antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 23, 2015 21 comments

Ц.НЯМДОРЖ:МИНИЙ КАРМАНД ЭРХИЙГ НЬ ХИЙЖ ӨГӨӨД ЯВУУЛЖ БАЙГАА

нийтлэсэн Admin

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байнгын хороонд шилжүүлсэн юм. Энэ үеэр үг хэлсэн МАН-ын  гишүүн бүр л дэмжихгүй, эсэргүүцэв. Тэд намын бүлэг дээрээ “эцэг” хуулийг ард нийтийн санал асуулга явуулж өөрчлөлт оруулах эсэхийг  шийдэхийн эсрэг байж  “үгүй” гэсэн  кноп дарна гээд  тохиролцсон бололтой. Ямар ч асуудал хэлэлцлээ үг хэлэлгүй өнгөрөөдөггүй, хэлэмгий, доломгойгоороо зартай  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж  ард түмэн шийдэхгүй, бид шийднэ гээд  ам алдчихав. Тэрээр ” Ард түмэн дөрвөн жил төрийн хэргийг шийдээд ир гэж биднийг явуулдаг юм. Түүний цаана хэдэн мянган сонгогчийн санал байдаг ш дээ. Миний карманд эрхийг хийж өгөөд л явуулж байгаа” гэж хэлээтэхэв. Энэ нь нэгэнт бидэнд эрхийг өгсөн, одоо олон түмэн юу  бодох нь хамаагүй, тэднээс асуух шаардлагагүй гэж хэлсэнтэй адил сонстож буй
.

Уг нь    Монгол Улсын Үндсэн  хуулийн 3-р зүйлийн 1-д  “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг.   Ард түмэн төрийн үйл хэрэгт  ардчилсан тогтолцоонд шилжснээс   хойш шууд оролцож байсангүй. Гагцхүү сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллага буюу парламентын гишүүдийг  сонгож түүгээрээ  дамжуулж, төрийн эрхийг барьж ирлээ. Харин шууд төрийн хэрэгт оролцоно гэдэг санал  асуулгаар шийдвэр гаргахыг хэлж буй хэрэг юм. Өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг улстөржүүлж, намууд хоорондын “зодоон” болгочихлоо. Нийгэм, улс орны байдал ч эгзэгтэй байна. Ийм л  үед  түмэн олон түүхэн шийдвэрээ өөрсдөө гаргаж, тулгуур хуулиар олгосон эрхээ эдлэх учиртай. Монгол Улсад тогтолцооны хямрал нүүрлэсэн, намууд төр, ард түмний дээр “сандайлж” суучихсан, эдийн засгийн байдал улам дордож байгааг олон олон  мэдэрч, өөрчлөлт хэрэгтэй гэж хаа  сайгүй ярьцгаах боллоо. Гэтэл  ард түмний шийдвэрээ гаргах эрхийг ардын нэртэй нам нь хязгаарлахыг оролдож болохгүй ээ.

Х.Тэргэл 

Эх сурвалж: TIMES.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • Зочин (November 23, 2015 6:29:28 pm )

    Нямдоржийн зөв шүү дээ

  • зочин (November 23, 2015 8:53:54 pm )

    Хүний хэлсэнийг мушгин гуйвуулж ард түмний дунд нэр хүндийг нь унагах гэсэн иймэрхүү сайтууд өөрсдөө ичиг ичиг. Ер нь хэвлэл мэдээлэл бол хэн юу гэснийг нь дамжуулах л үүрэгтэй. Түүнээс биш үнэлэлт дүгнэлт өгөх, таамаг дэвшүүлэх эрх байхгүй гэдгээ мэддэг сэтгүүлч байна уу? Та нарын мэдсэн дамжуулсаныг ард түмэн өөрсдөө шүүнэ,тунгаана. Харин энд бол эсрэгээрээ байна даа.

  • Дүгнэгч (November 23, 2015 9:00:02 pm )

    Яс ярих юм бол арай голтой юм ярьдаг нь Нямдорж гишүүн шүү. Нямдорж шиг ядаж 20 гишүүн байдаг бол Монгол улс арай өөр л байна даа. Даанч яадгаа алдсан улаан цагаандаа гарсан луйварчид дийлэнх нь байх юм.

