Манай улсаас өөр “ноён ногоон”-д дарлуулчихдаг орон үгүй. Ам.доллар өсөнгүүт л өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсдөг нь нууц биш. Мөн долларын ханшийн өсөлтөд гадаадын хөрөнгө оруулалт буурсан, экспортын орлого багассан, төсвийн алдагдал 800 тэрбумд хүрсэн нь багагүй нөлөөлж байгааг эдийн засагчид онцолдог.
Тэгвэл өнгөрсөн зургадугаар сараас хойш ам.долларын ханш 2005 төгрөг хүрээд авсан удаатай. Харин арван сарын сүүлээр долларны ханш 1993-2000 төгрөгийн хооронд тогтворжсон юм. Өнгөрөгч долоо хоногт 1989 төгрөгт хүрсэн.
Энэ оны төсөвт долларын ханшийг 1800 төгрөгөөр тооцсон бол ирэх оны төсөвт 2030 төгрөгөөр тооцсон билээ. Өнөөдрийн байдлаар монголбанк нэг ам долларыг 1992 төгрөгтэй тэнцүүлэв. “Найман шарга зах дээр” нэг ам.долларыг 1993 төгрөгөөр авч, 1995 төгрөгөөр зарж байна. Арилжааны банкууд 1986-1991 төгрөгөөр авч, 1994-1997 төгрөгөөр зарж байна.
Энэ оны сүүлээр төлөвлөсний дагуу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах эхний ээлжийн 4.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирвэл долларыг илүү дорвитой буурна гэж эдийн засагчид үзэж буй. Түүнчлэн БНХАУ-ын 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл авах төслийг УИХ-д З.Энхболд өнгөрсөн долоо өргөн барилаа. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо гэдгээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 оны наймдугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ мэдэгдсэн. Энэ зээл эдийн засгийг аврах уу, унагах уу гэдэг нь тун эргэлзээтэй. Эргэлзээтэй байгаагийн учир нь ирэх оноос “Самурай”, “Чингис” бондын хүүг төлж эхэлнэ. Гэтэл дээр нь 20 жилийн хугацаатай хоёр хувийн зээл орж ирж байгаад учир байгаа юм.
Х.Даваа
Доргио.мн
Холбоотой мэдээ
-
irgen (November 24, 2015 10:27:53 am )
1300-s doosh orvol buursand tootsnoo
-
хххх (December 07, 2015 8:09:22 am )
хөрш орос улс долларын ханштай тэмцэхийн тулд гар дээрээс болон хувийн банкуудаар долларын арилжаа хийхийг хатуу хориглож нэгдсэн арга хэмжээ авч байна Гэтэл манайд эсрэгээрээ хэн дуртай нь долларын арилжаа хийж байгаа төдийгүй ченж нэртэй луйварчид долларын ханшийг дурааоаа өсгөн мөнгө угааж байгааг энэ засаг төр 76 их мэдэгч нар мэдэхийг ч хүсэхгүй байгаа нь өөрсдөө энэ ажилтай гүнзгий холбоотойг харуулж байгаа бусуу Яавал ард түмнээ хоослох ядууруулах тэдний нуруун дээр ачаа үүрүүлэхийг хүсч харийхантай сүлбэлдэж байгалийн баялагаа цөлмөөд зогсохгүй асар их өр тавьж байгаа нь эцэст нь дагаж гүйгээд байдаг хятад гүрэндээ газар нутгаа өх гэсэн далд санаа биш гэжүү Энэ их баялаг газар нутаг мал сүрэгтэй хирнээ 3 сая хүрэхгүй хүнийг ядуу зүдүү амьдруулж байгаа нь энэ төр засаг 76 их мэдэгчийн харалган бодлого Асар их өр зээл тавиад ард түмэнд хэрэгтэй өр өгөөжөө өх ажилд зарсан нь хаана байна Ядаж нефть нэрэх улсын чанартай ганц үйлдвэр барьж болно доо Хотын захын должин эмээгээс дор сэтгэж байна Төрийн албан хаагч нэртэй тэжээвэрийн улсуудыг тансаглуулж зугаацуулж төсөл тендер нэрээр идүүлж уулгуулахаа зогсоох цаг болсон байлтай Ард иргэдээ юм мэдэхгүй гэж хэтэрхий басан доромжилж тэдний нуруунд ачаа нэмэхээ болиосой Ачаалалаа нийслэл нь даахаа байсан байхад нийт ард түмнийхээ дийлэнхийг хотод төвлөрүүлж хорт утаагаар хордуулж байгаа нь ч гэсэн цаанаа далд бодлого агуулж байна Хөдөө нутаг эзэнгүйдэж харийхан баялагийг нь цөлмөж байхад хотод иргэдээ төвлөрүүлэхээ зогсоож арга хэмжээ авах цаг болсон Манайхаас өөр нийслэлдээ хүн амынхаа талыг суурьшуулсан орон хаа ч алга Дээр байгаа ноёд яавал идэж ууж олигархуудынхаа эрх ашгийг хамгаалах вэ гэдгээс өөр ард түмнээ гэх сэтгэл даанч алга Гишүүн болохын тулд яаж уянгалан донгодож юу эсийг амлаж байлаа Ард түмэн гэхээсээ намын эрх ашиг гэж үхэн тэмцэж байна
2 Comments