antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2012 4 comments

Цагаан сараас өмнө сая төгрөг тараана

нийтлэсэн Admin

“Хүний хөгжил сан”-гаас олгож буй мөнгөний үлдэгдэл болох нэг сая төгрөгийг хөгшид болон хөгжлийн бэрхшээлтэй  иргэдэд бэлнээр тараах шийдвэрийг Засгийн газраас гаргаж, энэ оны төсөвт дээрх мөнгийг суутгасан. Тиймээс хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд  сая төгрөгөө хэзээнээс авч болох, ямар журмаар олгох болсныг Хөдөлмөр халамж үйлчилээний газрын Халамжийн  хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгээс тодруулсан юм.

-Эх орны хувь хишиг болох нэг сая төгрөгийг өндөр настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ мөнгийг хэзээнээс олгож эхлэх вэ?

-Одоогийн байдлаар энэ мөнгийг олгож эхлэх шийдвэр гараагүй байна. Ямар ч байсан энэ мөнгийг олгох нь ойлгомжтой. Хүний хөгжил сангийн 2012 оны төсөвт ороод батлагдчихсан. Засгийн газраас Хүний хөгжлийн үндэсний хороог байгуулж, энэ мөнгийг хэрхэн олгох журмыг батална. Журам батлагдсаны дараагаас л тарааж эхлэнэ. Ер нь бол ирэх хоёрдугаар сараас эхлэн тараах бодолтой байна. Өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох энэ нэг сая төгрөгийг бэлнээр, үлдсэн хүмүүст хувьцаа хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн байгаа. Харин хүмүүс зөвхөн бэлэн мөнгө авна гэж ойлгоод байх шиг байна.

-Тэгээд Хүний хөгжлийн үндэсний хороо байгуулагдсан юм уу. Ямар хүмүүсээс энэ хороо бүрдэж байгаа юм бол?

-Одоогоор байгуулагдаагүй байх. Би яг сайн мэдэхгүй байна. Ямар ч л байсан  Ерөнхий сайд С.Батболд болон Нийгмийн хамгаа­лал хөдөлмөрийн сайд Т.Ганди нар энэ ажлын хэсэгт багтана. Бусдыг нь сайн мэдэхгүй байна. Засгийн газраас Хүний хөгжлийн үндэсний хорооны гишүүдийг томилох байх. Манайх хэрэгжүүлэгч агенлаг учраас энэ талаар сайн мэдэхгүй.

-Иргэн бүрт олгох нэг сая төгрөгийг хувьцаа хэлбэрээр олгох, эсвэл орон сууцны зээл, эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн үйлчилгээнд ашиглаж болно гээд заачихсан байгаа. Энэ хэвээрээ юу?

-Орон сууцны зээл болон эрүүл мэндийн үйлчилгээндээ шилжүүлж болно гэсэн хуулийг өнгрсөн онд гаргасан л даа. Гэхдээ энэ жилийн төсөвт орон сууцны зээл болон эрүүл мэндийн үйлчилгээг оруулаагүй байгаа. Тэгэхээр орон сууцны зээлд “Хүний хөгжил сан”-гаас олгох нэг сая төгрөгийг зарцуулах ямарч боломжгүй. Ер нь энэ хувьцааны асуудлыг ганц нэг байгууллага дангаараа шийдчих асуудал биш. Төрийн олон байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж байж л хийх том ажил шүү дээ гэсэн юм.

Засгийн газрын 2011 оны 264-дүгээр тогтоолоор “Хүний хөгжил сан”-гийн 2012 оны төсөвт “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаа орон сууцнуудаас сонголт хийж, зээлийн дүнгийн урьдчилгаа төлбөрийг төлсөн Монгол Улсын иргэн бэлэн бусаар хүртэх нэг сая төгрөгийг “Хүний хөгжил сан”-гаас орон сууц худалдаж авсны төлбөр хэлбэрээр авч болно гэсэн заалт байгаа. Агаарын бохирдлын голомтод амьдарч байгаа гэр хороололын иргэдийн орон сууцтай болоход нь тус нэмэр болох энэ заалт хэдийдээ өөрчлөгдөөд орон сууцны зээлийн асуудлыг хасаад хаячихсныг хэн ч мэдсэнгүй. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад том хувь нэмэр болно гээд байсан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг  энэ жилд хэрэгжихгүй гээд  энэ хуулийн заалтыг  хасаад төсвөө баталчихсан юм биш байгаа гэсэн хардлага төрж байна.

    Х.Нарангэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (January 05, 2012 9:42:42 am )

    Vhej baisan novshnuue tegnee

  • Anonymous (January 05, 2012 11:39:30 am )

    mongo taraahaa bolimoor bnaa hairan saihan mongoliin ireedui ingeed duusah gej uneheer haramsaj bna

  • Anonymous (January 05, 2012 11:41:27 am )

    hogshid l geh yum tahir dutuu l hogjliin berhsheeltei l geh yum ter humuusiig chin zaluu ajiltai humuus l avch yavj bgaa shuu dee hiij buteej bgaadaa uram zorig ogoh ni zov

  • Anonymous (January 05, 2012 5:03:39 pm )

    za za bolio dandaa mongo ogno gd bhin odoo 12onii songuli bas neg amlalt bh blgui onoos omno amalta ogoh gd yaraad bhin mongold neeh olon bayr ene dotroos awah yum ganst ch bhgui

antalya rent a car