хүчин, танхайн болон бусад олон төрлийн гэмт хэргийг үйлдсээр байхад хууль хүчний хяналтын байгууллагууд түүний хамгаалалтын албаны ажилтнууд шиг аашилж, түүнтэй сөргөлдсөн хүн бүрийг буруутган яллаж, өөнтөглөдөг боллоо хэмээн дурьджээ. Түүнчлэн төрийн эрх барих дээд байгууллага болсон УИХ нь гэмт хэрэгтэн орогнодог газар биш бөгөөд Н.Номтойбаярын өдүүлсэн гэмт хэргүүдэд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг миний бие хүсч байна гэжээ.Түүнчлэн тэрбээр 22 үндэслэл бүхий баримтуудаа бүгдийг нь гэрчтэй төдийгүй зарим зүйл дээр миний бие гэрчээр оролцох болно гэдгээ ч дурьдсан байна. Хэрвээ уншигчид санаж байгаа бол Мунзуй буюу Г.Нямдорж, УИХ- ын гишүүн Н.Номтойбаяр нар 2013 оны есдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны хойно байрладаг “Le Triskell” бааранд бие, бие рүүгээ хутга барьж дайрсан, мөн бусдын биед гэмтэл учруулсан гэх маргаан үүсч нийгэмд дуулиан тарьж байсан. Улмаар энэ асуудлаар тухайн үед УИХ- ын Н.Номтойбаяр мэдээлэл хийж “Би бусад руу хутга барьж дайраагүй, Г.Нямдорж намайг хутгаар гэмтээхийг завдсан” хэмээж байсан. Харин үүний дараа “Мунзуй” хочит Г.Нямдорж гишүүний хийсэн тайлбарыг үгүйсгэж байсан юм.Ямартай ч дээрх нэр бүхий хоёр хүний хутгалсан, хутгалаагүй гэх асуудлаас болж хоёр иргэн бэртэл авч энэ хэрэг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байсан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, иргэн Г.Нямдорж нарын маргаан нь дээрх үйл явдлаас хойш одоог хүртэл дуусаагүй аж. Мөн “МАК” гэдэг компани монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн үед төлбөртэй мэдээлэл цацаж хэвлэлийнхнийг миний өөдөөс турхируулсан. Цагааныг хар, үнэнийг худлаа болгох баячуулын тархи угаах хэрэгсэл юм биш үү гэсэн үгийг ч УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүдэд дайсан байна лээ. Яг үнэндээ бодит амьдрал дээр монголын хууль ялгавартай үйлчилдэг. Ийн хэлэхийн учир нь хэний ч танихгүй энгийн мөрөөрөө явж байсан залуус ялихгүй зүйлээс болж торны цаана суусан олон тохиолдол байдаг. Тиймээс л хүн бүрт хууль тэгш үйлчлээсэй гэсэндээ иргэн Г.Нямдорж төрийн эрх барьж буй эрхмүүдэд Н.Номтойбаяртай холбоотой хэд, хэдэн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болсон гэсэн үг.
Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбоотой маш олон ноцтой гэмээр мэдээлэл гарч байсан. Үнэхээр эрхэм гишүүний хувьд хийсэн гэмт үйлдэл байхгүй бол хуулийнхан энэ талаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл хийгээд зогсохгүй иргэн Г.Нямдоржийн гомдол цөхрөлийг ч нэг мөсөн тайлвал хэн, хэнд нь амар байх болов уу. Юутай ч Г.Нямдоржийн бичсэн өргөдлөөс хэд, хэдэн асуудал бидний анхаарлыг татсан юм.
Учир нь энэ талаарх мэдээлэл өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаагүй учраас сонирхсон хэрэг. Тухайлбал, Н.Номтойбаяр ЭБЭХЯ-ны сайд Д.Зоригтод нөлөөлөх замаар “МАК”-д ашигтай Эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх тогтоол гаргуулаад, үүндээ 600 сая төгрөг өгсөн. Мөн Монголын харилцаа холбооны газрын дарга Содоод ТВ байгуулах талаар 20, 20 саяар хоёр удаа нийт 40 сая төгрөг өгсөн гэх асуудал. Түүнчлэн 2011 онд Эрүүгийн цагдаагийн газарт 12 сая төгрөг өгсөн зэрэг асуудал байгаа юм. Магадгүй хэрэг хуучирдаггүй гэгчээр хууль хяналтын байгууллагынхан Мунзуй хочит Г.Нямдоржийн бичсэн өргөдлөөс “но”- той, ноцтой гэсэн асуудлыг шалгавал хуудуутай зүйл гарч ирэх нь дамжиггүй бололтой. Эцэст нь хэлэхэд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон түүний найз гэгдэх “Мунзуй” хочит Г.Нямдорж нарын шуугиан ирэх оны сонгууль болтол үргэлжилсээр байх бололтой.
Өглөөний сонин
Р.Саруул
19 Comments