antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 4, 2012 Comments are off

Манай сумынхан шатахуун түгээх станц эсвэл уурын зуух дэлбэрчихлээ гэж бодсон байна лээ

нийтлэсэн Admin

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө үүрийн 04:00 цагийн үед Сэ­лэнгэ аймгийн Ба­руун­­хараа суманд ир­гэн Ж.Баярсайханы ма­шинд хоёр ширхэг тэсрэх бодис тавьж, дэл­бэл­­сэн тухай бид мэ­дээл­сэн.

Тэгвэл манай сурвалжлах баг хэрэг гарсан Сэлэнгэ аймгийн Баянгол сумыг зорьсон юм. Бид тус сумын төв Баруунхараад очиж, оршин суугчдаас машин дэлбэрсэн айл болох Ж.Баярсайханы гэрийг асуухад төвөггүйхэн зааж өглөө. Хохирогч Ж.Баярсайханы гэрт очвол эзэнгүй байв. Харин хашаанд нь дэл­бэ­рэлтэд өртсөн бо­лолтой хойд талын болон арын цонх нь хагарч, гадна талын будаг нь халцарсан “Сузуки” маркийн суудлын автомашин байсан юм.

Гудамжаар явсан хүмүүсээс хэргийн талаар асуухад “Эдний ха­шаан до­тор дэлбэрэлт бол­сон. Наад ма­шин чинь дэл­бэрсэн” гэж бай­­лаа.

Харин хэргийг хэн үйлд­сэн болохыг тод­руулбал өөрий­гөө бөө хэмээн өргөм­жилсөн Баянгол сумын харьяат 24 настай Э.Мөнхбат гэгч үйлдсэн болохыг албаны эх сурвалж мэдээлсэн юм. Энэ дагуу хэргийн талаар тод­руулахаар сумын Цаг­даа­гийн хэсгээр ороход шинээр то­милогдож ирсэн дарга нь хэрэг гарснаас хойш энэ су­манд томилогдсон бо­лохоор хэргийн тухай сайн мэ­дэхгүй гэх хариулт өгсөн юм.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр Э.Мөнхбат гэгч нь тэнүүчилж амьдардаг, өөрийн гэсэн орон гэр, оршин суух тодор­хой хаяггүй нэгэн аж. Тэрбээр өөрийгөө бөө хэмээн өргөмжилж, айлд хонож, юм үзэж харж явдаг юм гэнэ. Өөрийн­хөө үеийн нэгэн бүс­гүйтэй хамтран амь­дардаг боловч тодорхой оршин суух хаяггүй байв.

Гэмт этгээд болох Э.Мөнх­бат нь Ж.Баяр­сайханыд за­сал хийхээр очоод “Танайд гай тохиох нь бүр цаашлаад амь насанд чинь аюултай бо­ло­хоор сайн засал хийлгэх хэ­­рэг­тэй” хэмээн их хэм­жээ­ний мөнгө нэхсэн аж. Ту­­хайн үед Ж.Баярсайханд Э.Мөнх­­батын нэхсэн мөнгө байх­гүй байсан болохоор за­сал хийлгээгүй юм билээ. Үүнд нь хорссон Э.Мөнхбат нь өө­рийнхөө хэлснийг батат­га­­хын тулд энэ хэргийг үйлд­сэн болох нь тогтоогдсон аж.

Дэлбэрэлт болсны дараа хохирогч Ж.Баярсайхан “Э.Мөнх­батын хэлсэн үг үнэн байж. Үнэхээр л манайд гарз хохирол учирч байна. Засал хийлгэхгүй бол болохгүй нь” хэмээн бодож байжээ.

Хэрэг гарснаас хойш мэ­дэхгүй дугаараас үл таних хүн утастаж, “Та нарын эд хөрөнгөд чинь халдлаа. Бол­гоомж­той байхгүй бол амь насанд чинь хүртэл аюултай шүү” хэмээн заналхийлсэн гэ­нэ. Айж сандарсан Ж.Баяр­сайхан үнэхээр л бөө Э.Мөнх­батын хэлсэн үг үнэн гэдэгт итгэсэн байв.

