antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 27, 2015 14 comments

Социализмыг ардчиллаар сольсон “Vндэсний баатар”-ын дурсгалд зориулав

нийтлэсэн Admin

Манай сонин ємнєх дугаарууддаа С.Зориг агсны аллагатай холбоотой материалуудыг дэлгэн хvргэж байсан. Харин энэ удаа 2012 оны дєрєвдvгээр сарын 20-ны єдєр буюу С.Зориг агсны 50 насны ойд зориулан бэлтгэж байсан дугаарын нийтлэлийг хvргэж байна. Энэхvv нийтлэлийг сэтгvvлч Р.Даваажав єєрийн цуглуулсан баримтуудад тулгуурлан бичсэн байдаг.

1.“МОНГОЛЫН ИРЭЭ­ДVЙН ЕРЄН­­ХИЙ­ЛЄГЧИЙГ АЛЧИХЛАА”
Монголын ардчиллын эцэг, чєлєєт хэвлэлийг хаалгуулахгvй байхын тєлєє байх байсан эх оронч хvн бидний дундаас “од” болон харван одлоо.
Тvvний хойноос монголчууд бvгдээрээ, Монголын тvvхэнд гарч байгаагvй олон хvн гашуудлаа. Талийгаачийн дурсгалыг хvндэтгэн сэтгэл, гар хоёртоо зул бадамлаан, маань хурах олны дотор “ардчиллын тєлєє” гэж “шоудан” тунхаглахаасаа илvvтэй тvvнийг хvний дайтай хvн байсных нь тєлєє, єєрсдийнх нь амьдралд “эрх чєлєє” бэлэглэснийх нь тєлєє гашуудан харамсаж зогссон нь тэр хvмvvсийн “Монголын ирээдvйн Ерєнхийлєгчийг алчихлаа” хэмээн халагласан ярианаас харагдаж байсан юм. Монголын ард тvмний vе vеийнхний сэтгэлийг уйтгарлуулан, чєтгєр ч уйлам гашуудлыг авч ирсэн энэ хар єдрvvд аллагын “захиалагчдад” гэрэл гэгээ авч ирсэн нь ойлгомжтой. Бидний сурвалжилга энэ бvхний тухай элдэв зvvлт, тайлбаргvй /одоогоор илрээд байгаа/ баримт, хэн нэгний эрх ашигт нийцvvлээгvй “єнгєлєєгvй” vнэн байдлыг єгvvлэхийг зорьсон юм.
Жич: Уншигч та бvхэн “Хэвлэлийнхэн худлаа бичдэг” гэдэг vvднээс энэ материалд хандахгvй байхыг хvсье. Бидэнд мэдээллийг албан ёсоор єгдєг, мэдээллийн бодитой эсэх талаар харилцан ярилцдаг албан тушаалтан Монголд єнєєдєр бараг байхгvй гэж болно. Бид тєрийн болон хэн нэгний хvслийг хангадаг “захиалгат” сонин биш учраас мэдээлэл олох бараг бvх эх сурвалж бидэнд хаалттай байсан боловч чадлынхаа хэрээр бага сага зvйл олж авсан юм. Vvнийг олохын тулд эрvvгийн гэмт vйлдэл хийгээгvй, хvмvvсийн амнаас унагасан, vзvvлсэн материалыг ашиглав. Эрэн сурвалжлах сэтгvvл зvй болон сэтгvvлчийн ёс зvйг баримталсан гэж vзэж болно.

2. 10 САРЫН 2-НЫ АЙМШИГТ ШЄНЄ БУЮУ УЛАЙ VЗVVЛСЭН “ХАР” БААСАН ГАРАГ
С.Зориг тэр єдрийн 22:15-22:20 цагийн хооронд Тєрийн ордон дахь єєрийн єрєєнєєсєє гэр рvvгээ гэргий Булгандаа “Ингээд харилаа, одоо гарлаа” гэж утсаар хэлсэн бололтой. Нєхрєє утсаар яримагц Булган цай, хоолоо халаахаар галын єрєєнд эргэлдэж байх vеэс хаалгыг нь хэн нэгэн тогшжээ. Тогшихдоо зєвхєн ойр дотныхон нь мэддэг дохиолсон чимээг єгсєн буюу савхалсан гадна хаалгыг нь “торр, торр” хийлгэн гараараа нэг чигт нитгэрэн зурах чимээг гаргасан аж. Нєхрєє яасан хурдан ирэв хэмээн бvсгvй єєрєє ч мэдэлгvй ялимгvй гайхасхийснээ “Хэн бэ” гэхэд “Булгаа би байна аа” гэх эмэгтэй хvний /эрэгтэй ч гэж ярих юм билээ/ дуу гарсан бололтой.

