antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 4, 2015 15 comments

С.Батболдыг засгийн эрхэнд, намын ахыгаа АМГ-ын дарга байхад Б.Чойжилсүрэн лиценз авчээ

нийтлэсэн Admin

1fffc07e1d2d68972d3ef9fad76f7f5e

Төрийн тусгай хамгаалалтад авахаар яригдаж буй Тост, Тосон бумбын нуруунд одоогоор 18 лиценз олгогдсон бөгөөд 1-нь ашиглалтынх, бусад нь хайгуулынх байгаа. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Саус гоби коэл транс” хэмээх уул уурхайн компанийнхаа нэр дээр 2012 онд Тостын нуруунд 37.773.24 га талбайд нүүрс оборлох тусгай зөвшөөрөл авчээ.

Тостын нуруунд байгаа Б.Чойжилсүрэнгийн ашиглалтын цорын ганц гэх лиценз нь өнөө жил гэнэтхэн хоёр болжээ. Өмнөх ашиглалтын лицензийг эсэргүүцсэн нутгийн иргэд тэднээ компанийг шүүхэд өгсөн боловч Саус гоби коэл транс ялалт байгуулсан байна. Харин одоогоор өөр нэг лицензтэй нь холбогдуулан дахин шүүхэд өгсөн бөгөөд, шүүхийн шийдвэр хараахан гараагүй байгаа аж.Тодруулбал 2003 онд Б.Чойжилсүрэнгийн компани 2014 он хүртэл хайгуул хийх зөвшөөрлийг мөн авч байсан юм байна. Үүнийгээ 2015 онд дахин сунгаад, ашиглалтын лиценз болгочихжээ.

Тэгэхээр Тост, Тосонбумбын нуруунд нүүрс олборлох хоёр ч эрхтэй цорын ганц компани байгаа нь Б.Чойжилсүрэнгийн “Саус гоби коэл транс” гэсэн үг. Өөр нүүрс олборлох эрхтэй компани байхгүй. Харин хайгуул хийх зөвшөөрөлтэй жижиг компаниуд бий. Мөн уг хоёр тусгай зөвшөөрөл нь Тостын нуруунд бөгөөд, нэг дор үргэлжилсэн асар их талбай байгаа юм. Өөрөөр хэлбэл Гурван тэс суманд одоо үйл ажиллагаа явуулж байгаа 4 уурхайн компаний газрыг, бүгдийг нийлүүлсэнээс ч дариу 5 дахин их талбай юм байна. Тэгвэл энэ их талбайг ганцхан компанид өгсөн эрх мэдэлтнүүдийн буруу гэх хүмүүс цөөнгүй байгаа. Тиймээс үүнийг түүнд хэн олгов гэдгийг эргэн сөхье.

b9789d5668908a3c7c9c68929f5f865d

Б.Чойжилсүрэнг лиценз авахад АТГ-ын даргаар Г.Алтансүх ажиллаж байжээ

1ca98e4d3bb3599f936cda8f43d2eb41Түүх сөхвөл 2012 оны 05 сарын 18 буюу лиценз олгож байх үе гэдэг нь Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг албан тушаалаа урвуулан ашиглаж маш их хэмжээний тусгай зөвшөөрлийн эрх олгохын зэрэгцээ бусдаас авлига авсан гэх хэргээр АТГ-т шалгагдаад эхэлсэн үе. Энэ үед Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан С.Батболд С.Баярын хүн гэх Батхуягийг өөрийн зөвлөхөөр ажилд аваад түүний оронд Ашигт малтмалын газрын даргаар мөн л өөрийн нам буюу МАН-ын хүн болох Г.Алтансүхийг томилсон байдаг юм. Ашигт малтмалын газар халаа сэлгээ ороод шинэ хүн томилогдоод хэдхэн хонож байхад нь МАН-аас УИХ-д сонгогдсон Б.Чойжилсүрэн лиценз авч чаджээ. Үүнд өөрийн намынх нь нөлөө байсан болохыг үгүйсгэх аргагүй юм. Н.Номтойбаярын хүн гэх Г.Алтансүх нь одоо Тагнуулын Ерөнхий газарт ажиллаж байгаа. Харин Ерөнхйи сайд асан С.Батболд намын дүүгээ хууль зөрчсөн ажлаас нь зугтаалгаж, хажуудаа татсан боловч хоёр шатны шүүхээр ороод Д.Батхуяг хамсаатнуудынхаа хамт гурваас зургаан жилийн ял аваад шоронд хоригдсон одоогоор ял эдэлж байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэж хэн бэ

36836fc613e33cc9920118aaf91527a5Баттогтохын Чойжилсүрэн нь 1970 оны 10 сарын 13-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн. 1988 онд Увс аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургууль төгссөн. Автоматикч телемеханикч мэргэжилтэй. Түүнийг I курст орж байхад З.Энхболд гишүүн V курст төгсч байсан гэдэг. Түүний хувьд хэн нэгний удирдлаган дор ажиллаж байгаагүй бөгөөд оюутан байхаасаа захирал хийж эхэлжээ. Тухайлбал,3-р курсэд байхдаа буюу 21 настайдаа ОХУ-д Монгол, Оросын хамтарсан компаниа бүртгүүлж, захирал нь болж байжээ. Тэр ч бүү хэл, тэрбээр 11 ажилтантай тарваганы арьсан малгайны цех хүртэл ажиллуулж үзсэн нэгэн аж. Ингээд хожим нь 1995 онд авто машины орос дугай борлуулдаг “Хурд” нэртэй компаниа үүсгэн байгуулж 1997 онд МАХН буюу одоогийн МАН-д элссэн байдаг. “Яаж баяжих вэ. Яаж амьдрах вэ” хэмээх Орос номыг дахин, дахин уншиж, тэнд өгүүлсөн зарчмаар, тэбээр баяжих замаа олсон гэдэг юм билээ. Харин 2006 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байхдаа “Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч болсон бөгөөд шинээр зургаан ч компани үүсгэн байгуулсан байдаг.

