antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 4, 2012 Comments are off

УИХ-ын 76 гишүүнийг гэмт хэрэгтэн гэж хэлэхэд арай хатуудна

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очиртой ярилцлаа.

-Удахгүй шинэ Үндсэн хууль баталсны 20 жилийн ой болох гэж байна. Мон­гол Улсын Үндсэн хуулийг ба­талсан хүн нь өөрийн га­раар хуулиа зөрчиж болж байгаа юм уу гэсэн хатуу асуул­таар ярилцлагаа эхэлье, уучлаарай?

-Сонгуулийн тухай хуу­лийг хэлээд байна даа хөө. УИХ-ын гишүүнийг бүх нийтээрээ шууд сонгоно гэсэн зарч­мыг пропорциональ гэ­дэг тогтолцоог оруулж ирс­нээ­рээ зөрчлөө гээд шүүм­жилж байна. УИХ-ыг шууд сонгоно гэдэг нь иргэн хүн сонгогч, өөрийнхөө санал өгөх ёстой төлөөлөлд тэм­дэг­лэгээ та­виад са­нал хураадаг хайр­цаг руу хийхийг хэлдэг. Сон­гогч санал өгөх эр­хээ бус­­даар төлөөлүүлж илэр­хий­­л­ээ­­гүй. Өөрөө шууд са­на­лаа өгч байгаа юм гэж сүүлийн най­ман  жил улстөрч, суд­лаач, хууль­чид тайл­бар­­лаж эхэлсэн. Тэгэхээр эцэс­тээ янз бүрийн маргаан гар­­вал Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/-д очно. Хэрхэн яаж шийд­вэрлэхийг ҮХЦ олгогд­сон эрхийн дагуу шийд­вэрээ гар­гах эрхтэй.

-Үндсэн хуулиа зөрччих­лөө гэж танд бодогдох­гүй бай­на уу?

-Нэгэнт баталсан хуулиа Үндсэн хууль зөрчсөн гэж хэлэх эрх надад байхгүй.

-Яагаад. Хуулийн заалт нь тов тодорхой байгаа юм биш үү. Нийгэмд ийм ойл­голт хэдийнэ бий бол­чих­сон шүү дээ?

-Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ҮХЦ шийднэ. Анх Үнд­сэн хуулийг батлахдаа бид иймэрхүү асуудлаар их маргасан. Үндсэн хуу­лийн шүүх нь ҮХЦ. Энэ шүүх юу хийх ёстой вэ. Xууль тогтоох бай­гуул­ла­гаас гар­гаж байгаа шийд­вэр эцэг хууль, гол тулгуур ба­римт бич­гийнхээ үндсэн ба­римт­лал, үзэл санаатай зөр­чил­дөж байгаа эсэхийг нь шүү­дэг. Үндсэн хуулийн шүүх гэ­хээсээ илүү үндэсний нэр томъёо агуулгаа бодоод ҮХЦ шийднэ гэчихсэн юм шүү дээ. Харин ч Үндсэн хуулиа зөрчих биш ардчилсан төр ул­саа эмхлэн байгуулах, улам боловсронгуй болгоход төгөлдөржсөн баримт бичиг гаргалаа.

Ялангуяа сонгуулийн маргаан гаргахгүй байх. Сон­­гогч­­дын санал тусгалаа зөв олж гаргах, сонгуульд нө­лөөлөх нө­лөөллийг хүний орол­цоо бага байлгахад ан­хаар­сан. Иргэ­ний ухаалаг үнэмлэх, саналыг автоматаар тоолох системийг хуулинд оруулсан. Тийм ч учраас Сонгуу­лийн хуулийн ши­нэчилсэн най­руулгыг сонгуу­ль шу­дарга явуулахад үүрэг гүй­цэтгэх болов уу гэж най­д­аж байгаа.

-Ямартай ч УИХ-д хууль зөрчсөн 76 гэмт хэрэгтэн суу­гаад байгаа юм биш үү. Үнд­сэн хуулийн заалтыг зөр­чинө гэдэг хууль зөрчиж бай­гаа хэрэг биз дээ?

