antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 27, 2015 4 comments

Цэргийн госпиталийн эмч хүний амийг хөсөр хаясан уу

нийтлэсэн Admin

Хүн болж төрнө гэдэг атга будааг зүүний үзүүрт асгахад тогтож үлддэг ширхэг будаатай адил тийм ховор хувь заяа гэдэг. Гэвч тэр их хувь заяаг өргөсөн тангарагаа мөнгөөр худалдаж, өр сэтгэлээ халаасандаа атгасан эмч нараас болж, алдаж, эндэж байгаа тохиолдлуудын тухай бид хэзээ болтол ярьж суух вэ. Хэдхэн хоногийн өмнө бид амаржих гэж яваад амиа алдсан эх үр хоёрын тухай харамсалтай мэдээг хүргэсэн билээ.

Манай улсын эрүүл мэндийн салбар “нурж” байгааг амтай холбон ярьж, зарим нэгэнд нь арга хэмжээ авдаг. Гэвч  тус салбарынхан үүнээс цочироо авах нь битгий хэл хөлөөрөө толгой хийж, захирах эзэн, захирагдах хуульгүй мэт аашилцгааж байна. Хүний амь  хүнд сурталын өмнө хүчин мөхөсджээ. Эх үр хоёрыг эмгэнэлтэйгээр хагацуулсан дуулианы араас эмчээс болж энэ хорвоогоос хальсан бас нэгэн хүний тухай дуулгах гэж сууна.

Айл гэрийн багана, алдрай бяцхан үрсийн аав нь эмнэлэг дээр очиж тусламж авах гэсэн боловч эмч нь халгаагаагүйгээс болоод нас барсан түүх давтагдлаа. Мэдээллийг тодруулбал энэ хэрэг энэ сарын 24-нд гарчээ. Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийт Аюулгүй байдлыг хамгаалах хамгаалалтын 3 дугаар хэлтсийн ажилтан П.Б гэгч бие нь өвдсөн тул харьяаллын дагуух эмнэлэгтээ ханджээ. Тухайн өдөр түүний бие нэлээн хүнд, өвдөлтөөсөө болоод шокийн байдалд орчихсон байсан тул цэрэг, цагдаа, хүчний байгууллагын ажилтнуудын Цэргийн госпиталд эмнэлэгт хүргэгдэж очсон аж.

Гэвч биеийн байдал нь хүнд байсан П.Б-г  тус эмнэлгийнхэн нь ойшоож хүлээж аваагүй байна. Тэр бүү хэл Батлан хамгаалах хууль сахиулахын эмч Өнөржаргал өнөөдөр үзэж амжихгүй нь маргааш ир гээд явуулжээ. Хамгийн харамсалтай нь П.Б  эмнэлэг дээр очсон боловч тусламж авч чадалгүй, эмчид хандсан боловч үзүүлж чадалгүй гэртээ очсоныхоо дараа өөд болсон байна. Эмнэлгийн эрхэм зорилго, эмчийн үүрэг хариуцлага хаана байна вэ…

Уг нь  эмч нар ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө,  эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулна хэмээн тангараг өргөдөг. Гэвч энэ тангараг тонгорог болжээ. Талийгаачийнх гурван хүүхэдтэй байж. Хамгийн том нь таван настай, бага нь гуравхан сартай аж. Эцэгт нь тусалж чадаагүй эрүүл мэндийн салбар, эмчлэх сэтгэлгүй эмч тэдэнд эцгийн хайрыг өгч чадна гэж үү.

Эмч эмнэлгийн ажилтанууд байс гээд л ийм асуудалд ордог. Гэвч хариуцлага, ухамсар дутсан тэднийг шийтгэх хууль нь зөөлдөөд байна уу эсвэл хаацайлаад өнгөрчихдөг ар тал баттай байна уу. Ямартай ч эмчийн хариуцлагагүй үйлдлээс болж, эрдэнэт хүмүүс амьсгал хураасаар байна.  

Chuhal.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Зочин (November 27, 2015 10:24:21 am )

    Монголд Нийгмийн уйлчилгээний бух салбарууд дампуурлын байдалд бурэн орсоны шинж! Эмч нэртэй алуурчидтай, татвар, нийгмийн даатгалын байцаагч нэртэй дарамтлагчидтай,цагдаа хууль сахиулагч нэртэй залхаан цээрлуулэгчидтэй,шуух прокурор нэртэй авилгачидтай болчих гээд зутгээд байгаа юм шиг л санагдах юмдаа! Яанадаа яана?

