнэр гарахгүй байгаа

  • лл (December 09, 2015 4:17:13 pm )

    Утаа нь хүний биед болон байгальд ээлтэй, хоргүй гэдгийг сайн ойлгоорой. гэж хэлж байдаг үнэн гэхэд хэцүү юм

  • Anonymous (December 09, 2015 5:52:22 pm )

    Mcs turk zuuhaar utaa buuruulna geed hulhidsan tul tendees mungu garguulj serjbudeed uguuchee.odjargal gej hunii zovlongoor bayjsan luivarchin uhej dald oroosoi

    • Anonymous (December 10, 2015 8:29:29 am )

      тэр хүн чинь олон мянган Монгол айл өрхийг тэжээдэг юм шүү ! харин тархи нь баас болоод хувирчихсан, хэнд ч хэрэггүй чам шиг тэнэгүүд л үхэж далд орвол таарна.

  • Anonymous (December 09, 2015 6:54:22 pm )

    Za medehguim daa zuuh l bol zuuh shdee ternii orond ailuudiig bairand oruul l daa hotod zuuh gallaj amidardagaa hezee bolih yumbe Bas neg showchin uls turd oroh sanaatai

  • injener (December 09, 2015 8:00:01 pm )

    ene erdoo biznes

  • мгл (December 10, 2015 12:11:45 am )

    Зов сэтгэл гарган, зутгэж байгаа сэржбудээдээ баярлалаа. Элдэв олон санал бодлыг нэг зугт болгохын тулд монголоор дуурэн байдаг эрдэмтэдээр харьцуулсан судалгаа гаргуулчих хэрэгтэй. Туркруу монгоо алдаж байснаас монголдоо улдээвэл хэрэгтэй

  • зочин (December 10, 2015 6:01:20 pm )

    төслийн зуух гэж тарааж мөнгө идсэн хувалзуудыг дүүжил

  • irgen (December 10, 2015 9:03:01 pm )

    одоо наад зуухаа болиочээ

  • serjbudeed (December 11, 2015 9:15:02 am )

    уг нь ухаантай хүн гэж бодож явсан юмсан энэ удаа бол сайхан эсгэрлээдээ наадах чинь худлаа шдээ

antalya rent a car