antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 28, 2015 8 comments

Кондукторууд ажилдаа оржээ

нийтлэсэн Admin

Нийтийн тээврийнхэн эрс шинэчлэлт хийж, 70, 80 жил ашиглаж ирсэн кондукторын системийг халж, угсраа автобус, эко автобус, ухаалаг цахим картны системд шилжүүлсэн шинэчлэл өөрчлөлтөд ахиц гарсангүй. Харин ч ухаалаг картыг нэвтрүүлсэн компани нь санхүүгийн алдагдалд орж хэцүүдсэн тул картаа худалдаж аваагүй иргэдийг 700, 1000 төгрөгөөр зорчуулна гэсэн шийдвэрийг гаргасан ч хэрэгжүүлээгүй байгаа юм. Түүнээс гадна хэдэн сар ажилгүй байсан 800 кондуктар ажилдаа эргэн орж байгаа талаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдэгдэж байна.

Тус газрын дарга Ч.Энхбат “Тодорхой хугацаагаар буюу долдугаар сарын 29-нөөс яг өнөөдрийг хүртэл ажилгүй байсан 800 орчим кондуктор ажилдаа гарч эхэлсэн. Манай байгууллагаас журмыг нь баталж өгсөн. Иргэдийн хурлаас энэ хүмүүсийн ажиллах цаг, цалингийн хэмжээг нь тогтоосон. Журмаа батлаад аж ахуй нэгжүүдтэйгээ өнгөрсөн долоо хоногт уулзаж хэрхэн яаж ажиллах талаар ярилцаж тохиролцсон. Дашрамд дуулгахад, долдугаар сарын 29-нөөс хойш нийт 500 гаруй мянган хүн картаа авсан. Үүнийг 200 орчим мянга нь хөнгөлөлттэй буюу үнэгүй зорчдог иргэд. Оюутан, өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа. Цагдаагийнхны хувьд одоогоор аваагүй. Гэхдээ үнэгүй зорчиж байгаа. Үүнээс хойш аравдугаар сарын 22-ноос 30 минут доторх сэлгэн суултыг үнэгүй болгож өгсөн. Иргэд рүүгээ хандсан энэ ажил зорчигчдод их хүрч байгаа байх гэж бодож байгаа. Энэ системийг нэвтрүүлснээс хойш нийтийн тээврийн бүх зорчигч хаанаас хаа хүрч байгаагаас эхлээд өндөр настан хэд байна” гэв.

О.Сайхан

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Тб,б (November 29, 2015 12:12:11 am )

    Tegeed ene konduktoruud yu hj bgaan yagaad ene tuhai bichihgui bgaan

  • Anonymous (November 29, 2015 7:20:15 am )

    жолоочид л баяжсан байх. хайрцаг нь орой 8,00 хойш цоожгүй байдаг.
    Бас өндөр настны картаар залуус их зорчиж харагдсан ямарч хяналт байхгүй болохоор ҮҮЛБААТАР дутуу сэтгэжээ.

  • Her (November 29, 2015 8:58:33 am )

    Bidnii tatvariin munguur yu ch hamaagui hiisen bolj uursduu terbumtan bolood bh yum dooo

  • уншигч (November 29, 2015 2:37:39 pm )

    МАНАЙ МОНГОЛЧУУД БУДУУЛЭГ СОЕЛГУЙ БАС ДЭЭРЭЭС НЬ УНЭГУЙ ЮМАНД НЬ НУГАСГУЙ БОЛОХООР ЯАХАВ ДЭЭ .ОДОО ТЭГЭЭД КОНДУКТОРУУДТАЙ ХЭРЭЛДЭЭД ЯВЖ БАЙХААС, ХУУХДУУД Л ХЭЦУУ БАЙНА ОВЛИЙН ХУЙТЭН , БАС ХУЙТЭН ХАРЬЦААТАЙ КОНДУКТОР ГЭЭД Л…..

  • irgen (November 29, 2015 3:08:51 pm )

    soyltoi ardchilal bvr ih hetcvv bnaa 800n zuun tasalbar taslagchtaigaa 80-aad ondoo ochih ymsan

  • уугий (November 29, 2015 6:25:24 pm )

    автобусаа хэвэнд нь оруулаачээ хөлдөж үхэхнээ ард түмнээрээ тоглож ханаагүй байгаа юм уу

  • зочин (November 29, 2015 8:23:01 pm )

    АН үнэхээр дутуу сэтгэж ард түмнээ хохироогоод байгаагаа мэддэг юм уу? үгүй юу . Одоо бас хэдэн худгийн үйлчлэгч нараа хална солино, түрээслэнэ гээд байгаа гэсэн та бүгд сонгууль яаж өгөхөө өөрсдөө бодоорой. Урагшгүй туршлагагүй нам сонгохоор ард түмэн хохирч улс орны хөгжил дэвшил хэдэн арван жилээр ухарч улс төрд гарч ирсэн нөхдүүд яавал энэ хугацаанд идэж амжих вэ? гэсэн сэтгэлээр ханддаг юм байна даа.

  • bolichooch eee (November 30, 2015 12:25:59 pm )

    ene odoo yamar utgagui medeelel we? ene tgeed konduktoruud haana ajillaad bgaan? awtobusand law neg ch konductor alga l b nshde. hudlaa ulidagaa bolichooch eee.

antalya rent a car