Уг нь талийгаач голдуу л vvдээ тvлхvvрдэж ордог байсан гэнэ. Хаалгаа тайлмагц ганцхан эмэгтэй хvн байжээ. Эмэгтэй тvрvvлж ороход араас нь харагдахгvй байсан эрэгтэй тvvнтэй зэрэг шахам шурхийн дайран орж иржээ. Тэдний гарт маш том хутга харагдаж байсан ба сvхээ хаа нэгтээ биедээ авч явсан бололтой. Тэд орж ирмэгцээ эмэгтэй алуурчин нь эхэлж Булганыг цохин унагаан цааш нь чирч, єрєєнд оруулан хvлсэн бололтой. Хєлийг нь /!!!/, бас гарыг нь нуруунд нь гарын ар гадаргаар нийлvvлэн бугуйгаар нь хvлээд зогссонгvй найдвартай нь дээр гэж бодсон бололтой ард нь нийлсэн хоёр гарынх нь эрхий хурууны эхний vеvдийн доогуур нь холбон хvлсэн байжээ.

Ингээд vнэт эдлэл, мєнгє хаана байгааг Булганаас асуухад тэрбээр унтлагынхаа єрєєнд бага сага зvйл байгаагаа, хэрвээ мєнгє хэрэгтэй бол хvссэн хэмжээгээр нь нєхєртєє хэлээд олж єгч болно гэж санд мэнд хэлсэн байна. Энэ vед алуурчид Булганд маш ширvvн хандаж байсан ба тvvний биеийг євтгєж, ул мєр vлдээхvйц балмад vйлдлvvд хийжээ. Ингээд эрэгтэй нь ганцаараа унтлагын єрєєнд орж дээрэм хийсэн ба эмэгтэй нь Булганд хутга тулган дуугvй байхыг сануулан зогсож байсан бололтой юм. /Заримдаа vvнийг хоёулаа хамтдаа дээрэмдсэн гэх яриа байдаг ч бидэнд батлах боломж олдоогvй/
Тэд богино хугацаанд дээрмээ гvйцээгээд Булгантай харьцаж байх vед талийгаач гэртээ ирж, хаалгаа онгойлгохоор тvлхvvрдэх нь сонсогдож. Тэд Булганд дуугарахгvй байхыг сануулан хутга тулгасан байсан мєн сэтгэл зvйн хvчтэй цочролд орсон бvсгvй нєхєртєє чимээ єгч чадаагvй байж болох юм. Харин яг хутгалалт эхлэхийн vед чимээ єгсєн байж магадгvй байна. Ингээд талийгаачийг босгоо дєнгєж давмагц, коридор нь тэр чигээрээ харанхуй байгааг ч анзаарч амжаагvй шахам байхад нь алуурчин эрэгтэй шууд л хутгалж эхэлсэн байна. Аймшигт хормууд ар араасаа єнгєрч, алуурчин хутгалж эхлэх vест нь алуурчны хамсаатан алуурч бvсгvй мєн талийгаачид ойрхон байсан ба тvvнийг нь талийгаач авч шидсэн бололтой бас нэгэн яриа байдаг. Ийнхvv хутгалах vедээ алуурчин эрэгтэй сандарсандаа ч болсон уу, эсвэл хvч хvрэхгvй нь гэж талийгаачийн эсэргvvцлээс мэдсэн vv хамсаатан эмэгтэйгээ “хурдлаач пизда минь” гэх хараал урсган дуудахад тэрээр ирж дэмнэн хутгалалцсан авч талийгаачийн энерцийн хvч аль хэдийнэ дуусч, тэрээр амь тавьж байсан бололтой.
Дараа нь тэд эхнэрийг нь угаалгын єрєє рvv авч орсон бололтой. Хэвлэлээр гарсан мэдээнээс vзвэл талийгаачийн гэргий угаалгын єрєєнд байсан гэх. Харин Булганы дотны хvндээ ярьсан “Би нvдэн дээрээ нєхрєє алуулчихлаа шvv дээ” гэх ярианаас vзвэл аллагыг тvvний нvдэн дээр хийсэн байж болох юм!!!