Гэвч цагдаагийн ажилт­нууд үзлэг хийхэд хохирогч Ж.Баярсайханы машин дор хоёр ширхэг дэлбэрэх бодис тавьснаас нэг нь дэлбэрч, нө­гөөх нь дэлбэрээгүй үлдсэн болох нь тогтоогджээ. Ту­хайн үед Ж.Баярсайхан Улаан­баатар хот руу явахаар бэл­дэж, машиндаа нэлээд их бензин хийсэн байжээ. Аз болоход дэлбэрэх бодис ма­шины банкнаас өөр газар дэл­бэрч, хүчтэй дэлбэрэлт болоогүй аж.

Биднийг очиход Ж.Баяр­сайхан ээждээ шинжилгээ хийл­гэхээр эхнэрийн хамт Улаанбаатар хот руу явсан байв. Иймээс айл хөршөөс нь утасны дугаарыг нь авч Ж.Баярсайхантай холбогдон, уул­захаар тохирсон юм.

Хохирогч Ж.Баярсайхан нь Баруунхараа сумын уу­гуул, эхнэр хүүхдийн хамт амь­дардаг. Түүний охин нь оюутан учраас ихэнхдээ Улаан­баатар хотод байдаг аж. Хэрэг гарсан өдөр Ж.Баяр­сайхан нь эхнэр П.Туяа болон хадам ээжийн хамт байжээ.

 

Ингээд эл хэргийн талаар Ж.Баярсайхан болон түүний эхнэр П.Туяатай ярилцсан юм.

-Танай машинд тэсрэх бо­дис тавьсан гэсэн. Гэмтэж бэртээгүй биз дээ?

-Маш аюултай зүйл бол­сон. Азаар бид гэмтэж, бэр­тээ­гүй. Хэрэг гарах үед бид ха­шаан дотор дэлбэрэлт бол­сон гэдгийг ч сайн мэдээгүй. Маргааш өглөө нь босоод хар­тал манай машины цонх­нууд хагарч, будаг нь хал­цар­чихсан байсан.

Үүрээр 04:00 цагийн үед болсон. Тухайн үед их хэм­жээний чимээ гарсан. Манай суманд “Даваа мандал” гэ­дэг Хятадын тэсэлгээ хий­дэг компани бий. Энэ ком­пани уул уурхайн чиг­лэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Заримдаа үүрээр тэсэлгээ хийж, тэсэрч, дэлбэрэх чи­мээ гар­даг юм. Тухайн үед “Да­ваа мандал” компани тэсэл­гээ хийж байгаа юм байх л гэж бодсон.

-Хэрэг үйлдсэн хүн нь ба­ригдсан гэсэн. Та таних уу?

-Энэ талаар ямар нэгэн зүйл яримааргүй байна. Цаг­даагийн байгууллага тогтоох байлгүй дээ.

-Нутгийн хүмүүсийн ярьж байгаагаар Э.Мөнхбат гэ­дэг бөө энэ хэргийг үйлд­сэн гэж сонслоо. Та­найд за­сал хийж өгнө гэж мөнгө нэ­хээд ийм хэрэг үйлдсэн юм биш үү?

-Хэрэг үйлдсэн хүний талаар янз бүрийн юм ярих­гүй. Хэрэг илэрсний дараа дэл­гэрэнгүй зүйл ярьж бол­но. Ер нь бол энэ манай ху­вийн асуудал.

-Дэлбэрэх бодис ямар хэм­жээтэй байсан бэ?

-70 см урттай. Тө­мөр лааз­тай ундаа шиг гонз­гой хэл­бэртэй. Дундаа нүхтэй, лаа шиг материалтай, ягаан өнгөтэй зүйл байсан. Нэг нь дэлбэрээгүй байсан бо­лохоор эд мөрийн баримт гээд цагдаа нар хурааж авсан.

-Дэлбэрэлт болох үед та­найд хэн хэн байсан юм?

