antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 3, 2012 Comments are off

Эрхэм гишүүд мишээж бас түгшиж байна

нийтлэсэн Admin

Сонгогчид үнэд орох цаг болж байна. Сонгуулийн маргааш телевизээр биднийг загнадаг эрхэм гишүүд тойрогтоо олон дахин үзэгдэж, эх орон ард түмэндээ зүтгэсээр байхаа андгайлж байна. Тэд дөрвөн жилд нэг удаа ингэж синдромддог. Гэхдээ тэднийг байнга буруутгаж байдаг сонгогчид өөрсдөө буруутай гэдгээ мэддэггүй. Зүй нь сонгогчдод бодлого хэрэгтэй болохоос мөнгө хэрэггүй. Гэвч дөрвөн жил зүхүүлсэн эрхэм депутат нь ганц удаа үзэгдэхдээ хэдэн төгрөг атгуулаад л дахин дөрвөн жил ордонд шигнэ. Харин энэ удаа эрхэм гишүүд сонгуулийн хуулийг боловсронгүй болгох гэнэ. Тэдэнд энэ эрхээ эдлэхэд 70 хоног л үлдэж байна.

Сонгуулийн хууль өөрчлөх шалтгаан нь МАХН-ын байр шатсанаас үүдэлтэй. Эрхэм гишүүд сонгуулийн хуулийн яг ямар заалтаар МАХН-ын байр шатаасныг хэлж мэдэхгүй боловч, өөрчлөхгүй л бол шинээр барьсан МАН-ын байр шатах юм шиг аашилж байна. Тэдний сонгуулийн хуулинд оруулж байгаа өөрчлөлт нь ойлгоход их төвөгтэй. Одоохондоо 48 эх оронч биеэрээ санал хурааж, 28 намчирхаг этгээд намынхаа нэрээр эрхэм гишүүн хочийг зүүнэ.

Бас санал хураалтыг хүн биш машин тоолно. Бүр аюултай нь нийслэлээс одоо 20 гишүүн парламентад байгаа МАН-ын шинэлэг сэтгэлгээгээр 12 болж буурна. Энэ санал нь дахин ямар нэгэн үймээн дэгдээж мэдэх юм. Сонгуулийн төгөлдөршилд иймэрхүү санал түлхүү явж байгаа бололтой юм. Хэрэв хууль энэ саналаар батлагдвал орон нутгийн сонгууль ямар хэлбэрээр явагдах вэ гэдэг нь сонирхол татна. Улаанбаатар хотод 15 нь намаараа, 30 нь нэрээрээ, Төв аймагт 12 нь намаараа, 23 нь нэрээрээ санал авч орон нутгийн парламент байгуулна. Олон гишүүд мөнгө хэмнэх тухай ярьдаг боловч сонгууль дөхсөн энэ цагт орон нутгийн сонгуулийг тусад нь явуулах санал давамгайлж эхэлж байна. Эрхэм гишүүдийн тайлбараар бол сонгуулиудыг нэг дор явуулах нь орон нутгийн сонгуульд оролцсон нэр дэвшигч УИХ-ын гишүүн болчих магадлал өндөр юм байх. Хүн тоолоод ялсаныг ялагдуулаад байхад машин тоолохоор бүр их будлих бололтой юм. Зүй нь 76 гишүүн бүгд намын нэрээр сонгогдвол сонгогчид хэн нэгэн эх оронч төрүүлэхгүй.

Намын мөрийн хөтөлбөрийг харж саналаа өгнө. Ялангуяа нийслэлчүүд Улаанбаатарын төлөөллийг парламентад зөв тусгах намд саналаа өгнө. Тэр бүү хэл, төсвийг хөдөө биш хотод нь үлдээх саналтай нам бол шууд сонгогчдын 50 хувийн саналыг хамна. Хэн нэгэн нэр дэвшигч иргэдэд эдийн засгийн эрх чөлөөг амалж болно. Гэхдээ өөрийн мөрийн хөтөлбөрт биш намынхаа мөрийн хөтөлбөрт суулгасан байх шаардлагатай. МАН-ынхан хотоос бага санал авна гэж тооцоод хөдөөгийн эх орончдыг олон болгох бодлого барьж байгаа бололтой юм. Гэтэл зарим судалгаагаар хөдөөгийн МАХН-ыг дэмжигчид бараг хоёр хуваагдсан гэх. Мэдээж МАХН-ынхан ялахгүй ч МАН-аас цөөнгүй суудал хороох магадлалтай. Харин ч нийслэлд МАН-ынхан ахиу санал авах магадлалтай гэнэ. Байраа шатаалгах, нэрээ алдах зэрэг түмэн зовлон үзэж яваа МАН-ынхан нийслэлчүүдийн саналыг авах ганц арга нь тэдэнд төсвийг нь бүтнээр өгч, парламентын 50 хувийг тэдний төлөөлөл болгох. Мөн сонгуулийн хуулинд ажлын өдөр санал хураах. Сонгуулийн сонгогч бүр байрь, сууриндаа байдаг өвлийн цагаар явуулах зэрэг санал нь МАН-ыг МАХН-аас аварч мэднэ гэнэ.

Х.БАТТӨГС

logo-ubtimes


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car