Авто худалдааны бизнес эрхлэгчдийг нийслэлийн баруун хэсэг шинээр баригдсан “Авто худалдааны цогцолбор” руу нvvлгэх тухай асуудал єдгєє ямар нэгэн шийдэлд хvрэлгvй, шvvхийн шатанд яваа. Учир нь НИТХ-ын 29 дvгээр тогтоол буюу нийслэлийн Засаг дарга Э.Бат-Vvлийн А980 дугаар захирамж гарч авто худалдааны захуудыг нvvлгэхээр шийдвэрлэсэн. Гэтэл энэхvv шийдвэр нь хууль зєрчсєн болохыг нь ШЄХТГ-аас тогтоогоод эргэн харахыг сануулсан байдаг.
Тодруулбал “НИТХ-ын тэргvvлэгчдийн 2014 оны гуравдугаар сарын 21-ний єдрийн 29 дvгээр тогтоолоор “Авто худалдааны цогцолбор”-ын тєлбєрийн хэмжээг баталж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2014 оны аравдугаар сарын 1-ний єдрєєс нийтийн эзэмшлийн зам талбай, бусад зам орчмын ил задгай зогсоол, талбайд автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдан борлуулахыг хориглохоор шийдвэрлэсэн байна.
Уг тогтоолыг гаргахдаа “Да хvрээ”, “Єгєємєр”, “Даймонд”, “Монбэт”, “Дако”, “Старт” зэрэг автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдаалах тєвийн vйл ажиллагааг зогсоох хуулийн vндэслэл байгаа эсэх, агаарын болон хєрсний бохирдол vvссэн эсэх, стандартын шаардлага хангахгvй байгаа эсэхийг тус тус тогтоогоогvй байх бєгєєд зєвхєн “Авто худалдааны цогцолбор” ОНЄААТVГ-ын vйл ажиллагааг дэмжих, бусад аж ахуй эрхлэгчдийн vйл ажиллагаа эрхлэх эрхийг хуульд заасан vндэслэлгvйгээр хязгаарлахад чиглэсэн байна гэж vзлээ” гэсэн байдаг. Ийнхvv энэ асуудал хоёр байгууллагын шийдвэрээс харахад хэн нь хууль зєрчсєн нь тогтоогдохгvй болчихоод байгаа юм.
Тиймээс авто худалдааны бизнес эрхлэгчид єєрсдийн vйл ажиллагаа явуулж буй худалдааны тєвvvдэд Vйлдвэрчний эвлэл байгуулан тєлєєллєє сонгож, энэ асуудлыг эцэслэх “vvргийг” єгєєд байгаа юм. Харин байгуулагдсан Vйлдвэрчний эвлэлийн хорооны гишvvд нь НИТХ-ын 29 дvгээр тогтоол буюу нийслэлийн Засаг дарга Э.Бат-Vvлийн А980 дугаар захирамж нь хууль зєрчсєн гэж vзэн шvvхэд хандаад байсан. Єнгєрсєн баасан гарагт Захиргааны хэргийн анхан шатны I шvvхэд Авто захуудыг нvvлгэх тухай тогтоолыг тvдгэлзvvлэх эсэх асуудлыг шvvх эцэслээгvй бєгєєд хэд, хэдэн лавлагаа, шийдвэрийг бvрдvvлэх чиглэл єгчээ. Ингэснээр авто худалдааны захуудыг албадан нvvлгэх эсэх асуудлыг тусгайлан хэлэлцэхээр болсон юм. Гэтэл vvний хажуугаар зарим байгууллага нийслэлийн Засаг дарга Э.Бат-Vvлийн А980 дугаар захирамжийн дагуу хэмээн энэ тєрлийн vйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны тєвvvдийг хvчээр нvvлгэхийг завдаад байгаа. Тухайлбал, манайдаа томд тооцогддог “Да хvрээ”-г нvvлгэхийн тулд эхлээд Мэргэжлийн хяналтын байгуулллагынхан элдэв хяналт, шалгалтаар дарамталдаг байсан бол єдгєє Зам тээврийн яамныхан Авто тээврийн бvртгэл явуулж байр нь стандартын шаардлага хангахгvй байна гэх шалтгыг vvсгэн “оролдож” эхэлсэн. Энэ нь мэдээж хамгийн том “Да хvрээ”-г нvvлгэчихвэл бусад нь аргагvйн эрхэнд vйл ажиллагаагаа зогсоож шинэ “Авто худалдааны цогцолбор” руу нvvхээс аргагvйд хvрнэ гэсэн далд санааг агуулан хийж буй vйл ажиллагаа юм. Vvнтэй зэрэгцэн тємєр замын авто вокзалын баруун талд байрлах “1000 машины зогсоол” буюу “Даяар хас” ХХК-ийн захыг буулгахаар улайрсаар байгаа билээ.
