antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2015 1 comment

Малчид руу галзуу чоно дайрчээ

нийтлэсэн Admin

wolfӨвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд галзуу өвчний сэжигтэй чононд хоёр малчин хазуулжээ. Тодруулбал энэ сарын 20-нд малдаа явж байсан эхнэр нөхөр хоёр руу галзуу чоно дайрч гар болон цээжин хэсэгт нь хазсан байна. Чоно эхлээд эхнэр рүү нь дайрсан бөгөөд нөхөр нь салгах гэж байгаа гараа хазуулсан гэнэ. Чононд хазуулсан иргэд  аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа аж. Тэднийг галзуу өвчнөөс сэргийлэх вакцин болон ийлдэс эмчилгээнд хамруулсан байна. Харин албаны хүмүүс чоныг устгаж, булсан бөгөөд устгалд оруулсан чононоос шинжилгээ авсан ч хариу хараахан гараагүй байна. Аймгийн мал эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр галзуурсан чоно гэсэн гарчээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зөрчил (November 25, 2015 9:17:04 am )

    Чоноо сайн хамгаалья мал мачин яахав ээ гэсэн бодлого явуулсны үр дүн гарч байна даа,

antalya rent a car