antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 27, 2015 Comments are off

Ё.Лхагвасүрэн: Бусдын нэр төрд халдвал хэдэн төгрөгөөр үнэлэхийг хуульд тусгаагүй

нийтлэсэн Admin

Өнгөрсөн долоо хоногт олны танил дуучин, жүжигчдийг өөд болсон, түлэгдсэн, зодуулсан тухай таагүй мэдээлэл цахим сайтуудад гарсан. Эдгээр худал мэдээлэлд хуулийн байгууллага ямар хариуцлага тооцдог талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа. 

-Цахим орчинд урлаг соёлын салбарын нэр бүхий хүмүүсийн талаар худал мэдээлэл гарч байна. Тэд нэр төрд халдсан асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан уу? 

-Цагдаагийн байгууллага тухайн иргэний хохиролд тулгуурлаж асуудлыг шийдвэрлэдэг. Тухайлбал, тухайн иргэнийг нас барсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичсэн нь ямар хохирол учруулсан бэ гэдэгт үндэслэж шалгадаг. Одоо шинэчилж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд энэ талаар тусгахаар ярилцаж байгаа. Хамгийн сүүлд дуучин Б.Сарантуяаг “үхүүллээ”. Түүний өмнө жүжигчин Ц.Алдармаа, Д.Баттөмөр нарын тухай худал мэдээллийг цахим сайтуудаар цацсан. Тэгэхээр энэ тохиолдолд асуудлыг хэрхэн шийдэхийг одоогийн мөрдөж байгаа Эрүүгийн хуульд тусгаагүй. Өөрөөр хэлбэл, нэр төрд халдлаа гэхэд хэдэн төгрөгөөр үнэлэх вэ гэдэг үнэлэмж манай улсад байхгүй. Одоо энэ хуулийг шинэчлэн боловсруулж байгаа ажлын хэсгийнхнээс ийм байдлаар бусдын нэр хүндэд халдахад хэдэн төгрөгөөр үнэлэхээр тусгаж байгааг асуух хэрэгтэй. Манайх бол хууль хэрэгжүүлдэг байгууллага.

-Тэгэхээр нэр төрд халдсан гэж үзэж байгаа хүмүүс өөрийн хүслээр нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгож болох уу? 

-Өнгөрсөн жил нэг төрийн бус байгууллага хүний нэр төрд халдсан тохиолдолд 100 сая төгрөгөөр үнэлэх тухай ярьж байсан. Гэтэл иргэд элдвээр хэлж байгаад цааш үргэлжлүүлэх боломжгүй болгосон. Тухайлбал, гурван өрөө байрны үнэтэй нэр төр гэж юу байдаг юм бэ гэж шүүмжлээд л энэ асуудал дарагдсан шүү дээ. Уг нь энд буруу зүйл байгаагүй.

-УИХ-ын гишүүн Б.Наранхүү өөрийн нэр төрд халдсан асуудлаар сэтгүүлчид багагүй мөнгөн торгууль ногдуулж байсан санагдана. Гишүүн хохирлоо хэрхэн баримтжуулсан бэ? 

-Иргэн Б.Наранхүү өөрийн нэр төрөө 100 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Өөрөөр хэлбэл, “Миний цаашид хийх ажил 100 тэрбум төгрөгийн үнэтэй. Ийм мэдээлэл гарснаас болоод миний ажил бүтэхгүй болчихлоо” гээд баримтаа аваад ирсэн учраас асуудлыг тавьсан. Тэгэхээр тухайн хүний нэр төрд яаж халдсан, үүнээс болоод ямар хохирол учирсан бэ гэдэгт тулгуурлаж асуудлыг шийдвэрлэнэ.

-Өнгөрсөн жил Ч.Бат инженерийг твиттер хуудсаар Зам тээврийн сайд асан Л.Гансүхийн нэр төрд халдсан гэж үзээд баривчилж байсан шүү дээ? 

-Шүүхээр нэр төрд халдсан асуудлыг шийдвэрлэсэн нэг жишээ бол Ч.Бат инженерийн асуудал байдаг. Бусдын нэр хүндэд халдсан гэж үзээд түүнийг 14 хоног баривчлах ялаар шийтгэсэн. Үүнээс болоод шүүх бас л буруудсан. “Хүний хэвлэн нийтлэх эрхийг боомиллоо” гээд бөөн асуудал болсон. Хуульд нэхэмжлэлийн мөнгөн дүнг тусгаагүйгээс ийм байдал үүсээд байгаа юм.

-Одоогоор цахим орчинд бусдын нэр төрд халдсан үндэслэл бүхий иргэдийн хэчнээн гомдол танайд ирээд байна вэ? 

-Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс цагдаагийн байгууллага цахим гэмт хэрэгтэй тэмцэх тусгай хэлтэс байгуулаад ажиллаж байна. Энэ хэлтэс өнгөрсөн онд 60 орчим хүнийг мөрдөн байцааж, хэрэг үүсгэсэн байдаг. Харин энэ оны эхний арван сарын байдлаар 50 орчим гэмт хэргийн шинжтэй үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгээд шалгалтын ажил үргэлжилж байна. Үүний 35 нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нэрийг цахим орчинд ашиглан эдийн засгийн хохирол учруулсан гэсэн үндэслэлээр, мөн 15 хүнийг өмнөх хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм. Үлдсэн хувийг фэйсбүүк, твиттер хуудсаар бусдыг гутаан доромжилсон гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллага хэрэг бүртгээд, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нэр хүндийг сэвтээсэн, худал мэдээллээ цахим орчинд байршуулсан байвал харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулах эрх нь нээлттэй.

Б.ДЭЛГЭР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car