Тvvнчлэн алуурчид тун дадлагатай ажиллаж байсан ба талийгаачийг “гvйцээчихлээ” гэж vзмэгцээ /амьсгал хурааж байх vе/ тvvний /УИХ-ын гишvvдэд Тамгын газраас дурсгасан/ ширэн цvнхийг нь /тоон нууцлал бvхий цоожтой, тэр нь хэр баргийн таталтад урагдан онгойх боломжгvй/ хоёр талаас нь ёроолд нь нийлтэл хутгаар зvсч нээгээд бичиг баримтыг нь коридороор нэг хєглєрvvлэн орхисон, тэд ямар нэгэн бичиг баримт хайсан байж болох талтай байжээ.

Ингээд тэд гарахдаа хоорондоо чангаар /унт­лагын єрєєнд буй Булганд сонсогдохуйцаар/ “Энэ бол Эрдэнэтийн эхлэл, дараагийнх нь Бат-Vvл” хэмээн ярилцсан байна. Алуурчдыг гарах vед орцонд тамхи татан зогссон хvvхдvvдийн яриа, хєлийн чимээ сонсогдмогц алуурчин чимээ гаргалгvй /тэр хvvхдvvдэд сэжиг тєрvvлэлгvй/ дээд давхарт гарсан ба энэ нь алуурчдын тооцоогvй зvйл байснаас тэд сандарсан бололтой. Дээш гарч явсан хvvхдvvд талийгаачийн гэрийн vvд онгорхой байхыг хараад хулгайч орж гэж бодоод ороход коридор нь мєн л харанхуйдуу байсан ба талийгаачийн гэргий Булганы “Хэн бэ” гэх сандарсан дуу угаалгын єрєєнєєс гарчээ. Хvvхдvvд яаран орж, угаалгын єрєєнд Булганыг хvлээстэй хэвтэхийг харсан ба хvлгийг тайлж байх vед тэрбээр “Зоригийг алчихлаа” гэж байсан бєгєєд тэд хvлгийг нь тайлан эргэн гарч ирэхэд талийгаач гэрийн дєнгєж vvдэнд хаалганы артайхан, цусанд хутгалдан хэвтэх нь харагджээ.

Амьд байж магад гэж бодсон Булганы хvсэлтээр доош харан хэвтсэн байсныг дээш харуулаад нэг нь гарч хєршvvд болон тvргэн тусламж, хєрш орцны эмч Даваацэрэн, цагдаа дуудацгаажээ. Даваацэрэн эмч хамгийн тvрvvнд vзээд найдваргvй болсныг хэлээд гарч явсан байна.

Ингээд хамгийн анх тvргэний эмч Д.Намсрай дуудлага аван хэрэг болсноос хойш ойролцоогоор 4-8 минутын дараа очиж, vзлэг хийхэд талийгаачийн биед vхлийн бvх шинж тэмдэг илэрчихсэн, эмнэлгийн тусламж vзvvлэх боломжгvй болсон байжээ. Энэ vед гэрт нь хэд хэдэн хvн байсан ба Булганы “Амьд байх ёстой, сэхээмээр байна, авч явж туслаач, аваад яваач” гэж хэд хэд хэлсэн нь сонсогдож байсан тєдийгvй “Нєхрийг минь аварсангvй, гомдол мэдvvлнэ” хэмээн Булган тvргэний эмчид хэлжээ. Цагдаагийнхныг ирэхэд гэргий нь гомдолтой гэснээс нь Намсрай эмч айсан байдалтай байж.

