antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2015 7 comments

ҮЗЭГЧДИЙНХЭЭ ТАРХИЙГ СОЛОНГОС САВАНГИЙН ДУУРИАР УГААХАА БОЛЬ

нийтлэсэн Admin
olloo_mn_1448328988_korean

Шинэ халаадаа өмсөөрэй, шинэхэн бүтээлгээ бүтээгээрэй… хэмээн сандран гүйлдэх дүр зураг “Ховор хүмүүс” уран сайхны кинонд гардаг. Хот, суурин газраас ирж буй дарга нарын тоос татуулан давхих машиныг алсаас хараад сандрахдаа ийн хэлж байгаа нь тэр. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн нийгмийн соёлын довтолгоонд малчдаас авахуулаад мал нь хүртэл хамрагдаж байгаа дүр зураглал энэхүү киноны хальсанд мөнхрөн үлджээ.

Олон арван жил ноёрхсон социалист нийгмийн хана ардчилалын салхинд нуран унах тэр үеэс гадаадын гэх тодотгол манайд хүчээ авч, “Моод”-нд орох болсон. Гэнэт нээгдсэн нүд харсан, үзсэн болгоноо шохоорхох нь зүйн хэрэг ч авах, гээхийн ухаанд суралцалгүй явсаар өдийг хүрсэн гэлтэй. Хэдийгээр шинэ мянган гарч, шинэ бүхэн сонин санагдахаа больсон ч харь орны соёлын довтолгоо өнөөг хэр нь бидний тархийг угаасан хэвээр байгаа нь харамсалтай.

Хамгийн энгийн жишээ л гэхэд, монголчууд хөгшин, залуу гэж ялгалгүй өдөр бүр Солонгосын савангийн дуурь үзэж, түүгээрээ амьсгалж бүр амьдарч эхэллээ, цаана чинь. Өнөөдөр манайд Солонгосгүй юм гэж үнэндээ л алга. Өдөр шөнө, өглөө оройгүй телевизийн бүх сувгаар учир утгагүй Солонгосын олон ангит кино хөвөрч байна. Харамсалтай нь, тэр олон киноноос амьдралд ойрхон, яг энэ гээд авчихмаар зүйл нэгээхэн ширхэг ч алга. Яасан ч дуусдаггүй хорсол юм. Ямар ч их атаа жөтөө, үзэл ядалт, өшөө авалт вэ бурхан минь. Өдөр болгон хэрүүл, зодоон, өвчин, зовлонтой кино үзсээр залхаж байна. Ийм элийрсэн үйл явдал, өрнөлтэй кинонуудаас өнөөгийн залуус, ирээдүй хойч маань юу сурч, юу мэдэж авч байгаа нь ойлгомжтой. Үгүй гэвэл, та зүгээр л гудамжинд гараад хар, сайтар ажигла. Орчин уеийн хүүхэд, залуусын хувцаслалт хийгээд үсний засалт бүгд Солонгос маягийн хэв загвар. Тэр ч битгий хэл, гудамжаар дүүрэн янз бүрийн нэртэй Солонгос хоолны газар, хувцасны дэлгүүр үргэлжилж байна. Энэ бүгдээс болж тэдний сэтгэлгээнд хүртэл өөрчлөлт орж байна.

Наад зах нь, тэд үзсэн кино шигээ амьдрахыг мөрөөдөж суудаг болж. Тэд үзсэн кино шигээ бусдаас өшөө авахыг хүсдэг болжээ. Үнэндээ Солонгос соёл монголчуудыг арай л нялцгай, дэндүү сул дорой болгож байх шиг. Үнэндээ Солонгосын кино,
савангийн дуурь, хөгжим нь маш хямд учраас санхүүгийн чадвар муутай Монголын телевизүүдэд их жийрэг болдог байна. Харамсалтай нь манай телевизүүд дээрх асуудалтай зэрэгцэн “соёлын колоничлол” гэх зүйл хөндөгддөгийг мартчихсан аж. Соёлын колончилол нь дараах сөрөг үр дагавартайг кино судлаачид хүртэл тогтоосон байдаг. Тухайлбал, соёлын колоничлол нь тухайн орны эдийн засагт ихээхэн хохиролтой. Үүнийг Монголоос тодорхой харж болно.

