antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2012 Comments are off

Н.Энхбаяр гомдлоо харьяаллын бус шүүхэд өгчээ

нийтлэсэн Admin

МАХН-ын дарга Н.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг нэр төрд халдсан гэх үндэслэлээр гомдол гаргасан билээ. Тэрбээр сайдаас 100 сая төгрөг нэхэмжилсэн гомдлоо өнгөрсөн сарын 27-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн. Гэвч Сүхбаатар дүүргийн шүүх түүний гомдлыг хүлээн авахаас татгалзжээ. Учир нь Н.Энхбаяр иргэн Ц.Нямдоржид биш Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хамааруулж гомдол гаргасан. Тиймээс албан байр буюу Хууль зүй, дотоод хэргийн яамны байр байрладаг дүүргийн шүүхэд гомдол гаргах учиртай байжээ. Тус яамны байр Чингэлтэй дүүргийн I хороонд байрладаг. Тиймээс Н.Энхбаяр гомдлоо Чингэлтэй дүүргийн шүүхэд өгөх учиртай байсан байна. Ц.Нямдорж өөрийнх нь нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон гэх үндэслэлээр Н.Энхбаяр гомдол гаргаад байгаа.

Тэрбээр гомдолдоо Ц.Нямдоржийн манай сонинд өгсөн ярилцлагадаа “Лхагвасүрэн жанжны ач Сэргэлэн гэж хүн бий. Н.Энхбаярыг хамтаръя гээд байхаар нь хэвлэх үйлдвэрт 400 сая төгрөг өгөөд алдчихсан” гэж ярьсныг баримт болгожээ. Мөн сайдын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө хэлсэн “Хоёр барилга хууль бусаар хувьчлагдсан нь үнэн. Энэ хоёр барилга тийшээ явсан нь бас үнэн…”, “Өргөө зочид буудлын 75 хувийг байгуулагдаад долоохон хонож байгаа компанид нэг ч төгрөгийн үнэгүйгээр өгсөн байсан…”, “Энхбаярын тархин доторх ой санамж байхгүй болсон, эсхүл одоо элдэв юм яриад байгаа энэ хүн жинхэнэ Энхбаяр биш, дуураймал Энхбаяр шиг санагдаад байх боллоо…” гэх зэргийг баримт болгож гомдолдоо хавсаргажээ.

Мөн гомдолдоо “Эдгээр ярилцлагуудад Н.Энхбаяр миний бие хууль бус хувьчлалыг зохион байгуулсан мэт, өмнө нь уулзаж үзээгүй Л.Сэргэлэн гэх хүнээр “хамтаръя гээд 400 сая төгрөг хэвлэх үйлдвэрт өгүүлчихсэн” мэт, “Өргөө” зочид буудлыг нэг ч төгрөгийн үнэгүйгээр хууль бусаар компанид өгүүлчихсэн мэт, мөн ой санамж нь байхгүй болчихсон мэтээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан миний албан тушаалын ажил үүрэгт огт хамааралгүй асуудлаар ор үндэсгүйгээр санаатайгаар гүжирдэн гүтгэж, миний нэр төр, алдар хүнд, эрүүл мэндийг гутаан доромжилж, хэд хэдэн мэдээллийн хэрэгслээр тараасан байна.

Сайд Ц. Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн яамыг толгойлж байгаа төрийн албан тушаалтны хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, зөвхөн үнэнийг хэлж ярих, харьяанд нь байгаа хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд үл хутгалдах, төрийн зүтгэлтийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллахын оронд гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл, ярилцлагыг өгч, түүндээ мөрдөн байцаах ажлын нууцыг задалж, шүүхээр хууль бус хэмээн үзэж дүгнээгүй асуудлыг өөрөө дур мэдэн эрх мэдлээ хэтрүүлэн “хууль бус болсон” хэмээн дүгнэж, хүний нэр төр, нэр хүндэд халдаж, олон түмнийг төөрөгдүүлж, хууль зөрчиж байна” гэсэн байна. Энэ гомдлыг Сүхбаатар дүүргийн шүүх хүлээж авах боломжгүй гэснээс хойш Н.Энхбаяр Чингэлтэй дүүргийн шүүхэд хандаагүй байгаа аж.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car