antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2015 2 comments

Адуу туусан этгээдүүдийг хилчид газар дээр нь барилаа

нийтлэсэн Admin
4189b6919ddf6d1109137838966fd9a98ced46b6

Ард иргэд малаа хариулгагүйгээр бэлчээрлүүлж, хилийн тухай хууль, хөрш улстай байгуулсан хилийн дэглэмийн гэрээг зөрчсөнөөс үүдэн хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил гарсаар байна. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 17-23-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Увс аймгийн Улаангом, Баруунтуруун, Дорнод аймгийн Баян-Уул дахь хилийн дугаар ангиудын хариуцсан хэсгээр 82 тооны адуу,70 тооны үхэр тус тус хилийн шугамд тулсаныг илрүүлж, малын эздэд захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу шийтгэвэр ногдуулж холбогдох хуулийн заалтыг танилцуулан, баталгаа авч, малыг нотломжоор хүлээлгэн өгсөн байна.

Мөн энэ өдрүүдэд Увс аймгийн Улаангом, Баян-Өлгий аймгийн Цагааннуур суман дахь хилийн ангиудын хэсгээр 46 адуу, 80 үхэр тус тус бэлчээрээр хил давж ирсэнийг хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу орж ирсэн чиглэлээр нь буцаан гаргаж, ОХУ-ын талд мэдэгдлээ. Түүнчлэн арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн …..-ийн 36 тооны адууг морин уналгатай гурван хүн тууж өргөст утсан хашаа таслан хил давуулахыг завдах үед хилийн манаа газар дээр нь илрүүлэн, малыг эзэнд нь хүлээлгэн өгчээ.

Дэд ахлагч С.Отгонцэцэг

Chuhal.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (November 24, 2015 4:07:30 pm )

    Хилчиддээ ажилын амжилт хүсье

  • Би (November 25, 2015 1:12:33 am )

    Болж Муу хулгайч нарыг Харин улсын хил санаатай зөрчсөн гэд шууд буудчихгүй дээ

antalya rent a car