АТГ-ынхан єнгєрсєн сарын 26-27-нд шилжих шєнє ГЕГ-ын Тєрийн захиргаа, хvний нєєцийн газар хэлтсийн ахлах байцаагч н.Баттогтох, байцаагч н.Оргилмаа нарыг Цагдан хорих 461 дvгээр ангид саатуулжээ. Одоогоор дээрх нэр бvхий хvмvvсийг яг ямар хэргээр баривчилсан нь тодорхойгvй байгаа юм. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар тэднийг авлигын хэрэгт сэжиглэн улмаар саатуулсан гэх мэдээллийг єгсєн. Одоогоор албан єрєєнд байрлах эд зvйлсийг нь битvvмжилсний улмаас гаалиас гарч буй хvмvvс бичиг баримтаа авч чадахгvй байдалд ороод байгаа аж.
Ямартай ч “Буяныг гаргахгvй, бузрыг оруулахгvй” хэмээх уриатай тус газрын ажилчид ээлж дараалан шалгагдаж хоригдох боллоо. Гэтэл ГЕГ-ын удирдлагууд байцаагчдыг нь хорьсон талаарх мэдээллийг ихэд нууцалж гадагш нь гаргахгvй байх vvргийг ажилчиддаа єгчээ. Хууль дvрэмд зааснаар бол Гаалийн ерєнхий газар vндэсний аюулгvй байдлыг хамгаалах, гадаад худалдааг хєнгєвчлєх, улсын тєсвийн орлогыг бvрдvvлэх чиг vvрэгтэйгээр vйл ажиллагаагаа явуулдаг.
Гэтэл сvvлийн vед тус газрын ажилчид авлига, албан тушаалын хэрэгт шилээ даран сэжиглэгдэх боллоо. Хамгийн ойрын жишээ гэхэд л энэ сарын 22-ны єдєр Замын-Vvдийн гаалийн ахлах байцаагч С.Насанбатыг дєрвєн байцаагчийнх нь хамтаар авлига, хээл хахууль, албан тушаалын хэрэгт сэжиглэн цагдан хорьсон.
Гэтэл энэ асуудал намжаагvй байхад газрын дарга О.Ганбаттайгаа хаяа дэрлэн оршдог гаалийн ажилчид хамар доор нь гэмт хэрэгт орооцолдчихлоо. Яг vнэндээ гаальтай холбоотой энэ мэт хэрэг єнгєрсєн жилvvдэд ч гарч байсан. Тухайлбал, єнгєрсєн оны дєрєвдvгээр сард Сэлэнгийн гаалийн гурван байцаагч ОХУ-аас бараа ачсан ачааны дєрвєн машин Монгол Улсын хилээр орж ирэхэд нь “Дээрх ачаатай машинуудыг ачаагvй хоосон” хэмээн гаалийн бvртгэлийн программдаа худлаа бvртгэж оруулсан хэрэг гарч байсан. Гэтэл энэ асуудлыг ГЕГ-ын дарга О.Ганбат хэлтсийн дарга Ё.Бат-Эрдэнэ нар “Энэ мэдээлэл ор vндэслэлгvй. Гvтгэлгийн чанартай байна. Манай байцаагч нар огт буруугvй. Бид энэ хэргийг маш сайн шалгасан” хэмээн хэвлэлийн хурал хийж байв. Гэтэл байцаагчдын хийсэн vйлдлийг баримтаар тогтоон цагдаагийн байгууллагад эрvvгийн хэрэг, vvсгэн шалгаж асуудал намжиж байсан тvvхтэй.
Энэ мэт олон асуудал гааль дээр гарч байсныг тоочоод баршгvй. Єєрєєр хэлбэл, гаалийн хэрэг зєрчил єссєн vv гэхээс буурсан vзvvлэлт лав харагдахгvй байна. Тухайлбал, бараа хамгийн ихээр орж ирдэг Замын-Vvд, Алтанбулаг боомтод ажиллаж буй гаалийн ажилтан ямар нэгэн аргаар хууль бусаар эд зvйл нэвтрvvлэх, эсвэл гаалийн татвараас бараа импортлогчийг чєлєєлчихвєл тvvнийхээ тєлєєсєнд багагvй шан харамж авдаг нь нууц биш. Тиймээс энэхvv боломжийн газарт єєрийн гэсэн хvнээ явуулчихвал дарга нарынх нь євєр ч дагаад тvнтийдэг бололтой. Яг vнэндээ гаалийн байгууллага єнгєрсєн 2012 оноос эхэлж тєрийн алба биш тєрлийн алба болсон. Тиймдээ ч єнгєрсєн хугацаанд олон байцаагч авлигын хэрэгт холбогдож цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан билээ.
