antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 25, 2015 11 comments

Арилжааны банкуудын татаасыг багасгая

нийтлэсэн Admin

d06ba2b954abd56736866b321e10a588

Арилжааны банкинд өргүй Монгол  айл гэр өнөө үед нүдний гэм болчихоод байна. Өгөх хүний гар өвчүүн дээрээ, авах хүний гар алд дэлэм гэгчийн үлгэрээр банкны зээлийн системийн бодлогод цаламдуулсан иргэд одоо зөвхөн зээл төлөхийн төлөө амьдарч байгаа гэхэд ч хилсдэхгүй.  Нэгэнт мөнгөө гаргаад иргэнд зээл олгочихсон учир асуудал үүссэн тохиолдолд банк гэдийх бүрэн эрхтэй. Тийм нөхцөл бүхий бэлэн гэрээн дээр мөнгө авахын түүс болсон иргэд гарын үсэг зурж орхисон хойно, эцэст нь ямар ч аргагүй байдалд орно.

За яахав, зээл бол дүүрч. Мөнгийг нь авчихсан юм тань өндөр хүүгээр нь төлөхөөс аргагүй.  Энэ тал дээр гялайж гялтайх  ганц мэдээ бий. Тэр нь  арилжааны банкуудын зээлийн  хүүг буулгах чиглэл засгийн газар, Монголбанкинд очоод буй. Сөрөг хүчин хаа очиж, банкны зээлийн системийн бодлогыг өөрчлөх тал дээр бодьтой ажил эхлүүлэхээр эхний шийдвэрээ парламентаар гаргуулж чадсан нь энэ. Мөнгөний бодлогын хүрээнд энэ шинэчлэл хийгдэх юм.  Гэхдээ арилжааны банкууд эл шийдвэрийг хэрхэн хүлээж авах, Монголбанкнаас бодлогоо хэрхэн хэрэгжүүлэх арга зам  гаргах зэрэг асуудлууд  эргэлзээтэй, хүлээлттэй байна.  Үүнийг ингээд орхимз.

Иргэдийн гар дээр очиж буй мөнгөн урсгалыг тэр чигээр нь арилжааны банкууд дамжуулах үүрэг гүйцэтгэж буй. Гэтэл арилжааны банкууд үйлчилгээний нөхцөлдөө асар их мөнгөн суутгал авч буй нь иргэдийн бухимдлыг төрүүлэх болсоор удаж байна. Энэ тал дээр  тэд ямар ч хяналтгүй ажилласаар өдийг хүрлээ. Бэлэн мөнгөний машинаас гүйлгээ хийхэд 50-100 төгрөг, өөр банкны машинаас бол 500 төгрөг, банк хоорондын шилжүүлэг 300-3000 төгрөг, виз хүссэн иргэнд тодорхойлолт гаргахдаа 4000 төгрөг гээд үйлчилгээ тутамдаа өндөр татаастай. Иргэн хүүхдийн мөнгөө өөр банкнаас авахын тулд шилжүүлэг хийлгэхэд 6000 төгрөг төлж байна.  Арилжааны банкууд энэ маягаар иргэдээс татдаг татаасаараа үйл ажиллагааны зардлаа нөхдөг гэх.

Өнөөдөр суурин газар амьдарч буй иргэд карт хамгийн ихээр хэрэглэж байна. Арилжааны банкууд ч бэлэн мөнгөний машиныг хүртээмж сайтай байршуулах болсон. Тэр хэрээр асар их татаас төвлөрч, банк ашигтай ажиллаж буй гэх.  Арга яадарсан нэг нь өөр банкны машинаас  авч 500 төгрөг суйлуулахгүйн тулд  буудал сэлгэн алхаж, ухаалаг машин хайна. Арилжааны банкуудын  бэлэн мөнгөний машины татаасаа тэглэх хэрэгцээ үгүйлэгдсээр байна.

Арилжааны банкууд, ялангуяа ХААН банк бол хэрэглэгчээ зүгээр л  нэг цаг хүлээлгэх хэвшилд оруулаад хэдэн жил боллоо. Салбаруудынх нь хананд хэдэн арван тэрбумын ашигтай ажилласан батламж гялтайх мөртлөө теллер, банкны багтаамж, суудал нь сэлт нь хэвээрээ. Яарч сандарч явдаг иргэд банкны оочер хүлээн, зүүрмэглэж авдаг гэх хошин яриа ч бий.  Үйлчилгээний газар нойлгүй байдгийн  алтан дүрмийг банкууд үлгэрлэн үзүүлж байна. Ер нь яаж өөртөө ашигтай, иргэдэд хохиролтой байхын ухааныг манай арилжааны банкууд асар сайн тооцоолон, хэрэгжүүлж байна. Тэдэнд хяналт ч алга.

Хяналт тавиад ч хүчрэгдэх янз алга. ШӨХТГ-ын дарга асан О.Магнайгийн эхлүүлсэн зээлийн нэг хувийг банк татдаг байдлыг эсэргүүцэх ажил ерөнхийдөө ялагдал хүлээсэн. Эрх ашгаа хамгаалах болохоор арилжааны банкууд яаж нэгдэж, ямар сайн өмгөөлөгч авч, шүүхэд нөлөөлөл үзүүлж чаддагийг бид харлаа. Асуудал арилжааны банкнуудын талд шийдэгдсэнээр иргэд хохирогч хэвээр үлдэж буй нь энэ.

