antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2015 3 comments

Нэгдүгээр төрөхийн удирдлагуудад хариуцлага тооцохоор болов

нийтлэсэн Admin

1r amarjihНийслэлийн нэгдүгээр “Өргөө” амаржих газарт амаржихаар очсон эх, хүүхэдтэйгээ хамт эндсэн хэрэг энэ сарын 21-нд гарсан билээ.Талийгаачийн ар гэрийнхэн эл хэргийг эмч нарын хариуцлагагүй байдлаас болсон хэмээгээд хууль хяналтын байгууллагад шалгуулахаар гомдлоо гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа билээ. Харин “Өргөө” амаржих газрынхан болон НЭМГ-ынхан талийгаачийн задлан шинжилгээний хариу гартал ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэдгээ хэлээд байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүргийг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар шийдвэр гаргаж, ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг Өргөө амаржих газрын тусламж, үйлчилгээний нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийсэн байна. Энэ дагуу “Өргөө” амаржих газрын удирдлагуудад хариуцлага тооцохоор болсон байна. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм, хэмжээ, эмнэлзүйн удирдамж, заавар, стандарт, дотоод журмын хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээ авахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатад үүрэг болгожээ.

Zaluu.com О.Сайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • эмч (November 30, 2015 10:01:53 am )

    энэ ч бас зөв шүү. эмч нараас гадна дарга, тасгийн эрхлэгч, чанарын нөхдүүд анхаарах ажиллах хэрэгтэй

  • Anonymous (November 30, 2015 11:08:46 am )

    энхбат гь хамаатнуудаа яаж ч чадахгүй биз

  • irgen (November 30, 2015 2:34:25 pm )

    1 r amarjix ugaasaa aimaar xvnd surtaltai , ter emch ajilchid n mungugui bol xudluxgui xetsvv gazar , neex mundag geed bdag Uilst , ter Bulten gesen emch uxaantai ix zantai yumnuud n bvvr tom munguur l xalit shagaij xardag shdee , aimaar biee tooson ix zantai yumnuud l bdag

antalya rent a car