antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 3, 2012 Comments are off

Ардчилсан нам, Иргэний Зориг намууд нэгдвэл ард нь ялалт харагдаад байх шиг

нийтлэсэн Admin

Парламентын засаглалт Монголын хувьд энэ он маш чухал жил. Төрийн эрх барих дээд байгууллагаа бүрдүүлэгчдийг бид зургаан сарын дараа сонгоно. Ажил урагшуулж, асуудал шийднэ гэж нэгдсэн барууны чигт АН, зүүний чигт МАН эрхбиш улс төрийн намуудын чиг баримжаагаа дагаж, голынхоо наана цаана сонгуулийн өмнө гарч таарах болов уу. Хамтарснаа хадгалсаар арай ч сонгуульд орохгүй байлгүй.

Уг нь энэ хоёр нам үзэл баримтлалын хувьд эрс өөр. Нэг нь нийгмийн амьдралд төрийн оролцоо бага байхыг илүүд үзэж, татварыг бага байлгахын төлөө зүтгэдэг. Барууны чигтэй. Нөгөө нь зүүний чигийн буюу татвар хураамжийг өндөр тогтоож, халамжийн бодлогыг шүтдэг. Одоогийн МАН олон арван жилийн турш МАХН нэрийн дор зүүний чигийн үзэл баримтлал, тэр дундаа хэт зүүнийх болох коммунист чиг баримжаагаар замнаж ирсэн угшилтай. Сүүлийн жилүүдэд ардчилсан социалист үзэл баримтлалыг сонгон авч, бодлого хөтөлбөрөө явуулж байгаа. Харин АН бол барууны үзэлтэй МҮАН, зүүний үзэлтэй МСДН-ын нэгдлээс үүсч бойжсон.  Гэхдээ МСДН-ын гишүүнчлэлтэй байсан Соц-Интерний гишүүнчлэлээс татгалзаж, барууны намуудын нэгдэн ордог Дэлхийн ардчилсан холбоонд элссэнээрээ улс төрийн замналаа нэг мөр тодорхойлсон гэж болно. Ийм хоёр нам нэгдэж, сүүлийн дөрвөн жил төр барихдаа янз янзын ааш аяг, өнгө төрх дагуулав. Эрхбиш зарчмын өөр, өөр үзэл санаатайн хувьд сонгуулийн өмнө учир начраа ялгаж, салгаж зам замаа хөөх байлгүй гэж найдна. Эс бөгөөс энэ хоёр намын аль нэг нь татан буугдаж, нөгөөдөө нэгдэхэд болно гэсэн яриа гарахад хүргэнэ.  Монголын сонгууль бүрийн өмнө ардчиллын чигийн намууд нэгдэж, сонгуульд хүч үзэх ёстой гэсэн яриа жам мэт гардаг. Ингэхээс ч аргагүй. Хэрэг дээрээ зөвхөн ийм яриа гарах төдийгөөр дуусах биш, амьдрал дээр хэрэгжүүлэх нийгмийн захиалга зүй ёсоор байдаг. Ардчилсан үзэл баримтлалтай намууд тарж бутарч, өөр хоорондоо хөлөө жийлцсэнээс ная, ерэн жилийн турш бэхжиж ирсэн коммунист угшилтай намаа дийлж чадахаа байсан. Сонгууль бүрийн дараа ялагдал хүлээсэн ардчилагчид толгой руугаа шааж ирээд үүнийгээ хэлдэг ч, хувь амбиц нь болдоггүй юм уу, нэг нэгнээ хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхээ байдаггүй юм уу хуучнаараа л хүчээ тарамдуулан бахь байдгаараа л сонгуульддаг. 1996-2000 онд төрийн эрх барьж байсан ардчиллынхан 2000 оны сонгуульд тус тусдаа сонгуульд орж, ёстой амаараа шороо үмхсэн билээ. Угаасаа ардчилагчид ба коммунистууд гэсэн хоёрхон ялгамжтай сонгогчдын өмнө жинхэнээрээ саналаа хуваасан. Үүний дараа нэр бүхий улстөрчид ИЗН-ыг байгуулан, ардчиллын чигийнхэн бас л хуваагдаж байлаа. Тухайн үедээ МАХН С.