-Гэмт хэрэгтэн гэж хэлэх нь арай хатуудна. ҮХЦ-ийн дүгнэлтийг харъя. УИХ-ын гишүүд болон улстөрийн бусад нам Үндсэн хууль зөр­чөөгүй гэж байна. Өөрөөр хэл­бэл пропорциональ сис­темийг мажоритари, холимог тог­­толцоонд шилжүүлж бай­­гаа нь бас л төр орноо бэх­­жүүлэх, улам төгөлдөр бол­­гох хариуцлагатай төр­тэй байх тал руу нь явуулж бай­гаа зоригтой алхам. Цааш­даа улстөрийн на­муудын орол­­цоо үүрэг ха­риуцлагыг сайжруу­лахад гар­цаа байх­гүй про­пор­циональ орж ирж байж төлөөллийн зарч­мыг нэ­мэг­дүүлэх ха­риуц­л­агатай байлгах гэх мэ­тээр олон асуудлыг шийдэж чад­на.

-Монгол Улсад хууль зөр­чинө гэдэг гэмт хэрэг хийс­нээс ялгаагүй шүү дээ?

-УИХ бол хууль тогтоох эрх мэдэл нь хадгалагдаж бай­гаа байгууллага.

-Тэгэхээр УИХ хууль зөр­чиж болно гэсэн үг үү?

-Үүнийг тэгж ойлгож бо­лохгүй.Үнэхээр ҮХЦ ши­нэ Үндсэн хуулийн заал­тыг зөрчсөн гэж үзвэл УИХ хүлээж авах эсэх дээр ги­шүү­дийн байр суурь хараг­дана. Үнд­сэн хуулиар  олгогдсон эрхээ эдлээд хууль тогтоох, Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага аж­лаа хийгээд явж байна.

-Хууль зөрчлөө гэдэг шийд­вэр гарвал яах вэ?

-Хууль тогтоогч байгуул­лага хэрвээ Үндсэн хуулийг зөрчсөн бол засаад явж болно. Түүнээс гэмт хэрэгтэн гэж хэлэх нэр томъёо бай­даггүй. Тэгээд ч шуудхан гэмт хэрэгтэн гэдэг талаас нь хэ­лэ­хэд чихэнд сонсогдохгүй бай­на. Бас ҮХЦ-ийн шийдвэр эцсийн шийдвэр байдаг шүү дээ. Ингээд засагдаад явж байх юмыг Үндсэн хуулийг 1992 онд  батлахдаа бид хий­чихсэн.

-Гэхдээ л Үндсэн хуу­лийг өлгийдөж явсан хүн эргээд хуулиа зөрчих нь хувь хү­нийхээ талаас хэр зо­химж­той юм бол?

-Ямар ч байсан миний байр суурь Үндсэн хуулийн үзэл баримтлалыг зөрчөөгүй гэдэгт итгэж байна.

-Юутай ч энэ удаагийн УИХ-ын гишүүд санал нэг­тэйгээр Сонгуулийн хуу­лийн шинэчилсэн найруулгыг өөрс­дөдөө зориулан гар­­га­сан. Түүнийгээ Үнд­сэн хуулийг зөрч­сөн гэж хү­лээн зөвшөөрөх­гүй юм. Ту­хайл­бал Зав­хан аймаг хоёр мандаттай бол­лоо.  Ингэхэд танд нэр дэв­ших боломж  харагдахгүй л байна даа. Гэ­тэл баталсан хуулиа өм­гөөлөөд сууж байдаг?

-Тийм зүйл болохгүй. Зав­ханаас сонгогдсон гурван ги­шүүний хувьд нам дээрээ асуудлыг нэлээд нарийн яри­на. Тухайлбал 28-д ямар хүнээ жагсаах вэ. Шил­жинэ гэж байгаа 28 хүн бол маш хариуцлага хүлээнэ. Өө­рөөр хэлбэл на­маа бү­рэн ялуу­лахад маш ха­риуц­лага­тай хандах хүмүүс. Тийм уч­раас 28 хүн дотор ха­риуц­ла­гатай хүн байх ёстой. Бас 48 дотор маш хариуцла­гатай хүн байх ёстой гэдэг ут­гаа­раа аймгийн намын бай­гуул­лагын хэлэлцүүлэг яваг­да­на. Дараа нь судалгаанууд хийгдэнэ. Энэ бүхэн шударга явагдана. Намын хамт олон хэн хаана байвал зохимжтой вэ гэдгийг шударгаар гаргаж ирэх болохоос урьдчилаад таамаглах боломжгүй. Ний­гэм янз бүрийн мэдээл­лээр хөө­цөлддөг бол­чихсон үе шүү дээ. Яал­тай ч билээ.