Хэрэг гарснаас хойш 25-40 минут орчмын дараа Сvхбаатар дvvргийн цагдаагийнхан эхлээд ирсэн боловч онц ноцтой хэрэг гарсны улмаас УМБГ-ын Онц ноцтой гэмт хэрэг мєрдєх хэлтсийг дуудуулж, тэд цаг хиртэй болсны дараа ирсэн бололтой. Ингээд л хэргийн газрын vзлэг эхэлж, эхлээд цаг­даагийн хоёр бvрэлдэхvvн, гэрчvvд, тvvнээс гадна УИХ-ын гишvvдийн тvрvvч, сайд нар зарим албан тушаалтан цуварч эхэлжээ. Тэр шєнє талийгаачийнд Элбэгдорж ирсэн ба тvvнийг ирэхэд цагдаагийнхан оруулахгvй гэхэд тайлбарласны эцэст нэг хамгаалагчтай оруулахыг зєвшєєрчээ. Тэрбээр орж гэргийнх нь толгойг тэврэн эмгэнэл илэрхийлж, цагдаагийнханд хэн нэгэнд нєлєєлєхгvй байхыг сануулан, сайн ажиллахыг хvсээд гарсан байна. Энэ vед Булганы аав, ээжийг ч оруулсангvй. Ингээд л талийгаачийн цогцсыг Шvvх эмнэлэгт шєнийн 04 цаг дєхєж байхад авч ирснээр задлан шинжилгээ эхэлсэн байна.

3. ХЭРГИЙН ГАЗРЫН VЗЛЭГИЙН VЕД…
Анх цагдаагийнхан болон тэр олон хvн орохдоо талийгаачийн шарил яг vvдэн дээр нь байсны улмаас хэргийн анхны байдлыг алдагдуулахгvй гэх vvднээс шарилын дээгvvр хєлєє єргєн даван гарч байсан нь Булганд тун эвгvй сэтгэгдэл тєрvvлж байжээ.
Vvнд гэрийнх нь хаалга дєнгєж онгойн хvн чєлєєтэй багтахаар зай байгаагvйд учир байсан юм байна. Мєн гэрийнх нь эд зvйл хєглєрсєн байв.

Одоогийн цагдаагийн газрын єндєр албан тушаалтын эх сурвалжаас авсан мэдээллийг танд толилуулъя. Хэргийн газарт хэтэрхий олон хvн орсны улмаас хэргийн газар дахь хєлийн болон бусад олон мєр баларсан тєдийгvй, зарим эд мєрийн баримтыг хєдєлгєсєн, vгvй хийсэн байж ч болох талтай байсан бололтой. Тvvнчлэн талийгаачийн гэрийн коридор хэтэрхий нарийнхан ямар ч хєдлєх боломж єгєєгvй аж. Коридорынх нь дрож, хана нь улаан нэлий цус болсон, тэнд талийгаач хэвтээгээрээ нас барсан, тvvний бичиг баримт бvхий цvнх нь урагдаж тэр хавиар цус болсон цаас хєглєрсєн, зарим газарт цус нєжрєєд хатах шинж орсон байжээ.

Цагдаагийнхан тэндээс нэлээд хэдэн тодруулбал, 10-15 орчим гарын хээ, бээлийтэй ажилласны ул мєрийг зочны ба унтлагын єрєє, галын єрєєнvvдээс олсон бололтой. Эдгээр гарын хээ нь тэнд байгсдынхтай таарахгvй байгаа нь бага ч гэсэн ахиц байж мэдэх юм. Цагдаагийн тєрийн єндєр албан тушаалтнуудын гарын хээг ч авч тулгасан байна. /Тэндээс олсон эд мєрийн баримт тvvний шинж чанар, содон тэмдгийг хэрэгтэнг олтол манай сонины газар нийтлэхгvй байх нь зvйтэй юм гэж vзлээ. Бид хэрэгтэнг олохын тєлєє байгаа учраас ийм шийдвэр гаргасан билээ/

Тэр шєнєє цагдаагийнхан ойр хавийг нь боломжийн хэрээр шалгасан ба харанхуй байсны улмаас єглєє болтол тvр зогссон гэдэг. Шатны гишvvр дээгvvр цустай мєр байсан ч тэр нь олон хvний мєрнєєс алуурчныхыг салгаж олно гэдэг боломжгvй зvйл болсон байв. Мєн цагдаагийнхан vнэрээр хєєх нохойгvй ирсэн байжээ.
Гэрээс олдсон сvх нь унтлагынх нь орон доороос гарсан байна. Мєн нарны шил малгай олдсоны малгайг нь Бат-Vvл “Минийх, би тэр шєнє хэрэг явдлын vеэр орохдоо мартсан байна” гээд буцаан авчээ. Булган тэдгээр эд зvйлийг манай гэрт байгаагvй, бидний юм биш, танихгvй гэдгээ хэлсэн байна.