Зориг агсны үхэлд ардчиллынхныг нь буруутгаж, бас эрх мэдлийг нь өгвөл алуурчдыг олж өгнө гэж барин тавин амлаж байсныг нь хүмүүс одоо хэр мартаагүй. Ямартай ч сөрөг хүчнээ сулруулах ах намын ажиллагаа тухайн үедээ амжилт олсных биз, үзэл бодлын хувьд яг адил энэ хүмүүс хуваагдсанаас хойш арван жил өнгөрчээ. Өнгөрч буй он жилүүдэд өөр өөрийн замаар явсаар, бас өөр өөрийн гишүүн, дэмжигч нартай ч болжээ. ИЗН анх байгуулагдахдаа л барууны үзэл баримтлалыг дагахаа илэрхийлж байсан нам. Нэг хэсэг нео-консерватив үзэл номлолыг баримт бичгүүддээ тусгаж байсан ч либерал чиглэлээр үзэл нь тогтсон. Гэхдээ аль нь чиг байсан барууны чигийн нам. Адил барууны чигийнх гэгдэх АН, ИЗН-ын талаар сонгууль бүрийн өмнө нэгдэх ёстой хэмээн яригдаж, өөрсдөө хүртэл энэ талаар хэлдэг ч өөрчлөгдсөн зүйлгүй өнөөг хүрэв. Одоо бас сонгууль дөхсөн болохоор энэ ярианы сэдэв эрхгүй босч ирж байна. Гэхдээ үүнийг яриад өнгөрөх бус ажил хэрэг болгох цаг болжээ. АН, ИЗН хамтарч байсан цаг үедээ хүчээ нэгтгэж, саналаа нийлүүлж чаддаг. 2004 оны сонгуульд эвсэл болон оролцож, дийлдэхгүй мэт төсөөлөгдөж байсан МАХН-ыг шороодуулахаа шахаж, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарснаар ардчилсан Ерөнхийлөгчөө гаргаж чадсан. Тэгэхээр ирж буй сонгуульд энэ хоёр нам нэгдэж оролцох нь яахын аргагүй цаг хугацаа нийгмийн захиалга болжээ. 1950 оноос хойш хил дээрээ хамгийн их цэрэг дайны хэрэгсэл төвлөрүүлсэн хоёр улс болсон БНАСАУ, БНСУ хоёр улсын тамирчид 2000 оны олимпод Солонгосын хойгийг дүрсэлсэн далбаан дор нэгдэн алхаж цэнгэлдэх хүрээлэнд орж ирэхэд олон хүмүүс уухайлан, дэлхий тэр аяараа энэ тухай ярьж байсан билээ. Хэдийгээр олимпийн тэнгэр дор нэгдэж эхний алхмаа хийж чадсан ч дотоод гадаад хүчин зүйл, хоёр өөр лагерийн үзэл баримтлалын зөрүү нэгдэхэд нь багагүй саад болсоор байгаа. Харин тэгвэл Монголд АН, ИЗН нэгдэхэд харшлах зүйл юу байна вэ. Ардчиллын чигийн намууд нэгэн дор нэгдэж, сонгуулиас сонгуульд ялагддаг тэр алдаагаа засах цаг болжээ. Өнгөрсөн жилийн сүүлийн хоногуудад өдөр алгасахгүй болсон сүлд модны наадмуудаас хамгийн их анхаарал татсан нь АН, ИЗН-ын залуучууд нэгдэж баяраа тэмдэглэсэн явдал байлаа. Ардчиллын төлөө гэсэн нэрийн дор залуус нэгдэж “Mind Awards-2011” цэнгүүнийг хамтарч хийж чаджээ. Ямартай ч энэ намуудын залуус нь ардчиллынхан нэгдэх ёстой гэдгийг ойлгожээ. Тэд хамтарч байж, тэд хүчээ нэгтгэж байж сонгуульд ялалт байгуулна гэдгийг мэдэж байна. Энэ үйл явдлыг нийгэм ихээхэн анхаарч хүлээж авч байгаа нь харагдаж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр үүнийг онцолж, бас ийм яриа хөөрөө албаны хэмжээнд яригдаж байгаа эсэхийг ч тодруулжээ. Бас зарим нь энэ нэгдлийн цаана ямар эрх ашиг нуугдаж байгаа эсэхийг ч олж нээхээр хардаж байгаа бололтой. Гэхдээ үүнийг ямар нэгэн хувь хүн, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг, захиалга гэхээсээ нийгмийн захиалга гэж харвал ойрхон харагдаад байгаа юм. Яагаад гэвэл ардчиллын чигийн намууд хүчээ нэгтгэх хэрэгтэй гэсэн хүлээлт Монголын нийгэмд дуншаад удаж байгаа билээ. Ардчилсан нам, Иргэний Зориг намууд нэгдвэл ард нь ялалт  харагдаад л байх шиг.

Э.ЭНЭРЭЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car