  • зочин (November 23, 2015 9:16:35 pm )

    Юу нь буруу гэж зөв л хэлсэн байна шүү дээ.Чи мушгисан байна Тэргэлээ.

  • зочин (November 23, 2015 9:23:41 pm )

    Нямдоржийн хэлсэн үгийг гуйвуулж хоолоо олж идэх гэсэн АН ын яадгаа алдсан хулгайч луйварчны бичсэн зүйл л байна. Тэргэл гэж яр тэмбүүндээ баригдсан нөхөр л бичсэн байна.

  • Мижид (November 23, 2015 10:13:57 pm )

    Үндсэн хуулийн өөрчлөлтийг ийм нэр хүнд нь унасан,намуудын болон ашиг сонирхолын зөрчилтэй олигархуудын /Г.Батхүү, С.Баярцогт мэтийн/бүлэглэл төрд байгаа үед хэлэлцэж огт болохгүй асуудал.Эд байгаа үед төр урагшаа явахгүй шүү.Нам дотор цэвэрлэгээ хийдэг шиг төр засаг,УИХ-ыг муухай харагдуулж байгаа хүчнүүдээс ангижрах хэрэгтэй шүү.

  • Зочин (November 23, 2015 11:19:04 pm )

    Дээр сэтгэгдэлээ бичсэн хумуустэй санал ижил байнаа Голтой л хэлсэн байна

  • zochin (November 23, 2015 11:58:30 pm )

    an naminhan saihan ayridag hylgaich nar

  • shonhoi (November 24, 2015 12:18:40 am )

    karmaandaa baigaa har devteree hayav daa… miarna daa teguul

  • Bold (November 24, 2015 7:56:08 am )

    Tania song oh Ubs aim gin jagsaaltaas Nay dorm gulag yoga ad has an ubschuud songoh bolno za uy

  • т (November 24, 2015 8:25:07 am )

    Өөрсдөө сонгочихоод дараа нь юу ярих вэ дээ.ахиж л бүү сонго.чадахгүй дээ та нар

  • Anonymous (November 24, 2015 9:16:35 am )

    Enevbichsen tergel ni ooroo teneg shaarig dutuu yumu tgd bas setguulch geed tsaas haltartuulaad bn aa. Zailaache chi

  • Yu bolj bnaa (November 24, 2015 9:17:49 am )

    Nyamdiejiin zuw

  • Zochin (November 24, 2015 9:54:15 am )

    Ene tergel gegch ard tumnii khoorod yas khayaj baikh shiv dee.Nyamdorj gishuun zuv l khelsen baina.Iimerkhuu khutguur setguulchid Mongol orniig suiruulj baina daa.

  • зочин (November 24, 2015 11:28:03 am )

    Нямдорж одоо л нэг ухаан суухнээ.

  • Anonymous (November 24, 2015 2:46:29 pm )

    угаасаа л ухаантай ш дээ

  • очко (November 24, 2015 4:02:18 pm )

    Яг зөв хэлжээ.

  • irgen (November 25, 2015 5:36:28 am )

    90 ond 1namiin dranguilal tusgai hangamj ene ter olon ym yridag bsan tvvniigee odoo neg sanawal yaasn ym be amerkiig dagaj duuraisan luiwarchdaa haana bna ter saihan kaptalist niigem chini

  • Зочин (November 25, 2015 3:44:35 pm )

    Төлөвшсөн, төрд хэрэгтэй улс төрч гэж боддог.

  • Tsogoo (November 26, 2015 12:02:01 pm )

    Nyamdorj gishuun zub yarij bn. Uneheer UIH deeree neg oilgoltond hurchiheed daraa ni ard tumneesee sanal asuulga abch bolno. Ard tumnii medehgui olon l erh uurgiig uurchluh gej bgaa yum bsan. Gehdee Undsen huuliig songuuliin umnu uurchluh tsag ni bish. Ardchilsan namiin hanaj tsaddaggui ichih bulchirhaigui nobshnuudiig turuus zailuulchihaad daraa ni undeslelteigeer abch heleltseh asuudal bgaa yum.

  • irgen (November 26, 2015 1:02:04 pm )

    zub l helsen baina yu gej mushgaad baigaa yum be tergelee, chi dugnelt gargahgui

antalya rent a car