antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 13, 2015 2 comments

Ихэр хүүхдүүдээ алахыг завджээ

нийтлэсэн Admin

Арван сар хэвлийдээ тээж төрүүлсэн хоёр ихэр хүүхдээ ээж нь хөнөөхийг завдсан хэрэг энэ сарын 10-нд гарсан байна.

Эл хэргийн талаар тодруулахад, 27 настай А гэх эмэгтэй Хүүхдийн төв сувилалын Дутуу нярайн тасагт хэвтэн эмчлүүлж байсан 25 хоногтой ихэр хүүхдээ угаалтуурын хүйтэн усанд живүүлэх гэж байжээ.
Азаар энэ үеэр нь эмнэлэгийн эмч, сувилагч нар амжиж түүний энэхүү үйлдлийг зогсоосон аж.

Одоогоор нэг нярайн биеийн байдал хэвийн болсон ч, нөгөө ихрийн бие сайжрахгүй ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

Харин хүүхдүүдээ хөнөөхийг завдсан А-г ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1-д зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Тэрбээр байцаагдах үеэрээ өөрийн хүүхдүүдийг өсгөх хэцүү санагдсан тухайгаа хэлжээ.

Тэрбээр тус сувилалд нөхрийн хамт хэвтэж байсан бөгөөд нөхрөө түр гарах хойгуур дээрх хэрэг гарчээ. Ихрүүдийн эх Г нь ар гэрийн боломж сайтай, ээж, аавын хамт амьдардаг болохыг эх сурвалжууд хэлсэн байна.

Эх сурвалж:mnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ЗОЧИН (November 13, 2015 4:03:12 pm )

    2ууланг нь хамт байлгавал бие муугийнх нь бие гайгүй болох юм бишүү.Гадаадад Ийм тохиолдол гарсан гээд ФЭЙС дээр байсан шүү дээ

  • bantan (November 13, 2015 5:39:16 pm )

    Яадаг лалрын гичий вэ.Хүүхэд хохироод л байхын,хохироод л байхын.

antalya rent a car