Жилийн жилд асар өндөр ашигтай ажилладаг арилжааны банкууд өнөөдөр эдийн засгийн ийм хүнд үед ч сөхөрсөн юм алга. Мөнгөний эргэлт багасаж буй ч тэд ерөнхий зардлаа татаасаар зохицуулдаг тул  шууд гарлага бараг л хүлээдэггүй гэж болно. Төрөөс арилжааны банкуудын татаас, зээлийн хүү, үйл ажиллагааны уян хатан нөхцөлд хяналт тавих учиртай. Гэтэл эсрэгээрээ мөнгөний хүндртэлтэй асуудлууд  дээр Төр тэдний царайг харж буй учир хатуу аашилчихаж чаддаггүй.  Гэвч иргэдээс талх тариа, автобус унааны мөнгийг нь мөнгөө байршуулсных нь төлөө хамж авдаг татаасны тогтолцоонд шударгаар хяналт тавих ёстой баймаар.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • жаргал (November 25, 2015 11:37:31 am )

    банк одоогийн энэ нөхцөл байдалтай уялдуулж ззэлдэгч нартай уян хатан байж гэрээн дээрээ зарим нэг өөрчлөлт оруулж иргэдийн эрсдлийг бодолцооч ээ орлого багасаж хүмүүсийн амьжиргааны түвшин муудаж эдийн засгийн хүнд нөхцөлд аль аль тал нь хариуцлага үүрмээр байна шүү дээ э вэл төр за сгаас хэн та нарыг зээл ав гэсэн юм гэдэг байдлаар хандахгүйгээр нөхцөл байдалд зохицуулсан арга хэмжээ авч өгөх хэрэгтэй

  • Зочин (November 25, 2015 11:54:43 am )

    Зөв асуудал хөнджээ. Арилжааны банкнуудын зээлийн хүү их өндөр байна. Мөн мөнгө байршуулаад АТМ мөнгө авахад авдаг татаасг болиулмаар байна.

  • зочин (November 25, 2015 12:29:23 pm )

    Өнөөдөр Монголын банкны систем дэндүү их хүү авна дээрээс нь ааш аяг муутай болохоор банкнаас ямар нэг төрлийн зээллэг хөөцөлдөх үнэхээр хүнд ярвигтай ажил юм.Би ажилын байр нэмэгдүүлэх төслийн зээллэг Капитал банкнаас хөөцөлдөөд банкны зарим нөхдүүдэд элдэвээр хэлүүлж цөхрөнгөө барж явна,Засаг төр ард иргэддээ ажилын байр нэмэгдүүл 40-с дээш настай хүмүүс ,хөгжилийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжинэ гэж төсөл гаргаад ажил хийе гэсэн хүмүүсийг дэмжихээ илэрхийлсэн ч тэр нь өрсөлдөөн байхгүй 1-банкин дээр хашаа гэр орноо барьцаалаад ч капиталаас хөгилийн бэрхшээлтэй 40-с дээш настай хувцас нь хуучивтар ,унах машингүй бол зээл олдохгүй юм байна,?Хөдөлмөрийн яам төслийн мөнгөө ганц банкаар биш арилжааны хэд хэдэн банкаар олговол төслийн олгогдвол зохих эзэндээ хүрэх юм шиг санагдлаа

  • банкнуд арай хэтэрлээ (November 25, 2015 12:58:10 pm )

    АТМ-ээс мөнгө авах бүрт 50-100 төгрөг унах юм энийгээ болиулаачээ.Яасан шулж дуусдаггүй юм бэ.

  • zolo (November 25, 2015 1:18:43 pm )

    gadnii bank oruulj ireech tegvel hyygee byylgah bh

  • BAAGII (November 25, 2015 1:23:27 pm )

    гадны банк хэрэгтэй байна

  • Anonymous (November 25, 2015 1:34:50 pm )

    Энэ төрийн банкны луйвар хэрээс хэтэгч байна гэж үздэг. Алтан карт гэгч ямарч нэмэлт үйлчилгээгүй карт хүчээр өгч 10000 төгрөг авдаг. үүнийг эсэргүүцэн тээврийн товчооны салбарын теллерт өргөдөл өгөөд 15 хонож байхад дөнгөж хажуудах хүндээ дамжуулснаар асуудал шийдсэн гэж үзжээ. ахлах нь хав даржээ. Картийн төвийн хүсэлт хүлээн авдаг хүн дээр 2 удаа очиход нэг ч хариу авч чадсангүй. Ийм хариуцлагагүй, өндөр цалин хангамжтай ажилтнуудаа сайжруулахгүй бол дэндүү байна шүү ТӨРИЙН БАНКНЫ орон сууцны хөнгөлөлт гэж олон сая төнрөгийн тэтгэмж авдаг дарга нараа. төрийн банкинд ажиллах чадвартай, танилгүй залуус олон байгааг мэддэг үү. Та бүхний хамаатангууд ийм л ажиллаж байна даа.

  • shur (November 25, 2015 2:06:09 pm )

    vnen shv

  • Зочин (November 25, 2015 3:53:35 pm )

    Ёстой нөгөө эзэнгүй төрийн эмгэнэл гээч нь энэ байхдаа. Ард иргэд нь эцэж ядран туйлдаа хүрээд байхад үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэмээн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хэдэн тэрбум төгрөг зарцуулна гээд яриад явж байгаа хүмүүсийг бид нар өөрсдийнхөө төлөө сонгосондоо харамсаж байна. Ард иргэдийн арх ашгийн төлөө ажиллаж байгаа хүн ер нь ховор байна. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг чинь энэ дээ.

  • бизнес эхрлэгч (November 25, 2015 4:08:02 pm )

    1. Zeeliin xuu undur
    2. ATM mungu avaxad 50-100.500 avdag. neeree l zarimdaa ATM xaij yavdag shuu.
    3. Xyamraltai yed banknii salbar tsalingaa nemeed jiliin etsiin shagnal uramshuullaa tootsox gej bna

  • oyun (November 25, 2015 7:19:54 pm )

    yag zuv. arai denduu bna…

antalya rent a car