antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 25, 2015 19 comments

“АН-ынхан хуралдаа суухгүй бол Хөгжлийн банкны хуудууг зарлана”

нийтлэсэн Admin

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн шалгалт, Чингис, Самурай бондын зарцуулалтад шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулах ёстой. Хурал өнөөдөр 09.00 цагт эхлэх товтой ч одоогоор гишүүд ирээгүй байна. Тус шалгалтын дүнг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх ёстой байсан ч Ардчилсан намын гишүүд оролцоогүйгээс тус хурал хойшлоод буй юм.

Мөн тус шалгалтыг хийсэн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “Хөгжлийн банк, Чингис, Самурай бондын зарцуулалтад хийсэн шалгалтын дүгнэлтийг бүлгийн хурал дээр хэлэлцэж байж дараа нь байнгын хороонд ор” гэсэн чиглэл өгсөн гэсэн. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ямар нэгэн байдлаар бүлгийн хурлаар орж, бүлгээс чиглэл авна гэдэг нь хэтэрхий улстөржсөн асуудал юм. Хэрэв өнөөдрийн хуралд АН-ын гишүүд оролцохгүй бол шалгалтын дүнг хэвэлийн хурал зарлаж нийтэд зарлах болно” гэлээ.

Мөн тэрээр илэрсэн зөрчлүүдийн талаар цухас дурдахдаа, Сангийн яамнаас хийсэн шалгалтаар Хөгжлийн банкны удирдлагууд зам барих тендерт тусгай зөвшөөрөлгүй компанитай гэрээ байгуулж санхүүжилт өгсөн тохиолдол байгаа. Төсөвт өртөг нь бага мөртлөө хэрэгжилтийн явцад өртөг нь огцом нэмэгдсэн төслүүд цөөнгүй байна лээ. Эдгээр асуудлыг хуулийн байгууллага шалгах биз. Мөн Үндэсний аюулгүй байдлын газраас гаргасан зөвлөмжийг зөрчсөн баримт материалууд ч байгаа гэсэн юм.

Д.ЖАРГАЛ

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • зөв (November 25, 2015 11:50:07 am )

    Энэ АН-ийн луйварчид бүр цагаандаа гарлаа

  • irgen (November 25, 2015 11:58:16 am )

    AN baahan zeeliin munguur um hiilee, mungu oloh um yu ch hiij chadsangui

  • Anonymous (November 25, 2015 12:13:53 pm )

    хуралдаа суусан ч эс суусан ч зарлах ёстой юм биш үү, үхсэнээ нуугаад байдаг юм

  • zochin (November 25, 2015 12:18:02 pm )

    Zarlah heregtei. Uls orniig 3-han jiliin dotor buren dampuuruullaa. Ardchilal bish anarhizmiig amerikaas importolj avchraad ard tumniig huurch ard tumnii baylag horongiig huivaldan idej ediin zasgiig elgeer ni hevtuulsniihee haritslagiig huleej ardchilsan namaas ih hurald suuj baigaa gishuud 100 huvi ogtsor. Tedniig sian shalgah heregtei Avulgatai temtseh gazriinhaan.

  • Dak (November 25, 2015 12:24:15 pm )

    UU ZA SHANTAAJILJ BGAA YUMUU ZARLAACH ..BUGD HULGAICH HEREGEE ZARALTSAAD L EVSEED L………. ENGIIN NEG HULGAICH NARAAS YALGAA ALGA

  • zochin (November 25, 2015 12:33:28 pm )

    AN han aisan hund argal hodolno bolj dee.uneheer zartsuulalt nootoi bol zarlah heregtei.arai l dendej bn shu.

  • Anonymous (November 25, 2015 12:40:31 pm )

    Gemt xergiig medseer baij nuun daragduulax ni xuuli zurchsun uildel.

  • зочин (November 25, 2015 12:50:19 pm )

    Шууд зарлаач хэвлэлд ниитлэх хэрэгтэй

  • Anonymous (November 25, 2015 1:42:45 pm )

    зул бөхөхийн өмнө бадардаг юм. АН будаа болох нь дээ

  • зочин (November 25, 2015 2:02:38 pm )

    иймэрхүү бойкот хийгээд суулгүй үнэн төрх байвал ил тод илчлээч,хужаа царайлсан мангуу минь

  • зочин (November 25, 2015 2:23:03 pm )

    Та бодит байдлыг мэдээлэх үүрэгтэй биш үү. Хэн нэгнийг хуралдаа суухыг шаардахын оронд хурал болоод мэдээлэгддэггүй өнгөрдөг юм уу.

  • Anonymous (November 25, 2015 2:54:20 pm )

    Yaj zartsuulj baig il tod medelleh ni zuv biz dee

  • Балт (November 25, 2015 3:00:53 pm )

    Аль эртнии зарлахгүй юугаа хиигээд дараад байгаан.шалгалтын бүлэг ороод жил болж бгаа биздээ

  • zochin (November 25, 2015 7:14:45 pm )

    bulhai bga bol shuud delgeech hudla manjilj suuhin hereg yu bna

  • Irgen (November 25, 2015 8:42:43 pm )

    Ene man-han. A n-ihnaas yunaas n aigaad baigaa ym alga bolson dutaad baigaa bol hevlelii hural hiij ilchilj l bmaar ardcilsan namiihan nam dotroo huivildaj hor nairuulah geed bhad ardchilsan namiihand eh oron irged tumen hajuudah nuhur gej ugide namaa uuriin har tolgoigoon l bodcogoon

  • bataa (November 26, 2015 1:58:06 am )

    ardchilsan namynhnaas hahuul hyleegeegyi l yag gargaj tavihgyi bgaa um be.er ni bol tednees um ogoochee geed bgaatai adil l um heleed bgaa um bishyy

  • азаа (November 26, 2015 9:24:44 am )

    зарлахгүй сүрдүүлээд байгаа чинь тохиролцоё гээд байгаатай адилхан сонсогдоод байна шүү

  • зочин (November 26, 2015 11:13:01 am )

    энэ одоо юу гэсэн үг вэ. хэн нэгэн буруутай зүйл хийсэн бол хариуцлагаа хүлээх нь зүйн хэрэг. гэтэл алдааг нь илрүүлчихээд зарлахгүй хараад байна гэдэг чинь өөрөө ямар нэг асуудалтай хүн гэсэнтэй адилхан байна. тийм л биш бол дэлгэх хэрэгтэй

  • Anonymous (November 26, 2015 11:48:02 pm )

    Хурдан дэлгээд өгөөчээ.Идсэн уусан
    илэрхий учраас л Гарамгайбаатар нь зугтаад байхгүй юу.

antalya rent a car