-Нөхөр, манай ээж бид гурав байсан. Баригдсан хүн нь дэлбэрэх бодисоо ха­шаа давуулж шидсэн гэж хэл­­сэн байна лээ. Дэлбэрэлт бо­лох үед ямар азаар гадаа га­раа­гүй юм бэ гэж бодож бай­на. Хэрэв гарсан бол тэр хүн бид­нийг алж ч болох бай­лаа.

-Хэрэг гарснаас хойш дахин ямар нэгэн байдлаар за­налхийлсэн үү?

-Үгүй. Гэхдээ тэр өдрөөс хойш айдастай байна. Ма­найх “Найман шарга” нэр­тэй хүнс­ний дэлгүүр ажил­луул­­д­аг юм. Нөхөр бид хоёр дэл­гүүрээ орой болтол ажил­луул­­даг болохоор архи үнэр­түүлсэн хүн орж ирэх бүрт айдаг болсон. Одоо гэр­тээ очих эвгүй л байна.

-Ямар төрлийн бодис байс­ныг цагдаагийн газраас хэл­сэн үү?

-Ямар ч байсан хэрэг хий­сэн хүн нь “Нарантуул” за­хаас авсан гэж хэлсэн юм билээ. Ийм аюултай, хүний амь насанд аюул учруулж бол­зошгүй зүйл хувь хүнд байна гэдэг үнэхээр айм­шиг­тай. Хаанаас яаж авсан гэд­гийг илрүүлээсэй л гэж бодож байна. Манай ул­сад амьд явах баталгаа алга байна шүү дээ. Ийм зүй­лийг киноноос харж бай­сан бо­лохоос биш бидэнд тохиол­до­но гэж бодож байсангүй.

-Цагдаагийн байгуул­ла­гаас танай гэр бүлд хэр ан­хаарал тавьж байна?

-Сумын Цагдаагийн хэс­гээс ямар нэгэн анхаарал тав­иа­гүй ээ. Ийм аюултай зүйл болоод байхад анхаарч ажил­лахгүй байна. Манайх сумынхаа төв хэсэгт байдаг. Хэрэв бензиний банк дэл­бэр­сэн бол хүний амь нас эрсдэх байсан. Манай сумынхан ша­тахуун түгээх станц юм уу, уурын зуух дэлбэрчихлээ гэж бодсон гэсэн. Тийм хүч­тэй дэлбэрэлт болоод байхад дор­витой арга хэмжээ авах­гүй байгаад гайхаж байна. Иргэдэд ч гэсэн сэрэмж­лүүл­мээр л байгаа юм.

Ж.Баярсайхан болон түү­ний эхнэр П.Туяа нар ийн ярьж байсан юм. Хувь хүний гар дээр хүний аминд аюул заналхийлсэн тэсэрч, дэлбэрэх бодис байна гэдэг ёстой л сэтгэл сэртхийлгэсэн хэрэг.

Хохирогчдын хэлж буй­гаар энэ төрлийн бодис “На­ран­­туул” зах дээр зарагдаж бай­гаа нь энэ төрлийн наймаа га­зар авсныг харуулж бай­на.

Эд мөрийн баримтаар үлд­сэн дэлбэрэх бодисыг ямар зүйл болохыг тогтоохоор шал­гаж байгаа аж.

Хэрэг үйлдсэн Э.Мөнхбат гэгч нь Сэлэнгэ аймгийн Зүүн­хараа сумын Цагдан хо­рих газар саатуулагдан шал­гагдаж байна.

Бид энэ тэсэрч, дэлбэрэх бодисыг хаана, хэн зардаг, хэдэн төгрөгийн үнэтэй гээд тодруулахаар сурвалжилж байна. Мөн хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч Сэлэнгэ аймгийн Мандал су­мын Зүүнхараа хотын Цаг­даа­гийн хэлтсийн хошууч Б.Батхуягтай холбогдоход “Шинжээчдийн хариу га­раагүй болохоор тайлбар хийх­гүй” гэв. Энэ гэмт хэрэг Монголд гарсан анхны террорист халдлага уу? Энэ асуудлыг холбогдох хууль, цагдаагийн байгууллага онц­гой анхаарах хэрэгтэй.

Эх сурвалж Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car