antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 6, 2011 2 comments

Ө.Энхтүвшин: 48:28 гэсэн тoo бол асуудал биш

нийтлэсэн Admin

УИХ дахь МАН-ын бүлэг, тус намын Удирдах зөвлөл хамтран өчигдөр өргөтгөсөн хуралдаан хийсэн юм. Уг хурлаар хэлэлцсэн асуудлын талаар хэвлэлийн хэрэгслүүдээр янз бүрийн мэдээлэл цацагдаад байгаа. Элдэв янзын мэдээллийг цэгцлэх гэсэн мэт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр өргөтгөсөн хуралдаанаар ярилцсан асуудлын талаар сэтгүүлчдэд хэл дуулгав.

“Элит” төвд болсон хуралдаанаар тус намын гишүүд шат, шатанд ажил цалгардаж байгааг сануулж, доод шатны хүмүүсээ ажиллуулах талд гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд ажиллах шаардлагатай байгааг Ерөнхий сайдад сануулжээ. Мөн Хүний хөгжил сангаасолгож байгаа 21 мянган төгрөгийг авахын тулд иргэд банкны гадаа олноороо дугаарладаг, банк 350 төгрөг авдаг талаар ярилцжээ.

Үүнийг хөөгөөд үзэхээр 350 төгрөгийг үйлчилгээний хураамжид авч болно гэсэн сайдын тушаал гарчихсан байдаг байна. Ийм мөнгө авах шаардлага байсан юм бол УИХ-д оруулж ирэх ёстой байсан гэж бүлгийн гишүүд үзсэн аж. Эл хураамж нь нэг жилд 11 тэрбум төгрөг болдог юм байна. Түүнчлэн Тавантолгойн гэрээ үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс буцсан, төсөл нь УИХ-д орж ирээгүй байхад үүсээд буй бас нэг хүлээлт нь “Тавантолгойн 536 ширхэг хувьцааны мөнгө орж ирэхгүй байна” гэх иргэдийн гомдлын талаар ярилцжээ. Засгийн газраас иргэн бүрт “Эрдэнэс тавантолгойн” компанийн хувьцаанаас 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болж шийдвэр гаргасны дараа иргэд өөрийнхөө нэр дээр данс нээлгэхгүй бол хувьцаанаас хоцорчихно шүү гэж PR хийн, өнөө маргаашгүй мөнгө олгох гэж байгаа юм шиг буруу ойлголт төрүүлсэн нь хүлээлтийг үүсгэх шалтгаан болжээ. Тиймээс дээрх хуралдаануудаар энэ бүхнийг хэрхэн шийдэх талаар ярилцсан гэж бүлгийн дарга тодотголоо. Дараа нь Ө.Энхтүвшин гишүүн сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Өргөтгөсөн хурлын үеэр Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг УИХ-д тавина гэсэн саналтай гишүүд байсан юм уу?

-Бүлгийн даргын хувьд гишүүдтэйгээ нэг бүрчлэн уулзсан. Хэнд нь ч Ерөнхий сайдыг огцруулах тухай санал байхгүй гэсэн. Харин зарим нэг гишүүн Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавьж магадгүй юм шиг байна лээ гэж байсан. Гэхдээ би бүлгийн гишүүддээ “Ийм асуудал тавих бол эхлээд бүлгээрээ хэлэлцүүлнэ. Бүлгээс олонхиороо дэмжвэл цаашаа явна. Түүнээс ганц нэгээрээ акци хийх тухай асуудал байхгүй” гэдгийг сануулсан.

-Сангийн яамыг МАН өөртөө авах тухай яригдсан талаар хэвлэлүүд мэдээлсэн байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?

-Манай бүлгийн гишүүд Ардчилсан намын бүлгийн гишүүд шиг ширүүн ширүүн мэдэгдэл хийдэг болчихсон шүү дээ. Нэг гишүүн тийм санал гаргасан.

-Танай намын бүлэг Ардчилсан намын бүлэгт Сонгуулийн хуультай холбоотойгоор санал тавьсан гэсэн. Яг ямар санал тавьсан юм бэ?

-Сонин дээр гарчихсан байна билээ дээ, 48:28 гэсэн хувилбарыг санал болгосон. Ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллана. Хоёр тоо бол асуудал биш, Тийм болохоор Сонгуулийн хууль батлагдчих байх гэж найдаж байна.

Д.Маралгоо

Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Hi Guess the Food (September 08, 2013 9:52:50 am )

    324688 7392We are a group of volunteers and opening a new system in our community. Your internet internet site given us with valuable data to function on. You

antalya rent a car