
Өдгөө наян насыг зооглосон азай буурал эмээг Өлзийт хорооныхон андахгүй. Архи дарсанд толгойгоо мэдүүлсэн хүмүүсээ аргалуулахаар гэрийнхнээ, найз нөхдөө дагуулан ирэх хүмүүсийн цуваа хотоос тасрахгүй.
Нүдэнд дулаахан, үг болгон нь дэндүү дулаан бөгөөд зөөлөн Н.Алтангэрэл гуайг харсан хэн бүхэн урт насалж, удаан жаргахыг өөрийн эрхгүй ерөөх аж. Энэ амьдралаа буяны үйлд зориулж, аав, ээжийн үрсийг алаг үзэлгүй, чин сэтгэлээ зориулж яваа буурайгийн хайр хүргэм ярилцлагыг энэ удаа бид хүргэж байгаадаа баяртай байна.
Эмээ нь хүүхэд гаргадаг л өвчтэй хүн дээ
-Сайн байна уу Н.Алтангэрэл гуай. Намаржаа сайхан уу?
-Сайхан байна аа. Одоо ч цөөхөн хоноод сайхан өвөлжиж байна уу гэнэ дээ.
-Тийм ээ. Буянтай буурал маань нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-80 гарчихаад явж байна даа.
-Ямар сайхан насалж байна вэ. Толиотой байна шүү?
-За гялаалай хүү минь.
-Сая рашаанд яваад ирсэн гэсэн. Хаашаа яваад ирэв ээ?
-Булганы Хануйн рашаанд яваад ирлээ. Элэг цөс гэх мэт таван цулд их л сайн гэнэ лээ. Долоо хоноод найм дахь хоног дээрээ гэртээ ирсэн.
-Рашаан, сувилалд жил болгон явдаг уу?
-Би рашаанд ер нь явж үзээгүй. Энэ жил л орлоо.
-Таны үеийн зарим хүмүүс бие сайтай байх юм. Нууц нь юундаа байна вэ?
-Эмээ нь хүүхэд гаргадаг л өвчтэй хүн дээ /инээв/. Хааяа цээж гашуу оргино, өөр юм байхгүй. Би олон хүүхэд гаргаж, цус сайн сэлгэснийхээ хүчинд бие сайтай явдаг байх гэж боддог юм.
– Нээрээ тийм байх шүү. Та их сайхан тохитой амьдардаг юм байна шүү дээ?
-Манай энэ хавьд их сайхан. Утаа униар байхгүй. Урагшаа машин хараад л суудаг юм.
-Та уг нь төв аймгийн хүн биз?
– Эмээ нь Төв аймгийн Сэргэлэн сумын хүн. Одоо бол хот, аймаг хоёрынхоо дунд л ингээд амьдарч байх нь сайхан. Онцлог нь утаагүй. Өлзийт хороолол бас их утаатай болсон байдаг шүү. Айл нь ихдэхээр утаатай болж байх шиг байна.
-Ойр хавьд тань айл цөөхөн юм аа?
-Ирэх жилээс олуулаа болох байх оо.
– Танайх малтай биз дээ?
-Мал бий. Өвөрхангайд хөдөө байдаг юм.
-Олны хөлд их дарагдаж байна уу. Зочин их л биз дээ?
-За мэр сэр байна аа байна.
Үргэлжлэлийг PEOPLE of Mongolia сэтгүүлээс уншина уу
Холбоотой мэдээ
-
зүрх судас (December 04, 2015 11:36:17 am )
Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүний товч танилцуулгыг хүргэж байна. Өмнөх бичлэг хэт урт байснаас хүмүүсийг уйдааж байсан бололтой. Тус бичлэгээр та бүхэн Ли Эр Кан бүтээгдэхүүн ямар найрлагатай учраас цус шингэлж, холестрин бууруулахаас гадна судас цэвэрлэх буюу судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх үйлчилгээтэй болон Судасны хатуурал гэдэг нь ямар өвчин болохыг бодитоор харуулахыг зорьсон болно. Утас: 96665038 Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа
https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac -
zocnin (December 04, 2015 12:00:30 pm )
manai xuu tolgoinixoo zuun talin sudas ni torolxiin nariisaltai gesen ue ue aixtar obdox ymaa emrai tomograf abxuulsan ymar emchilgee xiix be tanai ene buteegdexuun tus bolox bolobuu zoblologoo ogooch
2 Comments