Байгаль хамгаалагч залуу амиа алдсан хэрэгт олон нийт төдийгүй УИХ-ын зарим гишүүн хүртэл анхаарлаа хандуулж байна. Талийгаач залуу нийслэл дэх гэрээсээ “Машинаа гаражид хийгээд ирье” хэмээн гараад зургаан хоногийн дараа Хөвсгөлөөс амиа алдсан байдалтайгаар олдсон юм. Энэ нь гадны нөлөөтэй хэмээн ар гэрийнхэн нь үзэж, цагдаагийн байгууллагаас гомдол гаргаад байгаа билээ. Гомдлын дагуу УМБГ-аас ажлын хэсэг байгуулагдан байгаль хамгаалагч залуугийн амиа алдсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Тэгвэл талийгаач залуугийн амиа алдсан хэрэгт “Гацуурт”-ын Л.Чинбат анхаарлаа хандуулж эхэлжээ. Тэрбээр өөрийнхөө фэйсбүүк хуудаснаа “Талийгаач залуугийн амиа алдсан талаарх мэдээллийг өөрийн зүгээс 10 сая төгрөгөөр худалдан авна” гэж бичжээ.
Талийгаачийг гадны нөлөөтэй амиа алдсан гэж үзэх хэд хэдэн шалтгаан байгааг түүний аав олон нийтэд мэдээлээд байгаа. Тухайлбал, талийгаач өмнө нь гурван удаа хутгалуулж байсан аж. Талийгаачийн бусдад хутгалуулсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаагүй байхад амиа алдсан байдаг. Мөн дарамт шахалтад байсан учраас талийгаач залуу цагдаагийн байгууллагаас хамгаалалт хүссэн ч СХД-ийн цагдаагийн хэлтсээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн гомдлыг хэрэгсэхгүй болгож байжээ.
Юутай ч уг хэргийг улстөржүүлэхгүй цагдаагийн байгууллага үнэн зөвийг нь олж, гэмт этгээдийг илрүүлэх байх гэдгээ ар гэрийнхэн нь илэрхийлээд байгаа юм.
Г.Лхагваа
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
зочин (November 28, 2015 11:35:21 am )
Тухайн үед шалгаж байсан бол өдийд хэрэг илрүүлэхэд амар байх байсан.СХД ийн цагдаагмйн байгууллага гоомрй ханджээ.Хайран залуу эх орон.байгал орчноо үнэнчээр.сэтгэл зүрхээрээ хамгаалсан учраас шуналтнууд амийг авчээ.Хэрэг илрэх ёстой.Гэмт хэрэгтнүүдэд гишгэх газар олдохгүй байх болтугай.
-
энх (November 28, 2015 12:02:31 pm )
ТЭР УУЛАНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ УУРХАЙН ЛИЦЕНЗҮҮДИЙГ БҮГДИЙГ НЬ ЦУЦЛАХ ХЭРЭГТЭЙ ТЭХЭЭР НӨГӨӨ НЬ ХЭЛНЭ
-
иргэн (November 28, 2015 12:39:48 pm )
БАЙГАЛЬ ХАМГААЛЖ ЯВСАН ЗАЛУУГ ЯАГААД АЛЖ БАЙГАН . ТА НАР Ч МУУГАА ОДОО ҮЗЭХГҮЙ ЮМАА ГЭХЭД ҮЙЛЫН ҮР ГЭЖ АЙХТАР ЮМ БАЙДАГ ЮМДАА.
-
Anonymous (November 28, 2015 1:16:40 pm )
эвий хөөрхий барын бамбарт ус өгөх гээд энэ их хүнд юмыг үүрээд явж байна ш д
-
Mn (November 28, 2015 1:37:45 pm )
Ene heregt holbootoi buhen uhliin muugaar uheh boltugai
-
Uzen yadalt (November 28, 2015 1:39:35 pm )
Aluurching olood talbai deerawaad ir
-
Teneg tsagda (November 28, 2015 1:41:01 pm )
Shd tsagdaagiin buh darga nariig ajlaas ni hal
-
zochin (November 28, 2015 3:42:54 pm )
evii,baigalia hamgaalj yavsan zaluug alsan hvmvvs s baigal delhii uuruu hariugaa avah bno!!!
