Хөвсгөл нутгийн дуучин хүү МУСТА Ядамсүрэнгийн Гэрэлчулууныг бид “Монголоо санасан сэтгэл”, “Амьдрал хайраар гоёдог”, Хойморь сайхан нутаг зэрэг сэтгэлд хоногшсон олон сайхан уран бүтээлээр нь андахгүй болсон билээ.
Тэрээр “Хойморь сайхан нутаг дууныхаа шүлгийг өөрөө бичиж, амьдруулсан нь өдгөө олон хүмүүсийн дуулах дуртай дууны нэг хэдийнээ болсон бөгөөд Хөвсгөл нутагт нь найман настай балчираас наян настай буурлууд ч амандаа аялаж явдаг дууны нэг.
Дуучин залуу маань энэ дууныхаа шүлгийг хөвсгөл нутгийн бахархал болсон хөшөөн дээр нь ч сийлэн үлдээсэн. Урлагт хайртай, урлагийн төлөө чин зүрх сэтгэлээсээ зүтгэж яваа дуучин залуу маань “Монголоо санасан сэтгэл” төслийн хүрээнд “Монголоо санасан сэтгэл” тоглолтоо хоёрдугаар сарын 6-ны өдөр Монгол бөхийн өргөөнөө хийсэн билээ. МУСТА Я.Гэрэлчулуун дуучины олон сайхан дууг нэгэн үдэш хамтдаа эгшиглүүлж, дуу хуураар хөглөгдөн Европын орнууд мөн Солонгос улсад “Монголоо санасан сэтгэл” тоглолтоо амжилттай тоглоод ирсэн юм.
Тэгвэл өнөөдөрхөн өлгийдөн авсан “Амьдралын бэлэг” шинэ клип мэндэлжээ та бүхэн хүлээн авна уу..
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (November 27, 2015 11:48:19 pm )
Saihan kilip bn amjilt hvsii chamd gerelchuunaa
-
Anonymous (November 28, 2015 8:37:09 am )
Amjilt sain zaluu shu
Dandaa mongoloo duuldag -
эгшшү (December 02, 2015 10:45:39 am )
го
-
Erdene (December 05, 2015 4:05:04 pm )
Goyo
-
го (December 06, 2015 10:58:00 am )
Odod tugsen ch naran mandlaa hairt min
Omgolon shuniin jargaltai muchuud duuslaadaa
Orchlond jargal ihedvel zovlon bolno gdgiig
Oilgoj chi min sereech hairt min chi sereech gej duuldag baisan sanagdhiin ugiig ni uurchilj duusa bololtoi goe duuljee amjilt -
Munh (December 09, 2015 12:51:44 am )
Anhnii toglolt ni saihan bolson shvv
6 gaviyaat oroltsson sanaj baina
6 Comments