Энэ сарын 1-нээс эхлэн тус газрыг Тємєр замын удирдлагууд гэрээгээ зєрчин байж нvvлгэхээр хvч хэрэглэсэн. Тиймээс “Даяар хас” ХХК-ийнхан Тємєр замын хувь нийлvvлсэн нийгэмлэгийн удирдлагуудыг шvvхэд єгєєд байгаа. Ингэхдээ авто худалдаа эрхлэгчдийн ємгєєлєгч Г.Батбаяр шvvхэд єгсєн нэхэмжлэлдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.5-д зааснаар Хариуцагч тал ямар нэгэн идэвхтэй vйлдэл, хєдєлгєєн хийхгvй байхыг даалгаж єгнє vv гэдэг хvсэлтээ илэрхийлсэн байдаг. Харамсалтай нь, шvvхээс энэ хvсэлтийг нь хvлээж аваагvй. Vvнийг нь далимдуулж буй тус зогсоолыг цахилгаанаар хангахгvй, хашааг нь єнгєрсєн пvрэв гарагийн шєнє хvчээр буулгах зэрэг арга хэмжээг авч эхэлжээ. Хашааг нь чухам хэн буулгаж авч явсныг мэдэхгvй байсан “1000 машины зогсоол”-ынхон сураг тавихад Тємєр замын барилга орон сууцны конторыг хариуцаж буй Отгон гэгч “Бид Пvрэвбаатар даргын тушаалын дагуу шєнє 4-5 цагийн vед авч явсан” хэмээн хvлээн зєвшєєрсєн аж. Ийнхvv хашааг нь vvрээр авч явснаас vvдэн тус зогсоолд байршуулсан долоон машины эд анги алга болсон гэнэ. Ийнхvv хvч тvрсэн арга хэмжээ авч худалдаа эрхлэгчдийг багагvй бухимдуулж байгаа бєгєєд шvvхийн шатанд явж байхад дээрх vйлдлvvдийг хийж байгаа нь хувийн ашиг сонирхолдоо хєтлєгдєж байна гэх хардлагыг тєрvvлээд байгаа ажээ. Тиймээс Тємєр зам хувь нийлvvлсэн нийгэмлэгийн дарга Л.Пvрэвбаатарыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар нэхэмжлэлээ гаргаад байгаа гэнэ. Авто худалдаа эрхлэгчдийн vзэж буйгаар Захиргааны хэргийн шvvх хурал хойшилсон учраас маргааш буюу арванхоёрдугаар сарын 1-нээс албадан нvvлгэхгvй байх гэсэн горьдлого тээсээр байна.
Гэхдээ л тэдний хувьд аливаа захирамж, шийдвэр, бизнес эрхлэгчдийг vл тоож байгаа удирдах албан тушаалтнуудын зарим vйлдэл нь хэзээ хvч хэрэглэх бол гэсэн айдаст автуулсан хэвээр байгаа ажээ. Vндсэндээ “Авто худалдааны цогцолбор”-ын vйл ажиллагааг жигдрvvлэхийн тулд нийслэлд 20 гаруй жил vйл ажиллагаа явуулаад байр сууриа олчихсон зах, худалдааны тєвvvдийг хvчээр нvvлгэх арга хэмжээ авахаар зэхэж байгаа бололтой. Учир нь, томоохонд тооцогддог нэр бvхий хэд, хэдэн зах, зогсоолыг харьяа яам болон газар тvрээслэх гэрээ хийсэн байгууллагууд нь элдэв дарамт, шахалт vvсгэн vйл ажиллагааг нь боож эхлээд байгаа. Тэгэхээр нийслэлийн удирдлагууд тєрийн байгууллагуудтай хавсайдан хvч тvрэхээр санаархаж буй бололтой.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
зочин (November 30, 2015 10:39:41 am )
цаад талд нь батүүлээс том эрх мэдэлтэн байгаа жирийн худалдаачид хэзээч ийм байдал гаргахгүй
-
12 (November 30, 2015 11:57:53 am )
tanilgui negend ni xuuli iim l bidag yum bishuu
2 Comments