antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 25, 2015 13 comments

ШАРХАА НӨХӨХӨӨР УЛАЙРСАН НИЙТИЙН ТЭЭВРИЙНХЭН ИРГЭДИЙГ ХӨЛДӨӨ ЧИРЭХ НЬ

нийтлэсэн Admin
olloo_mn_1448414439_bus7
Нийтийн тээврийнхэн парк шинэчлэлийнхээ хүрээнд хэд, хэдэн ажил хийж байгаагийн нэг нь автобусны цахим карт юм. Өнөөдрийн байдлаар нийслэлд байнга автобусаар зорчдог 700 мянга орчим иргэний 553 мянга нь цахим картаа худалдан авчээ. Тэгэхээр үлдсэн нь бэлэн мөнгөөр зорчиж байгаа гэсэн үг. Тэгвэл тун удахгүй хяналтын ажилтны сургалтад хамрагдаж буй мөнгө хураагчид буюу кондукторууд ажилдаа орохоор болжээ.

Ингэснээр картаа худалдаж аваагүй иргэд хяналтын ажилтанд хянуулан нийтийн тээврээр 500 бус 700 төгрөгөөр зорчихоор болж байгаа аж. Гэтэл тухайн картыг худалдаж авах эсэх нь хувь хүний эрхийн асуудал байлтай. Эрхээ эдэлснийхээ төлөө 700 төгрөгөөр нийтийн тээврээр үйлчлүүлнэ гэдэг байж боломгүй зүйл юм. Хэдийгээр албаныхан “Иргэд эрхээ эдэлдэг шигээ үүргээ биелүүлэх хэрэгтэй” гэж байгаа ч зөвхөн карт худалдаж аваагүйнхээ төлөө нийтийн тээврээр үйлчлүүлэхийн тулд нэмж 200 төгрөг төлнө гэдэг зүйд нийцэхгүй.

Нөгөөтэйгүүр байнга алдагдалтай ажиллах болсноо зарлах болсон нийтийн тээврийнхэн шархаа нөхөхийн тулд иргэдийнхээ халаасанд гараа хийх гэж улайрч байна. Ингэж хардах ч хэд, хэдэн шалтгаантай юм.

Хэрэв уншигчид санаж байгаа бол, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн ажилчид байсхийгээд л ажил хаялт зохион байгуулж иргэдийг хохироодог. Хамгийн ойрын жишээ л гэхэд, өнгөрсөн аравдугаар сарын эхээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд түр зогсолт хийж, олон зуун мянган иргэдийн эрх ашгийг хөсөр хаясан. Үүнийгээ тэд “Улаанбаатар смарт картыг нэвтрүүлж эхэлснээс хойш түлшний мөнгөгүй болж, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй болсон учир ийнхүү түр зогсолт хийхээс өөр аргагүй боллоо” хэмээн тайлбарласан билээ.

Тухайн үед Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Улаанбаатар цахим картыг үйлчилгээндээ нэвтрүүлснээр 10 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт дутсан. Хувийн хэвшлийнхэн сүүлдээ цалингаа тавьж, түлшээ авч чадахаа байлаа. Улсын компаниуд ч адилхан. Шатахууны компаниудад гурван тэрбум гаруй төгрөгийн өртэй” хэмээн ярьсан байдаг.

Энэ бүгдээс харахад “Улаанбаатар цахим карт”-ыг үйлчилгээндээ нэвтрүүлснээр алдагдалтай ажиллах болсон нийтийн тээврийнхэн шархаа нөхөхийн тулд иргэдийг хөлдөө чирэхээр шийдсэн нь тодорхой байна. Учир нь, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд автобусныхаа үнийг 700 төгрөг болгох аваас түүнийг дагаад олон сөрөг үр дагавар гарна. Жишээлбэл, өдрийн цагаар 500 төгрөгөөр иргэдэд үйлчилгээ үзүүлдэг микро автобусууд 700 төгрөгөөр үйлчилж эхлэх нь гарцаагүй. Тэд 700 төгрөгөөр үйлчилгээ үзүүлж эхэлбэл оройн цагаар, автобус зогссон үед хэдэн төгрөгөөр иргэдэд үйлчлэх нь ойлгомжтой биш гэж үү.

Үүгээр ч зогсохгүй үүнийгээ дагаад таксиныхан км-ийнхээ үнийг нэмж, эцэст нь өнөөх хуруу хумсаа хуйхлан байж олсон хэдэн төгрөг маань хоол, хүнсэнд бус унаанаас унаанд үрэгдээд алга болоход ойрхон байгаад иргэд бухимдалтай байна.

Өглөөний сонин
Б.Төрбат

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • жүдогийн ерөнхийлөгч Баттулга гишүүндээ баярлаж явах юм үнэхээрийн жүдогийн тамирчид дасгалжуулагч нараа нэгдсэн нэг удирдлагаар хангаж (November 25, 2015 11:28:09 am )

    автобусаа сайн явуулж байж наад цахимаа яриач зүүн салааны автобус 17 цагаас хойш явахаа больсон шүү дээ энэ асуудал дээр нь холбогдох дарга нар нь анхаар нь биз болохгүй бол баримт бичлэгээр дэлгэрэнгүй үзүүлнэ шүү

  • Зочин (November 25, 2015 1:24:31 pm )

