antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2015 17 comments

Засгийн газрыг огцруулах нь хэнд ашигтай вэ

нийтлэсэн Admin

olloo_mn_1423203184_shnblg

Ерөнхий сайдыг огцруулахаар УИХ-ын гишүүн Г.Уянга гарын үсэг цуглуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 16 гишүүн Засгийн газрын тэргүүнийг огруулахыг дэмжсэн байна. УИХ-ын нийт гишүүдийн ¼ нь гарын үсэг зурвал “Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг” чуулганаар хэлэлцэх учиртай.

Албан ёсоор Г.Уянга гишүүнийг зүгээс нэрийг нь баталгаажуулаагүй хэдий ч Р.Амаржаргал, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Су.Батболд, Ж.Батсуурь, Х.Болорчулуун,  Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Ц.Нямдорж,  Ё.Отгонбаяр, О.Содбилэг,  А.Тлейхан, Г.Уянга, Л.Цог, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр нарын гарын үсэг зурсан гэж өчигдөр хэвлэл мэдээллийн сайтуудаар явсан.

Ер нь яагаад Ч.Сайханбилэгийг суудлаас нь авч хаях гээд байна. Огцрууллаа гэхэд хэн оронд нь очих вэ. Х.Баттулга, Н.Алтанхуяг нар уг тогтоолд гарын үсэг зурсан гэж шуугиж байсан ч батлагдаагүй. Шантааж хийж сурсан манай гишүүд ямар ч аргаар хамаагүй УИХ, Засгийн газрыг огцруулж магадгүй аж.

МАХН-ын зүгээс УИХ-ыг тарахыг шаардсан. Үүнийгээ Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг баригдсны дараа хийэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж байв. Өдгөө АН-аас нэр дэвшиж УИХ-д сууж буй Ч.Сайханбилэг Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байна. Гэтэл тус нам дотор гурван том фракц байгаагаас Х.Баттулгын толгойлж буй хэсэг нь түүнийг Ерөнхий сайдад зүтгүүлж байгаа гэсэн яриа гараад бараг хоёр жил боллоо.

Гэтэл Х.Баттулга, Н.Алтанхуяг нарыг хувийн эрх ашгийн үүднээс зориуд шуугиан дэгдээсэн, зурахгүй бол зурахгүй гэдгээ л хэл гэж шулуухан сануулаад авсан. Харин АН-аас үлдсэн хугацаанд Засгийн газрын огцруулахгүй гэдэг дээрээ бат зогсож, Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй, зурсан гишүүдэд хариуцлага тооцно гэсэн. Гэсэн ч Ерөнхий сайд асан Р.Амаржаргал тогтоолын төсөлд гарын үсэг зурсан. Харин бусад гишүүд яагаад зурахгүй байна вэ. Тэд хариуцлага тооцно гэдгээс айж байна уу, эсвэл өөрийн албан тушаал дээрээ дахиад хэдэн сар байхыг хүсч байна уу.

Нөгөөтэйгүүр ирэх сонгуулийн хувь заяагаа бодох үүднээс ямар ч байсан З.Энхболдтой эвтэй байхын чухлыг тэд ойлгож байгаа.  Засгийн газар, УИХ хооронд асуудал байдаг ч З.Энхболд  засгийн суудлыг хамгаалахын  төлөө гишүүдээ зангидах үүрэгтэй. Ер нь хэн байлаа ч тэр ингэж л зүтгэх учиртай хойно.

Харин нөгөө талд засгаас гарч, сөрөг хүчний үүргийг идэвхтэй гүйцэтгэх болсон МАН-ынхан сүүлийн үед  засгийг унагах төлөвлөгөөг дэмжиж эхлэв. Анхандаа Б.Бат-Эрдэнэ гишүүнээс бусад нь халгаад зуралгүй тойрч байсан бол энэ удаа нэрээ нууцлаад сууцгаахыг хүсээгүй бололтой. Цаашдаа МАН-ын гишүүдээс гарын үсэг зурах хүн олон гарч ирэх байх. Тухайлбал С.Бямбацогт, Н.Номтойбаяр нарыг дурдаж болно.

Ямар ч байсан оноос өмнө Ч.Сайханбилэг огцорвол дараагийн хүн нь Х.Баттулга гэдгээс өөр таамаг үлдсэнгүй. “Женко” ч сайхан бүх өдөр тутмын сонины нүүрэнд заларч, олны анхаарлыг татахаа мартаагүй. Түүнийг Ерөнхий сайд болгоод өгье гэсэн хүмүүс ч нам болон ордон дотор зөндөө байгаа гэдэг нь нууц биш болсон аж.

Г.Төмөр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Zochin (November 24, 2015 3:40:53 pm )

    Ogtsoruulah gej ih hicheej baigaa Uyanga gedeg huuhend ashigtai yum baigui.

