antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 28, 2015 5 comments

Н.Түвшинбаяр аварга Риогийн олимпийн дараа зодог тайлахаар шийджээ

нийтлэсэн Admin

Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр өдгөө дөрвөн хүүхдийн сайн аав болоод буй. Айхтар хүнд бэртлийг шүд зуун давж, сайтар илааршаагүй байхад нь 2012 онд Лондонгийн олимпод хүч үзэн алтан медалийн оосроос дахин атгаад алдсан мундаг бөх маань тэр цагаас хойш бэртлээ сайтар эмчлүүлж, хөнгөн бэлтгэл хийсний эцэст тэмцээн уралдаандаа эргэн орох болсон.

 Аварга Н.Түвшинбаяр өдгөө Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн ажлыг давхар хийж буй бөгөөд саяхан БНХАУ-ын Чиндао хотод болсон Гран-при тэмцээнд аваргалж, олимпийн эрх авах оноонуудаа нэмж чадсан билээ. Түүний хэтийн зорилго бол ирэх жил Бразилийн Рио-де-Жанейро хотод болох Зуны олимпод оролцох явдал бөгөөд бэлтгэлээ шаргуу хийсний үр дүнд гурван олимпоос дараалж медаль хүртсэн Монголын анхны тамирчин болох хүсэл мөрөөдөлтэй яваа аж.

 Гэвч Н.Түвшинбаяр аварга Риогийн олимпийн дараа албан ёсоор зодог тайлахаар шийдсэн бөгөөд дасгалжуулагчийн ажлыг хийж, залуу жүдочдод өөрийн сурсан зүйлийг харамгүй зааж өгөхөөр болсон байна.

www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • baza (November 28, 2015 8:57:58 pm )

    odoo bolsoon bolson sain bsan sain ch barildsan sain ch zaluu odoo hamgiin suuliin huchee shavhah l uldlee de avarga mini

  • Zochin (November 29, 2015 10:08:39 am )

    Uneheer nundag hunshuu jinhene avarga manaihanter teneg Sukhbatig avarga gedgee bolimoor yum ter bol Tuvshinbayariin derged hen ch bish shuudee

    • зочин (November 29, 2015 5:43:09 pm )

      Төв халхын сайхан залуу гэж Төвшинбаярыг хэлнэ.Эр хүний жудагтай ёстойл аврага хүн дээ. Энэ а Сүхбат бол адгийн шаар юу нь аврага эр хүн гэж хэлэхд хэцүү.Наадамчин олон зүлэг ногоон дэвжээгээ бузарласан новш

  • хасбуу (November 30, 2015 6:16:10 pm )

    Түвшинбаяр аваргадаа баяр хүргие жинхэнэ аварга..аваргаа а……аварга …..монгол эр хүний дээд чимэг болсон сайхан залуу шүү ……Дахин медалаа аваарай..

  • Аварга (November 30, 2015 10:00:10 pm )

    амжилт!

antalya rent a car