Мєн талийгаач зангиатай байсныг гэргий нь огтлоод авчихсан байсан ба хэргийн газарт vзлэг хийхэд байлцсан хєндлєнгийн гэрч хогийн савнаас зангиаг нь олсон хэдий ч тvvнийг цагдаагийнхан нэг их тоогоогvйн улмаас дахин хогийн саванд орсон сураг байгаа юм.

Тvvнчлэн эрэгтэй алуурчных нь маск vлдсэн гэх яриа мєн л батлагдсангvй. Алуурчид сvх авч орсны учрыг мэргэжлийн хvмvvс vзэхдээ юмыг яаж мэдэх вэ, хэрэв хутгалаад дийлэхгvй бол эсвэл хvнтэй хамт орж ирсэн vед нь хэрэглэхээр зэхсэн байж болно гэж таамаглаж байна. Мєн гэргийг нь хvлсэн янжуурын хэмжээний тойрогтой уяа ч байсан гэнэ.

4. ТАЛИЙГААЧ ЯМАР ХУВЦАСТАЙ БАЙВ
Талийгаачийн биед олон хvнд ноцтой шарх учирсны улмаас бараг газар дээрээ л нас баржээ. Тэрээр пиджак, цагаан цамц, дотуураа футволк ємссєн, зангиа зvvсэн, пиджакны хослол ємд, дотуураа давхар цагаан ємд, дотуур богино ємдтэй, хар ботинкон гуталтай, нvдний шилтэй байсан байна. Тvvний биед олон хутга орсны улмаас хувцас нь урагдсан байв.
Хувцаснууд нь маш энгийн дєрвєлжин алаг­ласан хээтэй пиджак, ємд ємссєн, бидний л хэрэглэдгийн адил цагаан цамцтай, мєн энгийн цагаан футволк, гадуур ємднийхєє дотор бидний хэрэглэдэг, орос гар нvvрний гэдэг гарт баригддаг дєрвєлжин цонхон хээтэй цагаан алчуур шиг ч зєєлхєн давхар цагаан ноосон ємдтэй, жирийн цагаан дотоожтой, саарал оймстой, нvдний шилтэй, тэр дундаас хамгийн vнэтэй нь л “Пьер Карден”-ы бvс байсан болов уу. Талийгаачийн хувцасны баруун талын гадна халаасны дотор тал нь урагдчихсан, тvvнийгээ сvлбээр зvvгээр хаваад тогтоочихсон, пиджакны дотор нь хуучран сэмрээд урагдчихсан байсан нь тvvний ямаршуухан энгийн хvн болохыг хэлээд байх шиг. Тvvний хувцас даанч их цус болсон байлаа.

5. ЦАГДААГИЙНХАН ЯМАР ДVГНЭЛТ ХИЙЖ БАЙНА ВЭ
Одоогоор цагдаагийнхан батлагдахуйц тодорхой сэжvvр олоогvй байна. Цагдаагийнхан олон таамаглал дэвшvvлэн ажиллаж байгаа ба цєєнгvй хvнийг сэжиглэжээ. Мєн хоригдож байгаа болон цагдаад данстай бvх хvнийг, бас хуучин ажиллаж байсан ахмад ажилтнуудаа урин авч ирж, тэдний “дотор” хадгалагдан явдаг сэжиг бvхий этгээдvvдийг ч єнгєрсєн долоо хоногт шалгаж дууссанаар ямар ч тодорхой vр дvнд хvрсэнгvй.

