antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 23, 2015 Comments are off

МАН-ын бүлэг Эрүүл мэндийн сайдыг яаралтай томилохыг шаардлаа

нийтлэсэн Admin

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, УИХ-аас 2016 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоол зэргийг хэлэлцсэн байна. Хурлаар шийдвэрлэсэн асуудлуудын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр,УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар мэдээлэл өглөө.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Хаврын чуулганаар УИХ-аар Эрүүгийн хуулийг хэлэлцэж байхад хуульч гишүүд эсэргүүцэл илэрхийлж, мөн МАН-ын бүлэг баялаг бүтээгчдийг дарамталсан олон зүйл ангиар өндөр торгууль тавихыг багасгаж, зүйл ангийг цөөрүүлж байсан. Хуулийн этгээдэд 14 тэрбум төгрөгийн торгууль ногдуулах байсныг 1.4 тэрбум болгож 10 дахин бууруулсан. Гэсэн ч бусад асуудал мөн учир дутагдалтай учраас дэмжих боломжгүй байгаа. УИХ-аас 2016 оны төсвийн хууль батлагдсантай холбоотойгоор авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд тусгасан цөөнгүй зүйлтэй санал нийлэх боломжгүй байна. Цалинг бууруулж, хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгохгүй гэх шийдвэрийг бүлгийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс төсвийн хууийг дагаж гарах тогтоолд тулгамдсан эдгээр асуудлыг шийдвэрлэхэд анхаарна” гэж хурлын эхэнд онцолсон юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “УИХ-аар Эрүүгийн хуулийг хэлэлцэж байгаа нөхцөлд хэд хэдэн хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг давхар хийх ёстой. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн хэлэлцүүлгийг заавал хийж, Байцаан шийтгэх хуулинд нь шингээхгүй бол зохицуулж болохгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй” гэсэн  юм.

М.БОЛОР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car