antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 8, 2015 8 comments

З.Энхболд, Н.Алтанхуяг нарын нөхөрлөлийн шинэ цаг тоолол эхэллээ

нийтлэсэн Admin

1449531305566617a9d636b

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн бямба гаригт гэнэтхэн л Увс аймагт ажиллалаа. Ардчилсан хувьсгал үүссэний 26 жилийн ойн “битүүн”-ий өдөр Увсад л ажиллахгүй бол болохгүй гэх ноцтой шалтгаан байсан гэж үү. Зарчмын хувьд УИХ-ын дарга амралтын өдрөөрөө “хаана ажиллаж” амрах нь ёстой жинхэнэ утгаараа бүрэн эрхийнх нь асуудал. Тэр тусмаа л “Яагаад?” гэх асуулт төрөх аж.

З.Энхболд даргыг Х.Баттулга, түүний багийнхантай сүжрэх болсон тухай удаан ярилаа. Хамгийн сүүлд “Х.Баттулгыг хуулийнхан шалгалаа гэхэд АН ямар нэг байдлаар улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, хаацайлах бодолгүйгээ шулуухан хэлсэн гэнэлээ” гэдэг мэдээлэл уншсан юм даг. Тэрхүү сонины мэдээнд “Х.Баттулга фракцийн даргын албан тушаалаас хөөгдөж байна, АН ч нүүр буруулсан” гэж бичсэн нь үнэний ортой биз. Хэдийгээр “эх оронч” үзэл нь үндсэрхэг үзэлтэй монголчуудын цөсийг хөөргөж явсан нь саяхан ч яг одоогийн байдлаар түүний эсрэг “салхи эргэчихээд” байна.

Тиймээс хэг ёг араншингаасаа болж удаан нөхөрлөдөггүй, угийн нам дотроо “хөл гаргүй” түүнийг Н.Алтанхуягийг түшиж ирэх сонгуульд орохгүй бол “намаа сонгуульд ялагдуулсан намын дарга нэрийг насаараа зүүгээд зогсохгүй, намынхаа түүхэнд дараалсан ялалтын оосроос атгаад алдсан” гэх бараан толботойгоор үлдэх магадлалтай тул Увсад “яаралтай ажиллалаа” гэх таамаглал дэвшүүлээд буй. Үнэхээр ч Хөгжлийн банкинд шалгалт хийснээр бол “Гудамж” төсөл тийм ч өөгүй өндөг шиг гэх аргагүй байтал юу юугүй нээлт хийж, өндөр ач холбогдол өгөөд зогсохгүй, “Их наяд Увс” төслийг дэмжиж, Увсаас гаралтай төр, нийгмийн зүтгэлтнүүдийн тоонд Н.Алтанхуягийг байн байн дурссан зад сурталчилсан нь  гайхалтай.

Намын даргыг ийнхүү зад “увсжаад” ирэхэд Ерөнхий сайд асан хийгээд намаасаа Ерөнхий сайдад удаа дараа нэр дэвшин өрсөлдөж байсан Р.Амаржаргал “АН-д цэвэрлэгээ хийе” гэсэн уриалга бүхий ил захидлыг намын нийт гишүүддээ хаяглан, АН-ын өнөөгийн байдал, тэр тусмаа сул талуудыг илчилж, эмчилгээг нь санал болгон Ардчилсан хувьсгалын ойн сюрприз барих нь тэр. Харин маргааш нь ИЗНН лав АН-тай нэгдэхгүйгээ мэдэгдэв.

Тэгэхээр АН-ын дарга өөрөө аль болох удаанаар оршин тогтнох, цаашилбал намаа сонгуульд ялуулахын тулд Н.Алтанхуяггүйгээр хол явахгүй, үүний тулд Н.Алтанхуягийн хүлээж хүсээд, тэчъяадаад байгаа хэлхээтэй хэдэн хуулийг нь үтэр хэлэлцүүлэхээр тохиролцсон байж болох юм. Өөрөөр З.Энхболдын хувьд Н.Алтанхуягт таалагдуулах гээд барьчих “хадаг” тун цөөн. Иймд цаашид З.Энхболд, Н.Алтанхуяг нарын шинэ холбоос, эв нэгдэл хэр хол явахыг харах л үлдэв бололтой. Гэхдээ Н.Алтанхуяг бол Н.Энхбаяр гэдгийг мартаж үл болно!

М.Зэндмэнэ

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • зочин (December 08, 2015 9:40:24 am )

    Улс орны эдийн засгийг унагааж, өрийн дарамтанд оруулсан охин, хүргэн, туслах, зөвлөхтэйгээ ил луйвар хийдэг Алтанхуягийг хурдан шалгаж шоронд нь хийгээч ээ,

  • Naran (December 08, 2015 10:26:41 am )

    Hoer chotgor

  • Зочин (December 08, 2015 10:48:19 am )

    Айсан хулган нүхээ олохгүй тэвдэхдээ хадны завсар орж нуугдах гээд хавчуулагдан таалал төгсдөг үлгэрийг санагдуулсан Энхболдын тэвдэлтийг яанаа. Яаж ч тэвдээд өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд нүцгэн шалдан гүйх чинь л үнэнд ойрхондоо.

  • Anonymous (December 08, 2015 11:26:35 am )

    Алтанхуяг АН-ыг 3 сонгуульд ялуулсан гавьяатай энэ бол үнэн. Шинэчлэлийн засгийн газар маш сайн ажиллаж хийж бүтээе гэвэл болдогийг харуулсан хамгийн бүтээлч засгийн газар. Тэр хардаад байгаа юмаа нотлож чадахгүй байж худлаа бичихээ болимоор юм. Алтанхуягийг буруутгах гэж Гансүхийг ямар шогийн хэргээр ялласан чинь телевизээр ард түмэн харсан ш дээ ккк МАН улс төржихдөө ч ичих нүүр алгаа

    • Anonymous (December 08, 2015 12:49:15 pm )

      Алтанхуяг ч ганцаараа ялуулчихаагүй юм аа,хар машины найруулгыг Энхболд харин хийж,тэр ялалт гээчид нь хувиа оруулсан хүн шүү,тэгэж яривал…

  • Anonymous (December 08, 2015 11:27:33 am )

    Тэр өр МАН-д хамаатай. МАН хийхгүй иддэг нам байсан байгаа байх ч болно.

  • Anonymous (December 08, 2015 11:28:21 am )

    АН МАН хоёрт нэг ялгаа бий АН хийж бүтээж иддэг, МАН хийж бүтээхгүй иддэг

  • Ch.Saihanbilegees hurdan Salya! (December 09, 2015 3:07:19 am )

    Ch.Saihanbileg ba Heden , Said gesen novshnuud, Deermchid , Hulgaichuud , Hudalch ,
    Hurdan Salya ! Ogzruulyaa !

antalya rent a car