-Таныг намын даргаа огц­руулахад гарын үсэг зур­сан болохоор ирэх сонгуульд 48 байтугай 28-д багтахгүй гээд байгаа шүү дээ. Мандат олдохгүй юм биш үү?

-Энэ асуудалд огт эмзэг­лэхгүй байгаа. Тэгээд ч асууд­лыг манай намын хамт олон шийднэ. Ерөнхийдөө дөр­вөн жилийн дотор хуулийн хү­рээнд улс орныхоо хөгжил дэвшил сайн сайхны төлөө би чамлахааргүй ажилласан.

-УИХ-д суухдаа та “Мон­гол мал” хөтөлбөрөөс өөр томоо­хон зүйл санаа­чил­сан юм уу. Гэвч  “Монгол мал” хө­­төл­бөр багагүй хэл ам да­гуу­­лаад олигтой үр дүн ха­раг­дах­гүй байна шүү дээ?

-Наадах шиг чинь худлаа юм байхгүй. Монголчуудыг XXI зуунд өдий зэрэгтэй бай­хыг нүүдлийн мал аж ахуй авч явсан. Өнөөдөр мон­гол үндэстэн устаж үгүй болохгүй агуу соёлыг өө­р­төө тээж явсан эдийн зас­гийн гол хөшүүрэг бол мал аж ахуй. Тийм учраас эдийн засгийн зах зээлийн нөхцөлд зохи­цуулж байгаль цаг уу­рын эрсдэлийг даван туулж чад­даг орчин үеийн шинжлэх ухаан техникийн өндөр хөгжүүлэх энэ том улс­төрийн баримт бичгийг би баталсан. Энэ бол ам­жилт. Дээр нь Монголын банк санхүүгийн эрх зүйн ор­чинг бүрдүүлэх үүднээс ахиж банк дампуурахгүй байл­­га­хын тулд Төвбанкны тухай хууль, Банкны ту­хай хуу­лийн шинэчилсэн найруул­га, Зээлийн мэдээл­лийн сан­­гийн тухай зэрэг гол гол  хуу­лиудыг санаачилж, аж­лын хэсгийг ахалж ажил­ла­сан. Эдгээр асуудалд дөр­вөн жилийн хүч хөдөлмөрөө гар­га­сан. Бүх асуудалд дан ганц УИХ-ын гишүүний  цаг зав, хүч хүрэлцэхгүй шүү дээ.

-Сонгуулийн хуулийн ш­и­нэчилсэн найруулгаар нэр­сийн жагсаалтад баг­тах 28-д намын даргад таа­лагд­даг, намдаа их мөнгө хандив­ла­сан хүн орох нь ойлгомж­той шүү дээ?

-1990 оноос хойш улстөрд явлаа. Бодит амьдралын хөр­сөн дээрээ буугаад бодо­ход ямар нэг нэр дэвшигч, өргөн олон түмний дэмжлэг сон­гогчдын саналыг хэрхэн авч чадах вэ. Хэн энэ намыг ялуулахад бодитой хувь нэмэр оруулах вэ гэдэг дээр намын дарга юу юунаас илүү бодож, ярил­цаж л таарна. Түүнээс хов жи­вийн шинжтэй ярианууд ор үндэсгүй.

-Ингэхэд та намын дарга­тай­гаа ямар харьцаа­тай бай­гаа вэ?

-Намын даргатайгаа ажил төрлөө яриад л байнга уул­­заж байгаа шүү дээ. Маш ойр­­хон  харилцаатай бай­гаа.

-Анх Ерөнхий сайдыг огц­руулахаар УИХ-ын 20 ги­шүүн гарын үсэг зурсан гэж байсан. Гэтэл тэд яагаад ес болчихсон юм бэ?

-Түүнийг өөрсдөөс нь асуу.

-Ер нь яагаад намын дар­гаа огцруулна гээд гарын үсэг зурчихсан юм бэ?