Яг vнэндээ гаалийн байгууллага Замын-Vvд, хотын гаальгvйгээр амьдарч чаддаггvй гэсэн нэгэн хошин яриа гараад байгаа аж. Энэ нь тус газарт томилогдон очсон гаальчид ихээхэн хэмжээний авлига єгч дээрх боомтуудад ажилладаг байна. Єнєєдєр яагаад гаалийн байцаагч нар ийнхvv олноороо гэмт хэрэгт сэжиглэгдэн хоригдох болов оо. Мэдээж тэд дарга нартаа єгсєн хахуулийн мєнгєє нєхєхийн тулд янз бvрийн асуудалд орох болсон нь Замын-Vvдийн гаалийн ахлах байцаагч С.Насанбатын холбогдсон гэх хэрэг гэрчлээд єгч буй юм. Ямартай ч ГЕГ болон Замын-Vvдийн боомтын гаалийн байцаагчидтай холбоотой авлига, хээл хахуулийн хэрэг vvгээр тєгсгєл болохгvй нь бололтой. Гэхдээ гаальчид бvгд авлигач биш, тэдний олонх нь єргєсєн тангарагтаа vнэнчээр зvтгэж, улс орныхоо аюулгvй байдлыг сахин хамгаалж ирсэн гэдгийг мартах ёсгvй. Эцэст нь хэлэхэд Монголын мєнгєний уурхай гэгддэг гаалийн байгууллагад эхнэр хvvхэд, анд найз гээд єєрийн хvмvvсээ “шахдаг” болсон учраас гаалийн байгууллага авлигад идэгджээ гэж харж болохоор олон жишээ бийг хэвлэлvvд олонтаа дурьдаж байсан. Ямартай ч авлигад идэгдсэн гэх нэр зvvгээд буй гаалийн байгууллагын чих халууцуулсан энэ vйл явдлыг холбогдох албаны хvмvvс нь анхааралдаа авахад илvvдэхгvй байх. Бид дараагийн дугаартаа ГЕГ-ын дарга О.Ганбатын нагац эгчийнх хvvхэд аль боомтын гаалийн даргаар ажиллаж байгаа болон тvvний хууль бус vйлдлийнх нь талаар мэдээлэх болно.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Зочин (December 01, 2015 10:05:52 am )
Шивээ-Хүрэнгийн боомт дээр ахлах байцаагч Батбаяр гэж даварсан этгээд бдаг юм билээ. Аль ашигтай хилийн боомтуудаар очдог гар гэсэн. Тэндээ одоогийн хэллэгээр фракц маягийн жолооч нь, үйлчлэгч нь гээд их олон хүн бдаг бололтой. Төрийн албан хаагчийн ёс зүй гэж тэр нөхөрт лав бхгүй. Харьцааны маш их дутагдалтай нөхөр шүү.. Ганбат дарга нь анхааралдаа аваарай.
-
Зочин (December 01, 2015 11:48:14 am )
Энэ нийгэм ч юу болсийн. Саяхан л идэж уугаад шалгагдаад ажлаасаа гарчихсан нөхөр буцаад л гаальдаа орчихсон малийгаад инээгээд Ховдын Булганы гааль дээр зогсож байх юм. Ямар арын хаалга гэхээр ийм байдаг байна аа.
-
irgen (December 01, 2015 12:06:49 pm )
ORGILMAA BATBAATAR HOYOR YUCH BISHEE, OYUNDELGER GEJ BAYARSAIKHAN ZAANII AVGAI L ENE 2T GAI BOLSON BOLOVUU, ENE 2 BOL YAMARCH ENKH MEDELGUI HUMUUS SHUU DEE
GEHDEEL SHANTAICHIHAAD TAGJIISAN YUMNUUD DUU NI GARAHAA BOLICHIHSON BAISAN CHINI AVSAN MUNGUNDUU HAHAH GEED BAISAN YUM BAINAL DAA-
nomuun (December 01, 2015 9:42:20 pm )
Яг мэддэг хүн бичиж шүү хэхэ, тагжийчихаад гээд хэхэ, өөрөө гаалийнх байна даа. ХахА нээрээ Оргилмаа, Баттогтох 2 тагжийчихаад дуу нь гарахаа больчихсон хамраа сөхчихсөн байсиймаа, ямар байснаас ч марчихсан байсан шүү.
-
-
6 (December 01, 2015 12:08:04 pm )
muu maamaanuud
-
sda (December 01, 2015 1:08:07 pm )
jaraahainyyd
-
зочин (December 01, 2015 1:46:50 pm )
ер нь гаалийнхан их багагүй бүлэг үүсгээд идэж сурсан хүмүүс. тэрнийгээ ибас нууцын зэрэглэлтэй ажил гэж томорно гээч
-
зочин (December 01, 2015 2:18:11 pm )
АН гарахаар л авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд ихэсдэг нь гэм биш зан болоод байна. Яаж энэ ардчиллынхнаас салая даа.Тэгээд бас болоогүй ээ? хүний тархийг ямар сайн угаадаг гэж сананаа. Ерөнхийлөгчөөсөө авхуулаад…..
-
хувийн байгууллага (December 01, 2015 8:28:04 pm )
Гааль одоо шоронд орж шонд дуужлэг
дэх ялтан адьш
аа их хуралд орно гэнээ -
ХУУЛЬЧ (December 02, 2015 8:19:38 pm )
ЦЭНГЭЛИЙН БАРГИАД ГЭЖ БАЙДАГ ЯАГААД АН БОЛХООР ГАРАХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ???
-
Anonymous (December 03, 2015 9:19:39 am )
Сонгуулийн мөнгө босго гэж дарамтлаж байгаа юм. Улаан Ганбатдад хатуу үүрэг өгч энэ албан тушаалд тавьсан шүү дээ. Гаальд орсон Ганбатын таргалсныг яанаа ашигтай биш местэн дээр шударга ажиллаж байгаа гаальчдын турсныг яанааь Ганбат ажлаас халагдсаны дараа ямар байлаа одоо өнгө ороод
11 Comments