    үнэ мөнгөө нэмдэг л юм байгаа биз.Үйлчилгээ чинь ямар байгаагаа хараач. хүйтэн, заваан. хүрэлцээтэй үйлчилгээтэй билүү. хүйтэрч байна хөгшид хүүхдүүд битгий хэл нийтийн унаагаар үйлчлүүлдэг хүмүүс үнэхээр зутарч байна шүү.Хотын төвийн маршрут Таван шар офицер гэсэн чиглэл чинь хоосон шахуу л давхиад байх юм.Хотын захын үйлчилгээ ямар байгааг та бүхэн мэддэггүй мэдэхийг ч хүсдэггүй та наррын толгойд зөвхөн мөнгө саах, ашиг олох бодол л байх юм даа. Ард түмсэн бид чинь мөнгөө өгчихөөд аятайхан шиг үйлчилгээ авмаар байна ш тэ

  • зочин (November 25, 2015 2:10:09 pm )

    тэр картыг нь авчихаач амар шүү дээ чаг чаг гээл болоо Бие биедээ төвөг болоод л байхын ЭВТЭЙ БАЙЦГАА ДОО

  • зочин (November 25, 2015 3:09:06 pm )

    Батүүлийн солонгос бизнес байхгүй юу даа. Карттай картгүй мөнгөө өгч байвал болоо биз дээ.

  • зочин (November 25, 2015 3:12:42 pm )

    хувийн компани ажилчдынхаа цалинг сардаа өгч чадахгүй л байнаш дээ улс хувь 2 т ялгаа алга ,улс иргэдийн халаасруу битгий гараа хийгээд байгаач идэж ханахгүй бна уу

  • 123 (November 25, 2015 3:55:13 pm )

    БҮГД КАРТТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ. ШАХАХГҮЙ бол МАЙХАН ХЭЗЭЭ ХӨДӨЛЖ БАЙЛАА. ЗӨВ зөв.

  • naruto (November 25, 2015 4:06:19 pm )

    хөөрхий хэн нэгэн мөнгө босго гээ биз
    дүрэмгүй тоглоом хэцүү ч дээ

  • 111 (November 25, 2015 8:09:07 pm )

    5 shar oftseroos busad hotiin zahruuga oroi tiisheege unaa oldhgui hetsuu yuma avtobusniha toog nemmer yum hotin zahad chin bas hun amidardag yum shu de

  • Anonymous (November 25, 2015 9:15:23 pm )

    Ардчилсан намынханыг төрийн толгойноос зайлуулах юмсан. Саналаа хэдэн халтар төгрөгөөр худалддаг пиздакуудаас болж олон Монгол олон жил үйлээ үзэж байна даа

  • Anonymous (November 26, 2015 12:58:55 am )

    naad kart chini mash amarhan evdreed bna ochood avah geheer 3600 kartand baisan monye no hog shahahaa bolioch

  • Anonymous (November 26, 2015 9:09:05 am )

    ЗА СЭТГҮҮЛЧЭЭ БИТГИЙ ТЭГЖ ДАНДАА ЮМ МУШИГАЖ БИЧИЖ БАЙ. ШИНЭ ЮМ НЭВТРҮҮЛСЭН БОЛ ТЭРИЙГЭЭ БИЕЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ. БУСАД ОРОН Ч БАС АДИЛ ТЭГЖ Л БАЙГАА. ХҮМҮҮСИЙГ ХАРЖ БАЙХАД ЗАРИМ НЬ УНШУУЛАХГҮЙ ЗАРИМ НЬ ХЭДЭН ЗАДГАЙ БАЗААД ХИЙЧИХЭНЭ ТЭГЖ ХУУРААД ЯАДГИЙН ЕР НЬ. ХЯНАЛТ ШАЛГАЛТ ТАВЬЖ БАЙЖ ЖИГДРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. СОЛОНГОСТ КАРТ НЬ 6500 Л ГЭДЭГ, МАНАЙД 3500 Л БАЙНА БОЛЖ Л БАЙНА ШДЭЭ. НЭГ КАРТ АВЧУУЛ ХАЯХГҮЙ Л БОЛ НАСААРАА Л ХЭРЭГЛЭНЭ БИДЗЭЭ.

  • zochin (November 26, 2015 10:41:13 am )

    vnee nemdeg shigee vilchilgaagaa saijruulmaar yum.huuchin shar hadnii abtobus ih l yudag bsan getel odoo bol 40-50 minut hvleej baij irj baina hvitnii ulirald arai l bish yumaa

  • zochin (November 26, 2015 1:50:04 pm )

    torbat setguulchee buchij bgaa sedev bolon salbariinhaa tuhai tuhai sai sudalj zov medeelel humuust hurgeechee ug uzeg 2 mash huchtei zuil gedegiig medeh uu ta 4 deh zasaglald ajillaj bgaa hun shuu dee ene salbart ajillagsad tanii dutuu dulimag medeeleld ih gaihaj bba ta ch bas ajilaa tun gainga hiij bna shuu dee niitiin teewriinhen sharhaa nohoj bgaa ym bish ee hiislel bolon smart kompanii yavuulj bui bodlogo kartaar uilchluuleh ni zov shuu dee delhiin niitiin l jishig harin niislelees geregjuulehdee gargaj bgaa aldaa ni niitiin teewriinhen bolon zorchigch nart hundrel uchruulj bgaa tuhai niitleliig zorchigch bolon irgedees tenzvertei medeelel avch saihan niitlel bicheech

antalya rent a car