antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2015 17 comments

АН-ынхан Л.Жамбалжавыг ЭМС-ын сайдаар томилохыг хүлээн зөвшөөрөх үү

нийтлэсэн Admin

1448842449565b94d15efb4

МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр орой хуралдаж эзгүй байгаа ЭМС-ын сайдад нэр дэвшүүлэх хүнээ эцсийн байдлаар тохирлоо.

Тодруулбал, МАХН-ынхан ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбын оронд намын даргынхаа эмч байсан Л.Жамбалжавыг томилуулахаар болжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар намын Гүйцэтгэх товчооны гишүүд Л.Жамбалжав эмчийг салбараа маш сайн мэддэг, анагаах ухааны салбарт насаараа ажиллаж бүхий л зовлон жаргалыг нь ойлгодог, мэддэг хүн гэж үнэлсэн учраас Эрүүл мэнд, спортын сайдад дэвшүүлэхээр болжээ.

Л.Жамбалжав нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг өлсгөлөн зарлаж байх үед нь эмчилж байсан бөгөөд тэр цагаас хойш МАХН болон Н.Энхбаяр нартай тун ойр явж ирсэн нэгэн юм. Тийм ч учраас тэрбээр өнгөрсөн 2012 оны сонгуулийн дараа МАХН болон МҮАН-ын хамтарсан Шударга ёс эвсэл Засгийн газарт орох үед Эрүүл мэндийн яамны дэд сайдын суудалд яригдаж байсан нэгэн юм. Харин тухайн үед квотын хувиарлалтаар тус яамны дэд сайдыг АН-ынхан авч Ж.Амарсанааг томилож байв.

Ямартаа ч хуучин сайд Г.Шийлэгдамба нь асуудал орсон даруйдаа Ерөнхий сайдад хүсэлт гаргаж үүрэгт ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдсөн. Түүнийг АТГ-аас авилга авсан гэх шалтгаанаар шалгаж байгаа. Тэгвэл өнгөрсөн сарын сүүлээр хийгдсэн төвсийн тодотголын “ачаар” дэд сайд Т.Болдбаатар нь мөн л үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Мөн төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг нь бас авилгалын хэргээр бариад хорьчихсон учир тус яам удирдлагаар үнэхээр хомс байгаа. Тиймээс ЭМСЯ-ыг маш хурдан сайд, төрийн нарийн бичгийн даргатай болгох шаардлагатай нь мэдээж хэрэг болсон. Үүнийг ч УИХ дахь суудалтай зарим намууд шаардаад эхэлсэн.

Тэгвэл ЭМС-ын сайдын суудлыг АН-ынхан авахаар илт сонирхож байгаа нь ил болсон. Г.Шийлэгдамбын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт явуулсан захидлын дараа уг суудлыг өөрийн болгох хүсэлтүүдийг эхнээсээ гаргаж эхэлсэн. Жишээлбэл, энэ салбарыг өмнө нь удирдаж байсан С.Ламбаа АН-ын гүйцэтгэх зөвлөлдөө хандаж Эрүүл мэнд, спортын сайдад АН-аас хүн томилохыг сануулаад байгаа. Ингэснээр тэд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Эвслийн бүлэгт хариуцуулж нэр хүнд нь унаад буй Эрүүл мэндийн салбарыг дахин сэргээж чадна гэж үзсэн. Тиймээс эзэнгүй байгаа ЭМС-ын суудалд аль намаас хэнийг томилох нь одоо ч асуулт болон үлдээд байна.

Ямар ч байсан МАХН-аас Л.Жамбалжавыг ЭМС-ын сайдад нэр дэвшүүлэхээр боллоо. Харин энэ шийдвэрийг нь АН-ынхан хүлээж авах болов уу. Хэрэв хүлээн зөвшөөрвөл өнөөдөр хуралдах Засгийн хуралдаанаар Эрүүл мэнд, спортын яам сайдтай болох магадлалтай байна.

Г.Лхагваа

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Zochin (November 30, 2015 9:05:58 am )

    Amarsanaag eruul mehdiin said bolgoj boldoggui yum baihda.

  • зочин (November 30, 2015 9:39:22 am )

    Амарсанаа л биш бол өөр хэн ч яахав дээ,

    • зочин (December 03, 2015 12:32:56 pm )

      ёстой амарсанаа л алв бишшүү. өөрөө төлөвшөөгүй. боловсрол багатай. гэхдээ хэн ч чахав гэмээргүй байна. эрүүл мэндийн салбар нурж байна шүүдээ

  • Anonymous (November 30, 2015 9:40:22 am )

    Gemtliin emnelgees er yagaad yavsan be??????????

