antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2012 Comments are off

Цагдаагийн алба хаагч амиа хорложээ

нийтлэсэн Admin

-ТҮҮНИЙГ ДАРГА НАР НЬ ДАРАМТАЛСАН ГЭХ ЯРИА Ч БАЙНА-

Өнгөрсөн жил тагнуулын ажилтан амиа хорлосон хэрэг гарсан. Тэгтэл энэ оны эхний ажлын өдөр цагдаагийн ажилтан амиа хорлосон талаар мэдээлэл ирлээ. Эх сурвалжийн мэдээллийн дагуу болсон явдлыг нэхэн сурвалжиллаа.

ЦАГДАА ИРГЭДТЭЙ МАРГАЛДСАНААР ХЭРЭГ ЭХЭЛЖЭЭ

Энэ хэрэг Өмнөговь аймгийн Ноён суманд болсон байна. Тус сум нь аймгийнхаа төвөөс урагшаа 200 гаруй км-ийн зайд байрладаг аж. Зэлүүд, хэрэг төвөг их гардаг зэрлэгдүүхэн гэх тодотголтой тус суманд хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр ажилладаг байж. Хэсгийн төлөөлөгчийн гэр нь аймгийнхаа төвд байдаг учраас амралтаар харьчихдаг гэнэ.

Харин цагдаа ганц бие бөгөөд захиргааныхаа байранд амьдардаг байжээ. Шинэ жилийн баяраар хэсгийн төлөөлөгч гэр рүүгээ явж, цагдаа нар ар дааж үлджээ. Өнгөрсөн сарын 30, 31-нд сумын хэмжээнд хэрэг гараагүй тайван байсан гэнэ. Харин нэгдүгээр сарын 1-нд хэсэг этгээдүүд зодолдсон бололтой. Тэр зодоонд цагдаа оролцож, бусдын машины цонхыг хагалсан талаар нутгийн иргэд ярьж байсан. Энэ явдал онц ноцтой хэргийн эхлэл болжээ.

“АЖИЛ, СУРГУУЛЬГҮЙ БОЛОХ НЬ ДЭЭ”

Энэ сарын 2-нд цагдаа зодоон хийсэн талаар хэрэг мандаж, удирдлагууд нь хариуцлага тооцохоор хатуухан юм болсон аж. Аймгийн цагдаагийн хэлтсийн удирдлагууд болсон явдлын талаар Цагдаагийн ерөнхий газарт мэдэгдсэнээ хэлж, ажлаас хөөнө гэх мэтээр айлгасан талаар эх сурвалж хэлсэн. Энэ талаар талийгаач найздаа “Энэ хэргээс болж ялгүй үлдвэл их юм шиг байна даа. Ер нь л ажилгүй, сургуульгүй болчих шиг боллоо. Цагдаагаас гараад хийчих ажил байна уу” гэж асууж байсан гэнэ.

Хэрэг мандаж байх зуурт гэр рүүгээ баярлахаар “явсан хэсгийн төлөөлөгч ч ирсэн байна. Удирдлагууд нь цагдаадаа хариуцлага тооцож ажлаас халах солихдоо тулж байсан ч тэр өдөр ажлыг нь хийлгэж байсан бололтой. Учир нь үдэш 22.00 цагийн орчимд иргэдээс дуудлага иржээ.

Тэгтэл цагдаа нь хэсгийн төлөөлөгчдөө “Та өөрөө яв. Би явмааргүй байна. Эндээ байж байя” гээд үлдсэн аж. Хэсгийн төлөөлөгч ч дуудлагандаа яваад 23.00 цагийн орчимд ажил дээрээ буцаж ирсэн байна. Тэгтэл цагдаа байгаагүй аж. Ингээд эрэл сурал болж цагдаагаа хайж эхэлжээ. Гэтэл шөнө дунд талийгаачийн цогцсыг олсон байна. Талийгаач сумын төвийн ойролцоо шонгийн модноос дүүжилсэн байдалтай нас барсан байжээ.

Талийгаачийн найзууд болж өнгөрсөн үйл явдалд удирдлагуудыг нь буруутгаж байгаа аж. Тэдний ярьж байгаагаар цагдаа хүнтэй зодолдож хэрэг тарьсан бол цагдаагийн байгууллагаас барьж хорьж болох байсан гэнэ. Мөн ажлаас нь хөөнө гэх мэтээр сэтгэл зүйн дарамтад оруулсан бол эргээд эрсдэлээс хамгаалах ёстой байсан талаар найзууд нь хэлж байсан. Тэдний ярьснаар орон нутагт цагдаа нар дарамтад ажилладаг гэнэ. Хэдэн сарын өмнө талийгаач зодоон хийж байсан хүмүүсийн дундуур орж хутгалуулж байсан аж. Тухайн үед талийгаач гомдол гаргаагүй шалтгаанаа “Хүний нутагт хүнтэй шөргөөлцөөд яах вэ” гэж тайлбарлаж байсан гэнэ. Мөн сүүлийн үед өөр аймаг руу шилжинэ. Энэ суманд ажилламааргүй байна гэж олон удаа найзууддаа ярьж байжээ.

ТАЛИЙГААЧ ЭЧНЭЭГЭЭР СУРЧ БАЙЖЭЭ

Талийгаач цагдаа М 25 настай. Тэрбээр Дархан-Уул аймагт цагдаагаар ажиллаж байгаад Өмнөговь руу томилогдсон байна. Тэнд жил гаруй ажиллаж байжээ. Мөн ажиллахынхаа хажуугаар Цагдаагийн академид эчнээгээр сурч байсан бөгөөд хоёрдугаар дамжааны оюутан байж. Талийгаач дороо олон дүүтэй бөгөөд айлын том хүү аж. Болсон явдлын талаар ээж нь мэдээгүй байгаа бололтой. Талийгаачийн цогцсыг нийслэлд авчрах эсэх талаар шийд гараагүй байгаа гэнэ.

Ц.ӨРНӨХ

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car