Солонгос соёлын нөлөөллөөс шалтгаалан монголчууд өөрсдөө
үйлдвэрлэгч биш, харин гадны соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг (солонгос кино, хувцас, дуу хөгжим, хоол, гоо сайхны бараа, электрон бараа гэх мэт) худалдан авч, олсон жаахан валютаа гадагш хий дэмий урсгадаг ард түмэн болжээ. Хоёрдугаарт, энэ нь тухайн ард түмний оюун санаа, цаашилбал улс төрд нь шууд нөлөөлөх ид шидтэй зэвсэг юм. Өөрөөр хэлбэл, энд тухайн үндэстний тусгаар тогтнолын асуудал гарч ирнэ. Монголд Солонгос соёлын үр нөлөө нь эр эм нь мэдэгдэхгүй, зэвүүн царайлсан залуусын гадаад өнгө төрх бус, харин тэдний тархинд үржиж буй “харийн вирус” юм. Тэдгээр залуусын толгойд “Солонгос хөгжим гоё”, “Солонгос хүн хамгийн гоё, хамгийн ухаантай”, “Солонгос боловсрол хамгийн сайн”, “Солонгос хоол хамгийн амттай” гэх хуурмаг төсөөлөл сууж байдаг байна. Уг нь, жил бүр л телевизийн тоо нэмэгдэж байгаа. Үүнийгээ дагаад өрсөлдөөн улам хүчтэй болох учиртай. Ингэхийн тулд телевизүүд өөрсдийн гэсэн нэвтрүүлэг, кино хийж үзэгчдийг цэнхэр дэлгэцийнхээ өмнө жинхэнэ утгаар нь уях хэрэгтэй. Гэтэл манай телевизүүд яг нэг хэвд цутгачихсан аятай л аашлах юм. Бие биенээсээ илүү гарах гэж өрсөлдөхийн оронд өнөөх л Солонгос савангийн дууриа гаргаж, үзэгчдийнхээ тархийг угаасаар.

Гэтэл үзэгчдэд хэрэгтэй, хэрэггүй нь үл мэдэгдэх тэр олон савангийн дууриас чинь илүү эх орныхоо хот, хөдөөгийн амьдрал, Монгол хүний төрөлхийн зан араншин, бахдам сайхан түүхээ харуулсан нэвтрүүлэг, уран бүтээл үгүйлэгдэж байна шүү дээ. Солонгосчууд киногоо хийдэг л юм байгаа биз. Бид л энд үзүүлэхээ больчихмоор байна. Үзүүлсэн ч хяналттай баймаар байх юм. Үнэхээр үзэгчдийнхээ тархийг савангийн дууриар хэдий болтол угаах вэ.

Өглөөний сонин
Б.Бат

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Баагий (November 24, 2015 11:46:35 am )

    Саяхан дэлгүүр орж өмд авах гэсэн чинь дандаа доогуур, дээгүүрээ жигтэйхэн нарийхан өмднүүд. Яг нөгөө кинондоо гардаг шиг. Аятайхан загвартай өмд ч байхаа байж. Харийн гэсэн болгон сайхан биш. Бидний Монгол загвар, Монгол загварлаг охид, хөвгүүд олон байвал сайнсан. Монгол гэхээр л дээл биш өөрөөр сэтгэж Европлог байж болно шүү дээ. Хятад, Солонгос, Японоос дээр байх.

  • Anonymous (November 24, 2015 1:45:32 pm )

    Televizuud solongos kino gargahaa bolimoor yumaa,bur buh suvag solongos serial shuu arai denduu yuma!!!!!

  • Anonymous (November 24, 2015 2:48:50 pm )

    Үзэхгүй л байцгаая.

  • зочин (November 24, 2015 11:38:26 pm )

    Би солонгос кино үздэггүй байсийн ардчилсан намын ачаар ажилгүй болж аваад хөхөөний үүр киног үзэж байна бараг зуу анги хүрлээ хамгийн сонирхолтой хэдэн авгай хүүхэн хэрэлдэж хор найруулж худал ярьж хутгаж байгааг нь хараад байхнаа уих ын чуулганыг үзэж байгаа ч юм шиг манай хэдэн гишүүд тэднээс үлгэр дууриал аваад байгаа ч юм шиг тэр бөө батбаяр зурагтаар ямар муухай хардаг юм бэ монголын ард түмнийг үзэн ядсан харцаар хараад байгаа юм уу уих ын гишүүдээ тэгж үзэн ядаад байга юм уу бүү мэд бас хүн чи ингэж болохгүй гэхээр тэр дорлигжав батбаяр баярцогт энэ тэр ичихгүй яг солонгос киноны муу дүрийн жүжигчин шиг ширэн царайлчихаад зүтгээд байхийн

  • зочин (November 24, 2015 11:40:35 pm )

    Батбаяр ч муухай хардаг шүү ер сүүлийн үед ард түмнээм муухай хардаг үзэн яддаг төрийн албат нар ч олширч байна доо ийм их үзэн ядаж байгаа юм чинь яаж ч монголын төлөө зүтгэх вэ дээ

  • Би (November 25, 2015 1:23:56 am )

    Зарим хүмүүс сонирхон үздэг байхад зарим нь өөр үзчихээр юмгүй учраас аргагүй үздэг энэ солонгосын олон ангит тэнэг кинонуудыг зурагтаар гаргахыг хуулиар хориглох хэрэгтэй Тэгэхгүй бол бага насны хүүхдүүд үзээд тэр их үзэн ядалт өс хонзон өшөө авалт амьдралд байдаг л хэвийн зүйл мэтээр ойлгодог болчихвол Монгол эмгэнэлд орно шүү УИХ-ын гишүүд энэ талаар хууль санаачилж гэгээн ирээдүйгээ аврахаар нэгдэцгээгтүн

  • Би (November 25, 2015 1:27:06 am )

    Солонгос кино үзсэнээс Монголынхоо Мандухай цэцэн хатан Чингэс Цогт тайж Ардын элч Сэрэлт . . . кинонуудыг үзмээр байна.

antalya rent a car