Энэ нь “алуурчныг олно” хэмээн бардам амлаж байсан цагдаагийнханд анхны цохилт болсон байж болзошгvй. Цагдаагийнхан эзэнтэй, эзэнгvй бараг бvх цогцосноос vс, хурууны хээ болон бусад баримтыг авсаар байгаа боловч мєн л vр дvнгvй хэвээр байна. Хамгийн сvvлд цагдаагаас авсан мэдээллээр бол тэд энэ хэргийг, хэрэг vйлдэж байсан “хуучны” этгээдvvд хийгээгvй бєгєєд ямар ч байсан Монголын цагдаагийн хэрэг илрvvлэх тодорхой техникийн болон бусад тvвшинг сайтар мэддэг, ул мєрєє тодорхой хэмжээгээр арилгаж, тєєрєгдvvлж чаддаг, тодорхой тvвшинд тєлєвлєсєн этгээд байсан байж магадгvй гэсэн таамаглалыг дэвшvvлэхэд хvргээд байгаа бололтой. Саяхан цагдаагийнхан цагдаагийн эгнээнд байсан /байгаа ч байж магадгvй/ нэгэн /заримдаа хоёр ч гэдэг/ этгээдийг сэжиглэн шалгаж байгаа нь одоогоор хэр vндэслэлтэй эсэх нь мэдэгдэхгvй байна. Ямар ч байсан талийгаачийн хэрэг явдлын далимаар бас бус олон хэргийг илрvvлээд байгаа аж.

Цагдаагийн Ерєнхий газар єндєржvvлсэн бэлэн байдалд, буутай тусгайгийнхнаар vvдээ хамгаалуулан, ихэнх гол гол ажилтнууд нь хэрэг гарсан єдрєєс хойш харих завгvй, сэжигтэн бvрийг шалган, сэжvvр бvрийг нягтлан ажиллаж байгаа юм. Дээр єгvvлсэн цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр манайхан Интерполд эл асуудлаар хандсан юм шиг байна. Булганы мэдvvлэгт эрэгтэй алуурчин нь цэвэр монгол, халх аялгаар бус тодорхой хэмжээний аялгатай ярьсан байж магадгvй тухай єгvvлсэн хэсэг байгаа бололтой.

Хэдийгээр олон гэрчийн нотолж буйгаар алуурчны хамсаатан нь эмэгтэй хvн байсан гэх боловч єнєєгийн техник, технологийн тvвшин хvний нvvр царай болон дууны єнгийг єєрчлєх бvрэн боломжтой билээ.
Цагдаа нар алуурчны єндрийг 150-170 см гэж баримжаалж байгаа ба зєвхєн Улаанбаатар хотын хэмжээнд “Бат” гэдэг нэртэй хvн 8000 орчим байдгийг тогтоон шалгажээ. Улсын хэмжээгээр “Бат, Оюун” гэдэг vгс нэрэнд нь ямар нэг хэмжээгээр орсон хvн бvрийг шалгаж байгаа ба тэр хvмvvсийн єндрийг нь харах, тэр орой хаана байсныг нь асуух, хэзээ дуудсан цагт бэлэн байхыг “Бат, Оюун”-тангуудад анхааруулж байгаа юм.

Харин хэвлэлээр хамгийн их шуугиж байгаа Шар хадны хавиас олдсон гэх этгээдийн мєн эсэхийг баталгаатай хэлэх боломжгvй байна. Юутай ч тэр хvн биш юм гэдгийг цагдаагийнхны дараагийн vйл ажиллагаа харуулж байгаа. Тэр хvнийг барьсан орой ЦЕГ-ын vvдэнд маш олон машин цугларч, цагдаагийн эрхтнvvд бараг бvгдээрээ цугласан ба тэд гурван цаг гаруй хуралдаж, хуралдах явцдаа нєгєє баригдсан эрэгтэйг авч ирсэн.

Тэр хvн нь цайвар єнгийн ємдтэй, шаргал цайвар єнгийн ноосон цамцтай, урдаасаа ялимгvй халзан гэж харагдахаар, єндєр нь 165 см-ээс хэтрэхгvй хvн байсныг бид ажигласан юм. Тvvнийг эрхий хуруунаас нь гавласан хэвээр авч гараад “Б57-97УБ” дугаартай “Лада” маркийн машинд суулгаад хотын цагдаагийн газарт авч ирсэн.

Мєн хэрэг мєрдєлтийг явуулж байсан Тагнуулын газрын vйл ажиллагааг зогсоов. Тэр ажиллагаанд оролцож байсан хашир “бурхи”-нууд, эрvvгийн ертєнцийн “эрлэг”-vvд энэ хэрэгт холбоотой, учрыг нь тайлахуйц ямар нэгэн сэжvvр олсноо ч нийтэд зарлалаа.