b6d093570eca43855fc362f2e93669bc

Н.Ганаа

Доргио.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • зочин (December 04, 2015 11:40:00 am )

    кккккккккк

  • зочин (December 04, 2015 11:42:18 am )

    энэ луйварчингаас лицензийг нь хурааж аваач хууль зөрчиж олон хүний аминд хүрсэн байна шүү

  • Ард түмэн. (December 04, 2015 12:06:58 pm )

    Аймаар луйварчид байна даа. Монголчууд минь энэ хэдэн луйварчдаасаа яаж салах вэ. Дээр байгаа дарга нэртэй луйварчид чинь хагартлаа баяжаад, гадаадынханд Монголоо худалдаад эдгээрийн үр дүнд жирийн ард иргэд ядуураад байна шүү дээ. Баяр, Баярцогт, Бат Үүл, Алтанхуяг, Ламбаа, Хүрэлсүх,Сү.Батболд,Чойжилсүрэн, Нянтайшир, Сайханбилэг, Зоригт,М.Энхболд,Бадамжунай,Элбэгдорж,Номтойбаяр,Гарамгай баатар,Арвингаас өгсүүлээд 76 болон бусад сай дарга, дарганцаруудаа бүгдийг нь шалгаж хариуцлага тооцмоор байна.

  • Тэргэл (December 04, 2015 1:24:36 pm )

    Үнэхээр л нөгөө хэдэн нөхдүүд байж байгаа биздээ. Эд нараас одоо салах цаг болсон

  • ]piini (December 04, 2015 1:41:25 pm )

    stertegiin oed ged l baisan ard tumend uych baihgvi ene luibarchid ni bugdiig ni hamchdag um bnaa da

  • Бат (December 04, 2015 3:17:58 pm )

    ЛУЙВАРЧДЫГ ЖАГСААЖ БАЙГААД ПУЛЕМЁТЛОХ ЮМСАН.

  • Dorj (December 04, 2015 4:37:27 pm )

    C.Batbold muu Noxoig shorond xiix xonshoor bnu Ene ATG

  • зочин (December 04, 2015 6:05:13 pm )

    Энэ луиварчны авгаи нь тараваган биетэи ердөө л нэг метр өндөртэи сэжгийн хүүхэн ш дээ Чоижилсүрэн дагавар хүүхдийнхээ үхэлд буруутгагдаад цагдаад шалгагдаж бсан Ямар олон хүн алдаг луиварчин вэ Авч чаддаг өгч чаддаггүи гэр бүлээрээ харамч нөхдүүд гээ биз

  • Oyun (December 05, 2015 5:12:11 am )

    Suraltsmaar l Hun bna sh dee.

  • зочин (December 05, 2015 8:14:47 am )

    Одоо идэж ханаа байлгүй Гурван тэсийн ард иргэд энэ гахайгаас нутаг орноо авахгүй бол болохгүй болжээ. Улсын өмчийг тасархай иддэг шулмас вэ? Лхагвасүмбэрэл гээд мундаг залуу энэ бүгдийг мэдээд тэмцэж явсан байна. Энэ гахайд хүний амь юу ч биш гэдэг нь харагдаж байгаа юм биш үү. Аймаар юмаа.

  • Д.Лхагва (December 05, 2015 12:04:17 pm )

    Энэ чинь бас их хуралд мөнгө тарааж луйвраар гарч ирсэн биз дээ. Хуулийг уландаа гашгэж явдаг намын гишүүд хууль бус юмандаа гара
    мгай л даа МАН- чинь үүсэн байгуулагдсан цагаасаа л Монголын ард түмнийг хядаж ирсэн уламжлалтай шүү дээ, Наанаа өнгөн дээрээ л цэвэрхэн сайхан ярьдаг болохоос, Тийм л намын нэг эд эс нь ямар байх нь ойлгомжтой шүү дээ,тэрэндээ ч намаасаа их дэмжлэг авч чаддаг байж магадгүй

  • Anonymous (December 05, 2015 2:10:54 pm )

    Khurd geed oron Suutsnii gaigyi bairnuud bariad baigaa syrhii businessman yum bishyy? Sergelen l zaluu baina

  • зүрх судас (December 05, 2015 2:19:24 pm )

    Ли Эр Кан бүтээгдэхүүн нь судасны хатуурлаас шалтгаалах:
    – Тархины судасны хатуурал нарийсал,
    – Зүрхний судасны хатуурал нарийсал,
    – Даралт ба хуян, Чихрийн шижинг эрүүлжүүлнэ. Мөн Цусан дахь холестрины хэмжээг бууруулж, цус шингэлнэ. Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа
    https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • зочин (December 05, 2015 3:42:52 pm )

    Ер нь компаний захирлуудыг улс төррүү бүү ойртуул. Тэд хэзээ ч өөрсдийн эрх ашгийг улс орныхоос дээгүүр тавьж, баяжих, бэрэгчин санаагаа гүйцэлдүүлэх арга хэрэгсэл нь УИХ,Төр засгийн өндөрт гарч төрийн хамгаалалтанд орох л хүсэл зорилготой байдаг нь батлагдаад байна даа.

  • Zuraach (December 07, 2015 9:29:38 am )

    Sain biznesman bol biznesee xii! Esxvl uls torooroo yaw ch bolno. Xarin bitgii…

antalya rent a car