8%-ийн орон сууцны зээл олгогдож эхлэснээс хойш 2 жилийн хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд 2015 оны 9 сарын байдлаар 53,643 иргэн уг зээлд хамрагдсан байна. Тухайн иргэдийн 70 орчим хувь нь 16-20 жилийн хугацаатай авсан байдаг байна.
Тэд дунджаар 62,2 сая төгрөг зээлж авсан нь 2015 оны 9-р сарын ипотекийн зээлийн тайлангаас харагдаж байна. Хэдийгээр энэ зээлийн хүү нь бага, байртай болох боломжийг бидэнд илүүтэй олгож байгаа ч хэдэн төгрөгийн хүү төлөөд байгаагаа хүмүүс мэдэхийг, зарим нь дансны хуулгаа аваад хянахыг хүсч байна.
Иймд хүмүүст мэдээлэл болгох зорилгоор 20 жилийн хугацаатай энэ зээлийг авсан хүмүүс өнөөдрийг хүртэл ойролцоогоор хэдэн төгрөг хүү болон зээлэндээ төлсөн болохыг хүснэгтэн хэлбэрээр харууллаа.
Эхний баганад таны авсан зээлийн дүнг, 2 дахь баганад сар бүр төлдөг зээлийн төлбөрийн хэмжээг харуулсан бол дараагийн багануудад зээл аваад хэдэн жил болж байгаагаас нь хамааруулж нийт төлсөн төлбөр, зээлийн хүүнд төлсөн нийт төлбөр, болон зээлийн үлдэгдлийг ойролцоогоор тооцож оруулав.
Эндээс харахад 2 жилийн өмнө 60 сая төгрөг зээлж авсан хүн зээлээ хуваарийн дагуу хийгээд явсан бол ойролцоогоор 12,044,737 төгрөгийг банкинд төлсөн бөгөөд үүний 9,403,078 төгрөг нь хүүнд, 2,641,659 төгрөг нь зээлэнд суутгагдсан байх нь.
Хугацаа өнгөрөх тусам таны сар бүр төлдөг мөнгөнөөс суутгагдах хүү багасч, үндсэн зээл нь илүүтэй төлөгдөж эхэлдэг.
Ugluu.mn
Холбоотой мэдээ
-
Zochin (November 24, 2015 10:03:02 am )
Jinkhen luivar baina daa.Uuniig zeel avsan khumuus meddeg bolov uu,Nudee aniad l tuluud baidag baikhdaa.Arai denduu shulj baina.
-
Anonymous (November 24, 2015 12:56:59 pm )
хөөрхий дөө ард түмэн минь ингэж шулуулж байгааг ч мэдэхгүй нэр оронтой болж бай вал болоо гэж бодож байгаа даа
-
Oyun (November 24, 2015 3:22:51 pm )
Hm zeeliin ur n barag heveeree ingej zeel avch yadag ym bitgii av hvmvvsee ternii hadgalj sur tegee l boloo
-
ах (November 24, 2015 3:24:26 pm )
банк өндөр хүүгээр 100% болгон шулж байгаа биз бага хүүтэй олон гадны банк оруулж ирэх хэрэгтэй
-
urangoo (November 24, 2015 3:32:36 pm )
Er n Mongols uil ajillagaa ybulj baigaa banknii huugiin bodlogiig neg ctandarttai bolgoh heregtei uund UIH banknii tuhai huuliig. Dahin harsh heregtei bank zeeleerre mongolchuudiig mash huurch bna HHB Mon olon bankiig nerlej bolno gehdee Zeel abahad ochnoon mongo . toldog uuniig BA’s bolih heregtei mongolchuudiig bank nertei gadaadiinhan shulj guistlre
-
очко (November 24, 2015 4:01:13 pm )
луйвар
-
МОНГОЛ (November 24, 2015 5:44:49 pm )
Ард түмнээ гадны банканд хүнтэй малтай нь сүүлийн 3 жилд тавьчихсан шүү дээ.3-хан сая иргэнээ сайхан амьдруулчихаж.санаа амар суулгаж чадахгүй АН сөнөтүгэй.МАН-ын үед бас ч ядаж тайван байдаг байжээ.Өргүй бол баян гэж юутай үнэн
7 Comments