Цагдаагийн ахмад ажилтны ярьж байгаагаар хэрэг гарсан єдрєєс хойш хугацаа их єнгєрч, ямар ч сэжиг батлагдахгvй байгаа нь энэ хэрэг илрэхгvй єнгєрч магадгvй гэсэн таамгийг тєрvvлж байгаагаа хэлж байна.
Тун харамсалтай нь манай цагдаагийн ур чадвар муугvй ч, тэдний техник, технологийн тvвшин хэтэрхий доогуур байгаа нь энэ хэргийг илрvvлэхэд муугаар нєлєєлж байгаа нь ойлгомжтой байгаа тухай цагдаа болон тагнуулын газрын эх сурвалжууд нэг дуугаар ярьцгааж байсан.

Эцэст нь мэргэжлийн хvмvvсийн ярианаас vзвэл байдал vнэхээр тєвєгтэй байгаа ба зарим учир мэдэх эх сурвалжууд алуурчин нь аз таараад амьд олдлоо гэж vзэхэд жинхэнэ эзэн нь олдохгvй, олдлоо ч хариуцлага хvлээлгэх боломжгvй байх болов уу гэж таамаглаж байгаа юм. Дашрамд хэлэхэд “Захиалгат аллага” гvйцэтгэгчийг устгах, тvvнийг устгасан этгээдийг цэвэрлэх гэх мэтээр нэлээд хэдэн vе шатны гэрчийг vгvй хийдэг нь “захиалгат аллага”-ын “алтан дvрэм” гэж хуульчид vзэж байна. Энэ нь цагдаагийнхан сураггvй алга бологсдод хvчтэй анхаарал хандуулж байгаагаар нотлогдож байж болох юм. Тvvнчлэн олон хутгалсан, дээрэмдсэн, бас бус жирийн эрvvгийн хэргийн шинжтэй vйлдэл нь єнгєлєн далдлалт байсан байж болохыг хэн ч vгvйсгэхгvй биз ээ.

Цагдаагийнхны хажуу­­гаар тагнуулын байгуул­лагынхан овоо ажилласан бєгєєд тэд талийгаачийн утаснаасаа ярьсан зэрэг дугаарыг тогтоон шалгасан байна. Тэд шєнє орой, єглєє vдэшгvй гадуур хvмvvстэй уулзаж, тодруулж байлаа. Ийнхvv эрэл vргэлжилсээр байна.

Vргэлжлэл бий….
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Солонгот Балдан (November 27, 2015 11:56:06 am )

    Монголын бүх ард түмэнд зарлаж байгаад “Би Санжжсүрэнгийн Зоригийн хэргийг илэрүүлнэ” гэж МАХН-ын Д.Мөрөн гэдэг хүн сонгуйлд ялж итгэл хүлээж гараад УИХ-д сууж дөрвөн жилийн турш дээд өндөрлөгөөс хэргийг судлаж мэдсэн учраас энэ хүн л бүгдийг монголын шүүхэд мэдүүлэх ёстой.

  • Anonymous (November 27, 2015 1:34:44 pm )

    capitalzmaar geech baruunii heden ornuud shig hugjvul ergeed soc-ruugaa l ornodhuu dee

  • ол (November 27, 2015 4:47:20 pm )

    гг

  • zochinmanl (November 27, 2015 6:59:38 pm )

    Xytduud kommunizm baiguulaad
    yduuusyn ni too buuraad l.
    Manaih ardchilal gej lozognood
    ard mumen ni yduuraad l
    hulgaich uls turchid ni bayjaad l.
    yu l bolj baina daa.

  • Иргэн (November 27, 2015 9:42:33 pm )

    Социализмыг ардчиллаар сольсон нь Монголын эмгэнэл.

  • Иргэн (November 27, 2015 9:44:26 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/

  • Иргэн (November 27, 2015 9:45:22 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Августо Пиночет/

  • Иргэн (November 27, 2015 9:45:38 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.

  • Иргэн (November 27, 2015 9:46:04 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.

  • Иргэн (November 27, 2015 9:46:32 pm )

    С.Баяр, С.Баярцогт нар мэтэд юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан юм шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй.

  • Иргэн (November 27, 2015 9:48:09 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/

  • Иргэн (November 27, 2015 9:49:12 pm )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Иргэн (November 27, 2015 9:49:36 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • Иргэн (November 27, 2015 10:06:52 pm )

    Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/

antalya rent a car