antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 29, 2015 Comments are off

АНУ-д халдлага гарч, гурван хүн амиа алджээ

нийтлэсэн Admin

АНУ-ын Колорадо Спрингс хотын гэр бүл төлөвлөлтийн “Planned Parenthood” гэх төвд энэ амралтын өдөр зэвсэглэсэн этгээд гал нээж, цагдаагийнхантай харилцан буудалцсан тухай “CNN” агентлаг мэдээллээ.

Халдлагын улмаас гурван хүн амиа алдаж, 11 хүн шархтсан хэмээн тус хотын захирагч Жон Сутерс мэдэгдсэн байна. Амиа алдагсдын дунд цагдаагийн албан хаагч байгаа гэнэ.

Цагдаагийн газраас “Гэмт этгээдийг Роберт Льюс Дийр гэдэг. 59 настай настай. Халдлагын шалтгаан тодорхойгүй байна. Халдлага гарсан төвийг битүүмжилсэн” гэж мэдэгджээ.

Гэмт этгээд цагдаагийнханд “үр хөндөлт”-ийг эсэргүүцэн халдлага үйлдсэн гэсэн байна. Гэр бүл төлөвлөлтийн “Planned Parenthood” ашгийн бус байгууллага ч хэд хэдэн төрлийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна үр хөндөлт хийдэг аж.

Халдлагын дараа Ерөнхийлөгч Барак Обама “Хангалттай, хангалттай” хэмээн мэдэгдэж, галт зэвсгийн хуулинд өөрчлөлт оруулж буйгаа мэдэгджээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car