-
зочин (November 28, 2015 4:35:12 pm )
гадаадынхны өмнө бөнжигнөж лиценз гэдгээ барьж гүйдэг улс төрчид энэ хэргийн цаана байхад энэ хэрэг яаж илрэх вэ? яг зоргийн хэрэг шиг болно.
-
Санаа (November 28, 2015 5:33:16 pm )
Цагдаагийнхан емне егсен гомдлыг хулээж аваагуй байж ене хэргийг илруулнэ гэхэд итгэл муутай л байна даа
-
Anonymous (November 28, 2015 6:30:21 pm )
Монголынхоо газар шорооны телее явж залуу насаа Алдсан залууд харамсаад баршгуй дээдэх нь суудлаа олохгуй бол доодох нь гуйдлээ олохгуй цагт шударга нэг нь харамсалтайгаар амина Алдаж байгаад сэтгэлээсээ Туслаж гэмт хэрэгтнуудийг оглохын телее унэнийг оглохын телее явж байгаа хумууст Амжилт Хусье
-
z (November 28, 2015 7:17:01 pm )
uul uurhaigaas ih mungu oldog hunii hiisen ajil gedgiig humuus yariad baina l daa murdlug sain hiivel oldoh magadlal mash undur huvitai bgaa l baih
-
уншигч (November 29, 2015 12:35:58 am )
УМ МА НИ БАД МЭ ХУМ. ЭРТХЭН ЦАГДАА ХАМГААЛАХГУЙ БАЙГАА БОЛ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭНД ХАНДСАН БОЛ ЯАХ Ч БАЙСАН ЮМ БИЛЭЭ…. ХАМГААЛЖ БАЙСАН ИРВЭСУУД АЛУУРЧДЫГ ТАСЧИЖ ХАЯАД ЧИНИЙ ОШООГ АВАХ БОЛНОО ХУУ МИНЬ . ХАЙРАН САЙХАН ХУУ УНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ.
-
Altaa (November 29, 2015 7:39:51 am )
Алуурчин шунлын дэв болсон бузар ирвэсийн төлийг зардаг ч юм уу хэн мэдлээ муугаа үзэж үхээсэй
-
Buuhiach (November 29, 2015 11:09:20 am )
sayahan baguulagdsan Judagt Mongol hudulguuniig hen naana baiguulchihav? hai ereh hereggui! Ta uuriiguu jinhene mongol judagtai l hun gedegtee itgel tugs baigaa bol ta ch bas ter hudulguuniig buuhiachlagch yum baina Judagt Mongol tum bum boloh boltugai!
-
Зочин (November 29, 2015 12:08:45 pm )
Эх болсон эх орон Онгон байгалиа Амиа өгөх хүртлээ тэмцэн хамгаалж байсан чин сэтгэлт энэ хүүг алсан хүмүүст удам судраараа устаж тарчлах шидэт тарнийн шившлэг хийсэн болно. Олон түмэн харж мэдэх болно. Энэ газрын лиценцийг өгсөн хүмүүс энэ хэрэгт гарцаагүй хамаатна. Энэ талын бүх лиценцийг хүчингүй болгож нийтэд нэр овогтой нь зарлах нь буянтай үйл болно.
-
УМ МА НИ БАД МЭ ХУМ (November 29, 2015 4:05:09 pm )
УМ МА НИ БАД МЭ ХУМ САЙН ТӨРӨЛ ОЛНОО. САЙН ХҮН ЮМАА
-
Um ma ni bodi mi hum (November 29, 2015 8:54:10 pm )
Mash ikh haramsaj bn.ewii.etseg eh ni yaj tarchilj bga bol do.huu chin udahgui ta narta irne.ter boltol hulee.aluurchinguudiig oloh blno
-
Ne nawisti (November 29, 2015 8:57:13 pm )
Aluurchinchin bolon zahialagch 2 tarchilj galzuurch uhne
-
иргэн (November 30, 2015 10:59:04 am )
энэ чинбат хууль бусаар их баяжсан хүн түүн дотор монголын газар шорооноос их хөлжсөн гэдэг нүглээ наминчилж байгаа царай нь байх тэгэхдээ шоудах хэрэггүй байсан юм
-
Зочин (December 01, 2015 11:34:01 pm )
За Чинбат гуай таныг нүглээс НЭГ-ийг хаслаа. Энэ бол буянтай ажил шүү.
21 Comments