  • Anonymous (November 24, 2015 4:05:52 pm )

    Буруу шийдвэр гаргасан бол огцорох л ёстой Энэ нь ард түмэнд ашигтай дахин дахин гаргаж бгаа алдаатай шийдвэрүүд харин хэнд ашигтайг нь бодож үзэцгээ лдээ огцруулахгүй гээд улайраад бгаа хүмүүсээ

  • Иргэн (November 24, 2015 4:15:51 pm )

    Энэ улс оронд ашиггүй гэрээ хэлцэл хийсэн бол үтэр түргэн зайлуулах хэрэгтэй. Юм хэмжээ хязгаартай бдаг шүү дээ… Бямбасүрэн гуай хэлээд бгаа Английн нэгэн баяны гал тогооны өрөөнөөс тодорсон Е/сайд гээд бгаа гэж хэлсэн. 7 хэмжиж 1 огтлох хэрэгтэй.

  • AH (November 24, 2015 5:08:28 pm )

    X.BATTULGA ERUNHII SAIDAAS ILUU NAMIN DARGIIN SUUDALIG AVAACH EEE. Z.ENHBOLD BOL DEMII DE

  • muugii (November 24, 2015 5:24:45 pm )

    ерөнхий сайд нь буруу үйл хийж ,эх орноо худалдчихсан бол өөрөө ухамсартайгаар огцрооч…Юу бодож суудаг хүн бэ.Ард түмэн тэнэг биш шүү

  • Anonymous (November 24, 2015 5:27:12 pm )

    хууль зөрчсөн хүмүүсийг огцоруулах нь монголын ард түмэнд ашигтай буруу зүйл хийвэл хариуцлага тооцдог хууль хэрэгжихийн эхлэл мөн

  • AH (November 24, 2015 5:38:29 pm )

    MAH namin TAVAN TOLGOIN NUURSIG BARITSAAND TAVIJ UGSN 21 MYANGAA MOLGOLIN ARD TUMEN BUTSAAJ UG

  • AH (November 24, 2015 5:44:24 pm )

    GER OROND CHINI YU BN ALT MUNGU TUR ZASAGTAA UGUUCH EE TEGEJ BAIJ L SAIHAN BOLNO DO

  • Zorigoo (November 24, 2015 5:49:53 pm )

    Ene gomo negl odor shorond orondoo Xuja Bayartsogt nar!

  • aagii (November 24, 2015 6:01:11 pm )

    tavan tolgoig yadaj mongolchuudad uldeeh hun dee

  • aagii (November 24, 2015 6:06:34 pm )

    bayartsogt cvbatbold gonchigdorj zorigt gansssuh bbayar nariin urvagchdiig bitgii zuragtaar gargaad bai uur hureed zuragtaa hagalchih geed baina mon uu mongolchuudaa

  • Bold (November 24, 2015 11:39:36 pm )

    Gomoo Xujaa

  • иргэн (November 24, 2015 11:39:57 pm )

    Баттулгаар Ерөнхий сайд болгоод Таван толгой Оюу толгойгоо өгчих. Цадахнь уу харцгаая. Шуналын бэрд хэзээ ч цадахгүй. Бас хүмүүсийг хоосон ходоодоор нь удирдана л гэх байхдаа.

  • иргэн (November 25, 2015 9:30:15 am )

    МАШ ХУРДАН ОГЦРОХ НЬ :
    1, АН-ЫН НЭР ХҮНД ЭРГЭЖ СЭРГЭХ НАЙДВАРЫГ БУЙ БОЛГОНО
    2, УЛС ОРНЫ ГАДААД НЭР ХҮНД СЭРГЭНЭ
    3, ОТ, ТТОЛГОЙГ ЗӨВ ЗАМААР БУЮУ УЛС ОРОН, АРД ИРГЭДИЙН ЭРХ АШИГТ НИЙЦҮҮЛЖ ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖ ҮҮСНЭ ЭЭ ГЭЖ ……………………..

  • zochin (November 25, 2015 10:14:05 am )

    Ard tumend ashigtai.ailiin grt ochij archaagui tsaraildag EC ger yahuu.ouytolgoi n hulgain gereeg tur saatuulj jaahn zasmaar bn

  • Г.Батнасан (November 25, 2015 10:46:02 am )

    Өндөр хөгжилтөй, ардчилсан оронд тухайлбал Японд Ж.Коизимугаас хойш нэг хэсэг хэд, хэдэн ерөнхий сайд ойр ойрхон огцорч, огцоруулж байлаа. Ш.Абе гэдэг хүн дээр дахин очоод жаахан тогтох шиг боллоо. Хариуцлага тооцдог, хариуцлагаа ухамсарладаг оронд тийм л байдаг байна. Манайд бол намын нэр хүнд, тогтвортой байдал, суудлын төлөө гэх шиг элий балай юм ярьж эх орныхоо нэр хүндийг нэг мөр унагаж байх юм даа. Алдсан бол, буруу зүйл хийсэн бол огцоруулах ч ёстой, огцорох ч ёстой. Тэр тусмаа төр засгийн толгойд байгаа хэн боловч алдах учиргүй.

  • ИРГЭН (November 25, 2015 11:29:18 am )

    хулгайч БАТТУЛГА ГАРВАЛ МОНГОЛЧУУД БОСОХ БАЙХ АА ГАЛЫН ХАЙЧ ГАНЖИН МОДОО БАРИАД ҮЗЭЧХЭНЭ ДЭЭ

antalya rent a car