-Тухайн үеийн улстөрийн нөхцөл байдалтай холбоотой. Тэгээд ч манай нам өргөн ардчилалтай нам шүү дээ. Ги­шүүдээрээ хэлэх зүйлээ ний­гэмд гаргаж өгдөг. Тийм уч­раас иймэрхүү үзэгдэл үе үеийн парламентад гарч л бай­сан.

-Та нарын ард тэгвэл с­а­наачлагч гэж хэн нэгэн хүн бай­сан байж л таарна шүү дээ. Нууцгүй хэлэхэд хэн бэ?

-20 жилийн хугацаанд Мон­голын улстөрийн амьдрал үйл явдлаар баялаг байсан. Тэр хэмжээгээр улстөрийн на­мууд улам боловсронгуй болж төлөвшиж, хатуужаад  тэр хэмжээгээр төрийн ажил цэгцэрсэн. Энэ бол төр ёс­ны үйл хэрэг ажил хэрэг. Ин­гэх л ёстой. Сонин содон юм огт биш. Хэн нэгэн хүн са­наач­лаагүй.

-Содон биш юм байж. Тэгвэл хийх зүйлээ олж ядаад намын дотоод ард­чилал гэдэг үүднээс огц­руулах бичигт гарын үсэг зу­раа­гүй нь ойлгомжтой?

-Манай нам байр сууриа бэхжүүлэх, нийгэм дэх намынхаа үнэлэмжийг сайж­руулах, тэр утгаараа дотроо хэн дуртай нь үгээ хэлэх нь чөлөөтэй байдаг.

-Гарын үсэг зурж байсан зорилго юу байсан юм бэ?

-Хөрөнгө оруулалтын гэрээг чамбай болгох, монгол­­чуу­­дыг Африк, Латин Аме­­ри­кийн хөгжил буурай бо­ловс­рол нимгэн гадныхны аманд багтдаг орон байлгахыг хү­сээ­гүй.

-Нөгөө талдаа та бүхний зарим нэг нь хувийн эрх аш­гийн үүднээс Ерөнхий сай­дыг огцруулах гээд бай­сан юм биш үү?

-Тэрийг би яаж мэдэх вэ.

-Танай  нам дотор намын дар­гаа өөрчлөх бодол­той хү­мүүс байх шиг байна. Тийм со­нир­холтой хү­мүү­сийн гар, хөл болчихсон юм биш үү?

-Энэ тухай бодож явдаг хүмүүсээс очиж асуувал ха­риулах байх. Миний хувьд бусдын гар, хөл болдог толгойгүй хүн биш.

-Тэгвэл чухам юутай хол­боотой гэж. Зөвхөн Зас­гийн газрын тэргүүний аж­лыг урагш явуулах гэж са­наа­чил­сан асуудал гэж хэ­лэх гээд байна уу?

-Манай нам сахилга ха­риуц­лагатай манлайлал өн­дөр байх ёстой. Тэр хэм­жээ­­­гээр нийгэм хүртэл жав­­­хааж­даг. Бид алхам ту­там­­даа тө­гөл­дөржиж улам бо­­ловс­­рон­гуй болгох, нийг­мээ урагш нь чирч явах  тал дээр байнга эрэл­хийлж явах ёс­той. Түү­нээс дөрвөн жил УИХ-д суух санал ав­лаа, зорилго биеллээ гэж бод­доггүй. Монголын төр өнөд орших ёстой. Тийм учраас манай нам энэ нийгмийн манлайлах гол нам юм чинь нийгмээ чиглүүлж байж л амьд байж чадна.

-Тэгэхээр Ерөнхий сай­дыг огцруулах асуудал МАН-ыг амьд байна гэж ха­руу­лахаар тавьсан жү­жиг хэрэг үү. Тэгэхээр энэ бүх­­ний ард Ерөнхий сайд бөгөөд танай намын дарга бай­­гаа гэж хэлэх гээд байна уу?

-Жүжиг биш энэ бол ерөөсөө амьдрал. Урсгалаа­раа, жам гольдролоо­роо явж байна. Сонин содон юм огт биш. Ингэж  монгол төр өө­рөө бэхжин төгөлдөржиж, энэ улс оршин тогтнож ураг­шилж явдаг учиртай.

Эх сурвалж Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car