  • наран (November 27, 2015 10:47:08 am )

    энэ эрүүл мэндийн байгууллагыг улс т өрийнхөн албан ушаалынхэнээрхэлд автаж мэргэжлийнбус хүмүүсээр удирдуулан мөн мэргэжлийн боловч чадваргүй хүмүүсээр удирдуулж уналиын байдалд орсон шүү дээ.хүни й амь гэдэг юунаасч чухал байтал одоо бү нохойншоос ч дор үзэх болжээ. сүүлийн өдрүүдэд нэгэн сайхан залуухан эх төрөхөөс болоод өөрөө болон үр хүүхдээ алдлаа дараа нь энэ юу болоод байгааг энэ төр засаг гэж байдаг бол түмэн олноо одоо нэг харах цаг болсон баймаар юм даа.ядарсан бид эмнэлэгт хандах сэтгэл үгүй болсон шүү дээ яагаад гэхээр гарт нь атгуулах мөнгөгүй болохоор яалт чүгүй л байна шүү дээ.

  • УНШИГЧ (November 27, 2015 3:10:53 pm )

    хуучнаар яамны эмнэлэг, одоо ГОСПИТАЛЬ ҮНЭХЭЭР МАШ АЮУЛТАЙ ХЭМЖЭЭНД ХҮРСЭН, ХУУЧИН ЭМНЭЛЭГ ДЭЭР БАЙГАА ЭМЧ НАР ГЭЖ ЁСТОЙ ХАМАРТ НЬ ЮУ ТҮРХСЭН ЮМ БҮҮ МЭНД, АЙМШГИЙН ИХ ЗАН ЯРВАГАР ХҮНД СУРТАЛ, ИХ ЗАН, ӨВЧТНӨӨ ЗАГНАСАН, АЖИЛ БАГА, ЁСТОЙ ДҮҮРЧИХСЭН ЭМЧ НАР БАЙДАГ ЮМ, ХЭД ХЭДЭН УДАА ОЧООД ЁСТОЙ БӨӨН УУР НЕРВ БОЛООД ҮЗҮҮЛСЭН, 1 УДАА БИШ ШҮҮ, АРГАА БАРААД ЗГ-ЫН ОРДОНЫ ХАЖУУГИЙН ГОМДОЛ ГАРГАДАЛ ГАЗАР БИЕЭРЭЭ ОЧИЖ ХЭЛЖ ТЭМДЭГЛҮҮЛСЭН БОЛОВЧ АЛЬ АЛЬ ГАЗАР НЬ ЯМАР ХАРИУ ЭРГЭЖ МЭДЭГДЭЭГҮЙ, ҮР ДҮН Ч ГАРААГҮЙ БАХЬ БАЙДГААРАА БАЙНА ЛЭЭ. ҮНЭХЭЭР НЭГ ИЙМ БОЛОХ ГЭЭД БАЙЖ, ДАРГА УДИРДЛАГА АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ ЭМЧ НАР ЯМАР Ч АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ, ХУВЬ ХҮНЧ АЖЛАА ХИЙЖ БАЙГААГАА УМАРТСАН, ӨДӨР ХОНОГ ӨНГӨРӨӨСӨН, ЦАЛИН АВААД СУУДАГ НЬ ХЭВЭЭРЭЭ, ХЭЛБЭЛ ТА НАР ҮЗҮҮЛДЭГ, ӨВДӨӨД ИРЭХГҮЙ БАЙХЫГ ЧИНЬ ХАРНАА ГЭЖ ХЭЛЖ БИЧИХ БИЗ, ТОХУУРХАЖ, ДААЖИГНАДАГ ИЙМ Л ЭМНЭЛЭГИЙН ЭМЧ, САЛБАР БОЛЖЭЭ.

  • зочин (November 28, 2015 6:04:02 pm )

    Ёстой зөв бичиж байна хүмүүс энэ госпитал юу ч мэдэхгүй их зантай пээдгэр хэрээ мэдэхгүй арын хаалгаддаг эмя гэх хүнээр дүүрчээ. Хэдэн жилийн өмнө дүүгээ эрүүл оруулаад харсаар байгаад эд нараар алуулсан даа

antalya rent a car