  • Anonymous (November 30, 2015 9:43:00 am )

    зөвшөөрөхгүй яах юм. амарсанаа зүгээр л нэг лам шүү дээ.

  • Anonymous (November 30, 2015 9:51:29 am )

    Yanaa hel am ni ch diildehgui…

  • zocnin (November 30, 2015 9:58:05 am )

    emcn xvn emnelegiin ervvl mendiin calbaraa 100 xybi ydirdaj cnadna zob demjij bna nacaara emcn xiicen xvn l abcn yabj cnadna mans zob

  • Dgzjgg (November 30, 2015 10:07:42 am )

    Энэ салбарт Амарсанаа тун чухал хэрэгтэй байна

  • Demjij bn (November 30, 2015 10:24:51 am )

    Jambaljaw sain emch genelee

  • zochin (November 30, 2015 10:25:36 am )

    Хаашаа юм бэ би энэ ажлыг хийе гээд гуйдаг юм байх даа сонин юм ажил гуйсан маниас долоон дор гуйлгачид л байх юм даа

  • zochin (November 30, 2015 11:00:51 am )

    meddeg hun ni hiisen ni deeree ene hun salbaraa medeh hun bh

  • Anonymous (November 30, 2015 2:03:30 pm )

    Ene Lambaa chin umnu said hisen bizde tegeed saijruulaagui baij dahiad l said bolmoor bain geed yavj baidag bolymoor um a yadaj baihad bagsh bizde tegsen dorvol emch hun n hamaagui deer

  • zochin (November 30, 2015 2:04:39 pm )

    Mundag hun shuu ene Jambaljav emchin achaar ah miny eruul saruul saihan amydarch bain! Tanig demjij yavdag shuu, amjilt husye!

  • эмч (November 30, 2015 11:05:18 pm )

    Таныг дэмжиж байна. Мэргэжил нэгт олон нөхдөө олны хэл амаас хамгаалж,эрүүл мэндийн салбарын хүнд сурталыг арилгаж,салбарын хөгжлийг гацаанаас гаргах хэрэгтэй байна.Эмч танд энэ чадвар байгаа.Таны ажилласаг хичээнгүй занг, удирдах авьяасыг чинь хүндэтгэдэг шүү.Шударга эмч нар салбараа бодвол таныг дэмжих нь ойлгомжтой.Нийгмийн энэ их стресс, ядуу зүдүү байдал,эм тарианы дутагдал,хомсдол,хүний амь утаснаас амархан тасарч буй энэ цагт эмч хүн түүний
    дундаас тан шиг туршлагатай эмч гарч салбараа аврах хэрэгтэй байна.нэг хүний дутагдлаас болж нийт эмч нар ажиллах аргагүй болох юм.Өвчнөө маш их хүндрүүлж,эмчлэх аргагүй болгочихоод эмчээс амь нэхдэгийг яаж болилуулах вэ.Яг л санаатайгаар амь насыг нь хөнөөсөн юм шиг дайрч давшилдаг зан монголчуудад л байна. Монголд хүн үхвэл эмч нь ялтай болдог.өөрийнхөө эрүүл мэндийн хариуцлагыг шууд бусад руу чихдэг асуудал.

  • zocnin (December 01, 2015 8:39:59 am )

    er ni xvn vxej vregdle gd emcn narly cnixdegee boli tegbel ene calbart cnie emcn xiix xvn oldoxgyi emcn nar cnadax bvxnee l xiide gexde cnadbara oorcdo deehslvvlex ne emcn nariin yyreg gadni ylc orond emcn nar xamgin ondr tsalin abdag amerek colongocd 40 ooc 60000 dollar abdag yer tycma xariytslaga ni ondor cnanga bdag manaid tsalingiin xamgiin yyrvnd nrmex xer tei emcn nariin tsaling emcn nar nacaaraa cyrcn bolobcodog xvmyc nsde

  • zocnin (December 01, 2015 8:42:27 am )

    zob nsy demjij bna nacaara emcn xiicen xvn abcn yabax cnadbar 100% bga

  • ЗочинЗочин (December 01, 2015 8:56:47 am )

    Мэргэжлийн чадварлаг, хүнээр удирдуулахыг хүсч байна.Жамбалжав эмчийг дэмжиж байна. Амжилт хүсье.

antalya rent a car